Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ:11880 юань

Энэхүү төхөөрөмжийг сүү, тараг, зөөхий, тос, цуу, ундаа, жүүс гэх мэт шингэн зүйлсийг савлахад ашиглана. Шингэнийг хэмжиж, савлан, огноог тавьж, битүүмжлэн таслах зэрэг үйлдлийг автоматаар гүйцэтгэнэ. Уутлахын өмнө уутны материалыг хэт ягаан туяагаар ариутгаж эрүүл ахуйн шаардлагад нийцүүлнэ.

Зун цаг болж, малын шим нэмэгдэх үед манай хөдөөнийхөн сүү саалиа борлуулах аргаа хайж байхад, Улаанбаатар болон хот суурин газар хуурай сүү найруулан савласан сүүг өндөр үнээр авч байх гэж дээ...

Ийм нэг савлагч машин малчины хотонд байвал ариутгасан шинэхэн сүүг шууд л дэлгүүрийн лангуун дээрээс худалдах сайхан боломж байна шүү.

2015 оны загвар

  • Үйлдвэрийн бүтээмж: 1500 уут/цаг (50 гр хэмжээгээр савлах хурд)
  • Уутлах хэмжээ: 50-500 мл/уут Нарийвчлал: ± 1.5%/уут
  • Гялгуур уутны материалын үзүүлэлт: Зузаан: 0.08мм, Өргөн: 320 мм (240мм)
  • Цахилгаан хүчдэл: 220 Вольт/380 Вольт 50Hz
  • Цахилгаан зарцуулалт: 1.2 кв
  • Хүндийн жин: 350 кг
  • Гадна хэмжээс: 970×870×1970 мм
  • Материал: SUS201
  • Үнэ: 11880 юань

Дүүргэлтийн хэмжээ, уутны хэмжээ, савлагааны хүндийн жин, нааж зүсэх температур зэргийг тохируулахад хялбар, ажиллуулахад амархан.

2017 оны загвар

  • Үйлдвэрийн бүтээмж: 700 уут/цаг (500 гр хэмжээгээр савлах хурд)
  • Уутлах хэмжээ: 50-680 мл/уут Нарийвчлал: ± 1.0%/уут
  • Гялгуур уутны материалын үзүүлэлт: Зузаан: 0.2мм, Өргөн: 110мм
  • Цахилгаан хүчдэл: 220 Вольт/380 Вольт 50Hz
  • Цахилгаан зарцуулалт: 1.0 кв
  • Хүндийн жин: 60 кг
  • Гадна хэмжээс: 680×580×1000 мм
  • Материал: SUS304
  • Үнэ: 11980 юань

Ундаа тараг уутлагч

Ундаа тараг уутлагч

Ундаа тараг уутлагч

Ундаа тараг уутлагч

Ундаа тараг уутлагч

Ундаа тараг уутлагч

2015 оны загвар

2017 оны загвар

  • Уутыг хийнэ
  • Хэт ягаан туяагаар ариутгана
  • Халуунаар битүүмжлэн наана. (Босоо)
  • Огноо тавина
  • Урьдчилсан тохиргоогоор хэмжилт хийнэ
  • Хүйтэн шингэн савлана. 50-500гр
  • Халуунаар 0.08мм хүртэл зузаан уутыг битүүмжлэн наана
  • Зүснэ (шулуун)
  • Автоматаар тоолно.
  • Уутыг автоматаар үзэмжтэй хэвлэнэ.
  • Бүрэн UV болон озоны технологиор ариутгана.
  • Хоёр шүүлтүүртэй, хос насосоор соролт хийнэ.
  • Ганц товчлуур дараад, автоматаар цэвэрлэгээ хийнэ.
  • Цэвэрлэгээ хийх цаг хугацаа, хөдөлмөр хэмнэнэ.
  • Микро компьютер хэмжилт тохиргоо хийнэ.
  • Халуун хүйтэн шингэнийг савлаж чадна. 50-680гр
  • Халуунаар 0.2мм хүртэл зузаан уутыг битүүмжлэн наана.
  • 100 хэмийн халуун бүтээгдэхүүнийг савлана.
  • Хэт өндөр ариутгал хийсэн сүүг савлаж чадна.
  • Зүснэ (Шулуун ба зиг заг)
  • Автоматаар тоолно
  • Олон төрлийн хэмжээтэй савалгаа хийнэ.
Зориулалт: Ундаа болон сүүн бүтээгдэхүүнийг 50 гр-аар 1500 ширхэгийг цагт савлана. Зориулалт: Ундаа, сүүн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, шингэн саван зэрэг бүтээгдэхүүнийг 250 гр-аар цагт 800 ширхэгийг савлаж чадна.

2017 оны шинэ загварын давуу талууд

  • Авсаархан хөнгөн бөгөөд овор багатай болсон.
  • Савалгааны нарийвчлал өндөр болсон
  • Микрокомпьютерийн удирдлагатай болсон.
  • Хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан, дээд зэргийн SUS304 маркийн үл зэврэх гангаар эд ангиудыг хийсэн.
  • 2017 оны загвар нь SUS304 маркийн үл зэврэх гангаар хийгдсэн тул химийн бодист идэгдэхгүй бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүн савлах боломжтой болсон.

Ундаа тараг уутлагч

Үйлдвэрийн агуулахад бэлэн барааны нөөц хангалттай байдаг тул захилга хийсэн өдөр Эрээн хот руу ачуулна.

Ажиллуулаагүй байгаа тохиолдолд гуурсан хоолой болон дамжуулах хэсгийн үлдэгдэл сүү, тараг зэрэг түүхий эдийн үлдэгдлийг сайтар цэвэрлэж, хатаасан байх шаардлагатай. Үлдэгдэл түүхий эд нь дараагийн удаа бүтээгдэхүүн савлахад, исгэх буюу муутгах аюултай.

Ажиллуулахын өмнө тосолгоог шалгана. Ингэснээр тоног төхөөрөмжийн эдэлгээ уртасна.

Ажиллуулахыэ өмнө цэвэрлэсэн байна. Бохирдолтой байвал халаах, зүсэхэд зөрүү гарах магадлалтай.

Хэвийн биш байгаа тохиолдолд төхөөрөмжийг цахилгаан үүсгүүрээс салгаж сайтар шалгасны дараа дахин ажиллуулна. Өвлийн улиралд температур 0-с доош градус байгаа тохиолдолд, гуурсан хоолой болон дамжуулах хэсгийн үлдэгдлийг халуун усаар цэвэрлэж үлдэгдэл үлдэж хөлдөхөөс сэргийлнэ.

Зөөлөн гялгар уутны зузаан 80 микрон, суналтын эсэргүүцэл өндөр, гулгамтгай чанартай, дундаж зузаантай байх шаардлагатай.

Жин: Савалгаа хийх материалын өргөн 320мм бол 18кг хүртэл, 240мм нь 14кг хүртэл жинтэйгээр угсарна.

Халуунаар нааж битүүмжлэх градус нь 260 градусаас доош байна.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ