НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 11290 доллор

Хагас автомат ажиллагаатай цэлцэгнүүр савлах машин. Энэхүү төхөөрөмжийг төрөл бүрийн хэлбэртэй зөөлөн хуванцар саванд цэлцэгнүүр, ундаа, сүүн ундаа зэргийг савлахад ашиглана. Ажиллуулахад хялбар авсаархан. Ган төмөр болон зэвэрдэггүй ган материалаар үйлдвэрлэсэн.

Марк МQCFB-6 lollipop МJXS-B2000lollipop
Савлах хурд 4800-6000ш/цаг (тохируулж болно) 2000ш/цаг (тохируулж болно)
Дүүргэлт хийх хэмжээ эзлэхүүн 0-350мл 0-150мл
Цахилгаан үүсгүүрийн хүчин чадал 3-н фазын 4-утастай 220вольт
(380вольт 50Гц тохируулж болно) (тохируулж болно)
Цахилгаан зарцуулалт 0.75кв 0.55кв
Халаах хүчин чадал 1.8кв 1.8кв
Хэрэглэх хийн даралт 0.5МПа-0.75 МПа  
Хамгийн их хийн зарцуулалт 0.45м3  
Гадна хэмжээ (Урт*өргөн*өндөр) 300×110×200см 130×60×140см
Хүндийн жин 800кг 200кг
Үнэ 70000 юань 20000 юань

Өнгөт мозайка цэлцэгнүүр хийх

Орц:

4ш 85 гр желе
4 аяга халуун ус
17 гр желатин
½ хүйтэн ус
1.5 аяга халуун ус
400 гр молоко

- 85 гр цаанаасаа амталсан, хэрэглэхэд бэлэн желатин дэссэрт буюу желе-г 1 аяга халуун усанд сайн уусгана.
- Найруулсан цэлцэгнүүрээ хавтгай саванд хийж царцаана. Цэлцэгнүүрээ амархан гаргаж авахын тулд саваа жоохон ургамлын тосоор тослоорой.
- Найруулсан цэлцэгнүүрээ савандаа хийгээд хөргөгчинд дор хаяж 3 цаг царцаана. Ийнхүү үлдсэн 3 төрлийн цэлцэгнүүрээ бэлдэнэ.

Өмнө нь бэлдсэн 4 төрлийн цэлцэгнүүр маань царцсаны дараа молокотой цэлцэгнүүрээ хийнэ.

- 17 гр цэвэр желатин дээр тал аяга хүйтэн ус хийж 3-5 мин дэвтээнэ.
- Желатинаа дэвтэж байх хойгуур царцаасан цэлцэгнүүрээ гаргаж ирээд жижиг дөрвөлжин хэрчиж бэлдэнэ.
- Амттанаа хийх саваа жоохон ургамлын тосоор тослоно.
- Жижиглэсэн цэлцэгнүүрээ бага зэрэг холиод савандаа хийж тавина.
- Дэвтээсэн желатинаа дунд зэргийн саванд хийж 1.5 аяга буюу 375 мл халуун ус хийж желатинаа хайлуулна.
- Желатинаа хайлсны дараа 400гр молоко хийж хутгана, тэгээд хөргөнө.
- Хөрсөн желатинтай молокогоо өмнө нь бэлдэж тавьсан цэлцэгнүүр дээрээ асгаад дор хаяж 8 цаг хөргөгчинд царцаана. Хонуулбал илүү сайн.
- Бэлэн болсон цэлцэгнүүрээ савнаас нь хөмрөж гаргаад зүсч тавина.