НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 176300 юань

TМDSJ-2 маркийн хуванцар үлээгч машин 30 литр

Бүрэн автомат ажиллагаатай энэхүү хуванцар үлээгч машин нь үлээгч гол машин, толгой, гидрийн систем, хэвний систем, цахилгааны хяналтын систем, хий шахах систем, автомат хавчигч гэх зэрэг хэсгээс бүрдэх бөгөөд PE, PP , HDPE болон бусад төрлийн хуванцар түүхий эдийг үлээн шахаж дөрвөлжин, дугуй янз бүрийн хэлбэртэй хуванцар сав, багажны хайрцаг зэргийг үйлдвэрлэнэ. Энэхүү төхөөрөмж нь хүчин чадал өндөр, эрчим хүчний зарцуулалт бага, ажиллуулахад хялбар зэрэг олон давуу талтай. Тус төхөөрөмжид SIEMENS брэндийн PLC удирдлага болон хамгийн сүүлийн үеийн үлээгч толгой бусад сэлбэг эд ангиудыг ашигласан тул эдэлгээ удаан, найдвартай ажиллагаатай.

Үндсэн үзүүлэлт Хэмжих нэгж   
Түүхий эд   PE, РР, HDPE
Бүтээгдэхүүний хамгийн их эзлэхүүн литр 30
Толгой ком 1
Хүчин чадал(Хийн эргэлт) pcs/hr 100
Гадна хэмжээс мм 4500×1.8×2.6
Хүндийн жин тонн 3
Толгой    
Түүхий эдийн бункерийн эзлэхүүн литр 3
Хамгийн их үлээх радиус мм 350
Даралтын хүч Мпа 8
Хурд кг/сек 0.5
Хэв нээх систем    
Хэв түгжих хүч кн 100
Хэв хоорондын зай мм 250-800
Хэвний хэмжээ мм 620*650
Хэвний хамгийн их хэмжээ мм 500×500
Хэвний зузаан мм 260-400
Шахах буюу үлээх систем    
Шурагны диаметр мм 80
Шурагны урт болон диаметрын харьцаа урт/диаметр 25:01:00
Шаха хэмжээ кг/цаг 65
Шурагны халаах хүчин чадал кв 12
Шахагч хөдөлгүүрийн хүчин чадал кв 15
Эрчим хүчний хэрэглээ    
Насосны хөдөлгүүрийн хүчин чадал кв 11
Гол төхөөрөмжийн цахилгаан зарцуулалт кв 36.5
Эрчим хүчний дундаж зарцуулалт кв 20
Хийн үүсгүүрийн даралтын хүч Мпа 0.6
Хийн зарцуулалт м³/мин 0.6

 

Төхөөрөмжүүдийн нэр Хэмжээ марк Хэмжих нэгж Тоо ширхэг Нэгж үнэ Нийт үнэ
Юань Юань
30литрийн үлээгч машин DSJ-2 ш 1 125000 125000
Хэв   ш 1 22000 22000
400 бутлагч   ш 1 8000 8000
Бага даралтын компрессор 10кг ш 1 9000 9000
Хүйтнээр хатаагч   ш 1 8500 8500
Холигч   ш 1 3800 3800
Бүгд дүн     176300юань

 Захиалагч хэвийг өөрийн хүссэн хэлбэрээр захиалж болно.

HDPE-2 хэмээх түүхий эдийн тухай.

What is HDPEӨндөр нягтралтай Полиэтилен бол(HDPE) АНУ өргөн хэрэглэгддэг хуванцаруудын нэг юм. 2 гэсэн дугаартай хуванцар материалыг сүүн бүтээгдэхүүний аяга, хуванцар сав, дахин савлах боломжтой лонх зэргээс харж болно. Нэмж хэлэхэд хуванцар хавтан болон хуванцар тавилга, дахин боловсруулсан HDPE бол цэцэрлэгжүүлэлтийн хэрэгсэл, хувин сав, хайрцаг, сагс, офисийн хэрэгсэл, авто машины эд анги үйлдвэрлэхэд хэрэглэгддэг.

HDPE хуванцарыг сав баглаа боодлын үйлдвэрлэлд хэрэглэх хэд хэдэн давуу тал байдаг. Энэ нь стандарт Полиэтиленээс бат бөх бөгөөд тасалгааны температур, ус чийгийг тэсвэрлэх гэсэн энгийн үзүүлэлтээс хол давсан чанартай юм.

Тэрээр хортон шавьж, мөөгөнцөр болон бусад химийн бодисноос хамгаалж чадна. HDPE нь үйлдвэрлэл явуулж байгаа болон хэрэглэгч хэрэглэж байх үед ямар ч хорт нөлөө үзүүлэхгүй. Түүгээр ч барахгүй HDPE нь дотроо байгаа ус болон давсны найрлаганд байгаа химийн бодисинд бохирдохгүй.

Дахин ашиглалт нь байгаль орчны бохирдол болон зарцуулалтыг багажгаж байдаг. АНУ-ын өрх амын 80 илүү хувь нь хуванцарыг дахин ашиглах хөтөлбөрт хамрагдаад байна. Хэрэв та өөрийн хэрэглэж байсан HDPE-#2 -ын хаягдлыг хоёрдогч түүхий эд болгосоноор хүрээлэн байгаа орчиноо сая сая хог хаягдлаас авраад зогсохгүй экологийн нөхөр болж шинэ бараа бүтээгдэхүүний эх үүсвэрийг нээхэд туслах болно. Та өөрийн оршин сууж байгаа орон нутгийнхаа хог хаягдлын байгууллагад хандаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

HTPE

Мэдээлэл авсан эх үүсвэр

АНУ-ын Engineered Plastic Systems, LLC (Инженерийн Хуванцарын Систем ХХК) компаний http://bearboardlumber.com/bearboard-plastic-advantage/what-is-hdpe.html сайтаас авлаа.

Худалдааны нөхцлүүд


Тээврийн зардал: 10000 юань /Үйлдвэрээс Эрээн хүртэлх/
Төлбөр:Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа:Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт:Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.


Хэрхэн худалдаж авах вэ?


1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.