Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 28000 юань

Энэхүү автомат савлагч нь компьютер удирдлага бүхий автомат жинлэгчтэй. Тус төхөөрөмж нь гол машин, туузан дамжуулагч, амсар оёж битүүлэх оёдлын машин, компьютер удирдлага гэх мэт хэсгүүдээс бүрдэх бөгөөд гол машин нь жин хэмжигч, давтамжит удирдлага бүхий 3н хурдат савлагчаас бүрдэнэ. Нарийвчлал өндөр цэвэрлэхэд хялбар. Хорогдол гарахгүй.

1. Гол машины удирдлага

I. LCD дэлгэц бүхий PLC удирдлага
II. Гол машин нь хурдан удаан гэсэн давтамжит удирдлага бүхий шурган голоор түүхий эдээ хуваарилан гоожуулдаг.
III. Ажлын бүтээмж, үлдэгдэл гэх мэт мэдээлэл нь автоматаар хадгалагдана.

Техникийн үзүүлэлт

Хүчин чадал: 3~4 шуудай/мин
Жинлэж хуваарилах хэмжээ: 15-25 кг/шуудай
Алданги: ±0.3%
Удирлага: PLC бичил компьютерт удирдлага
Цахилгаан үүсгүүрийн хүчдэл: AC380Вольт
Цахилгаан зарцуулалт: 1.1 кв
Хийн нийлүүлэлттэй: тосгүй, тоосгүй
Даралтын хүч: 0.4---0.5 MПа
Хийн зарцуулалт: 0.4 Nm3/мин

Үнийн санал: 28000 юань

Туузан дамжуулагч

Туузан дамжуулагчийн урт: 2.2 метр
Дамжуулагч хурд: 5-20 м/мин
Туузан дамжуулагчийн өргөн: 400 мм
Дамжуулах хамгийн их хүч: 15 шуудай/ мин
Цахилгаан үүсгүүрийн хүчдэл: AC380 вольт
Цахилгаан зарцуулалт: 0.75 кв

Оёдлын машин

Марк: YHGK3-18
Оёх хамгийн их хурд: 1700 алхам/мин
Алхам хоорондын зай: 6.5—11мм
Оёх хамгийн их зузаан: 8 мм
Тохирох утасны марк: 21S/5, 20S/3 полиэстр материалтай утас, 30S/хөвөн утас
Зүүний марк: 80800маркийн 200—250#
Цахилгаан үүсгүүрийн хүчдэл: AC380 Вольт
Цахилгаан зарцуулалт: 0.55 кв

Шуудайны төрөл

РР нэхмэл шуудай

Ажиллах цаг:

8000 цаг/жил Ажиллах орчны температур ~10—400C

Бусад

Хийн үүсгүүр: Хийн даралт 0.4-0.65 Мпа
Цахилгаан зарцуулат: 2.0 кв

Хэмжээ

Урт*өргөн*өндөр: 2300х1100х2600

Жич:
Савлагч төхөөрөмжийг ажиллуулахдаа уутыг гараар өлгөнө гэдгийг анхаараарай. Төхөөрөмж нь жинлэх, хуваарилах, уутаа хавчих, дүүргэлт хийх, туузан дамжуулагчаар дамжин амсрыг битүүлж оёх зэрэг үйлдлийг автоматаар гүйцэтгэнэ.

1. Төлбөр: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед 100 хувь төлбөрийг хийнэ.
2. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 5-10 хоног байна.
3. Савалгаа модон хайрцаганд хийх ба үнэлгээг жич тооцно.
4. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулна. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны төлбөрийг хариуцна. Инженерийн цалин 50-80 доллор/өдөр.
5. Үйлдвэрийн чанарын баталгаа нэг жил.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.