Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 32850 юань

РЕТ лонх үлээгч машин дээр 250мл - 5000мл багтаамжтай хүйтэнээр савлагч лонх үйлдвэрлэнэ.

Үлээгч машин хүчин чадал

Лонхны тойргийн диаметр: 200мм хүртэл
Лонхны өндрийн хэмжээ: 330мм хүртэл
Хэвний орон зай: 490 х 420мм
Хэвний зузаан: 300мм
Хийн амсар: 170мм
Сунгалт хийх өндөр: 450мм
Үлээлт хийх хүч: 280Kn

Цахилгаан хэрэглээ: 220 ~ 380V, 3-фазын 50 ~ 60Hz
Халаагчын чадал 7.6 квт
Нээх даралтын хүч: 0.8Mpa
Үлээлт хийх даралтын хүч: 3.0Mpa
Үлээгч машин хэмжээ: 1700 * 610 * 1800MM
Үлээгч машин жин: 850 кг
Халаагчын хэмжээ: 1800 * 700 * 1500MM
Халаагчын жин: 200 кг

Үйлдвэрийн үнэ: 32850 юань (Үйлдвэрээс Эрээн хот хүртэл Үйлдвэрлэгч өөрийн зардлаар хүргэж өгнө)

Энэхүү машинд дараах үзүүлэлттэй нэмэлт төхөөрөмж хэрэгтэй байдаг. Эдгээр төхөөрөмжийг өөр үйлдвэрээс энэ үзүүлэлтийнх нь дагуу захиалан авдаг.

Хийн компрессор: 0.75м3 / 3.0Mpa / 7.5квт (Нэг ширхэг хэрэгтэй)
Агаар хатаагч: 1.0м3 / 3.0Mpa / 3.75квт (Нэг ширхэг хэрэгтэй)
Агаарын фильтр: 1.0м3 / 3.0Mpa (Хоёр ширхэг хэрэгтэй)

PET bottle blowing machine

Лонхны хэв

Хэв үйлдвэрлэх үнийн санал

PET лонх үйлдвэрлэгч нь хэд хэдэн хэвтэй байвал олон жижиг үйлдвэрийн захиалгыг гүйцэтгэх боломжтой байдаг. Иймд хамгийн их өргөн хэрэглэгддэг 500-5000мл багтаамжтай хэвнүүдийн үнийн саналыг энд танилцуулж байна.

Багтаамж Хямд Стандарт Төгс Гарц
500 2100 юань 2300 юань 2800 юань Нэг хэвнээс хоёр лонх гарна.
1000 2500 юань 2700 юань 3200 юань Нэг хэвнээс хоёр лонх гарна.
1500 2600 юань 2800 юань 3300 юань Нэг хэвнээс хоёр лонх гарна.
2000 3100 юань 3300 юань 3800 юань Нэг хэвнээс хоёр лонх гарна.
3000 3100 юань 2700 юань 3200 юань Нэг хэвнээс нэг лонх гарна.
4000 2900 юань 3100 юань 3500 юань Нэг хэвнээс нэг лонх гарна.
5000 3100 юань 3300 юань 3800 юань Нэг хэвнээс нэг лонх гарна.

Захиалга хийхийн өмнө лонхныхоо хэмжээ болон загвар дизайныг шийдэж, үйлдвэрт зургийг нь өгөх хэрэгтэй. Үйлдвэр таны илгээсэн зургийн дагуу лонхны хэвийг 15-20 хоногт үйлдвэрлэнэ.

Лонхны хэв хийх нь маш олон шат дамжлага, нарийн нямбай ажиллагаа шаардсан ажил байдаг тул богино хугацаанд үйлдвэрлэх боломжгүй байдаг.

PET bottle blowing machine

 Эдгээр лонхыг цэвэр ус, ургамалын тос, хийжүүлсэн ус, рашаан ус савлана. Харин энэ машинаар хэвлэсэн лонхонд халуун аргаар боловсруулах ундаа, цай зэрэг бүтээгдэхүүн савлаж болохгүй. Учир нь халуун савалгааны лонхны бэлдэцийн зузааны хэмжээ өндөр байдаг тул зориулалтын лонх үлээгч машиныг хэрэглэдэг.

PET bottle blowing machine

Лонх үлээгч машин нь нэг ба хоёр үлээгчтэй гэж байдаг. Зураг дээр үзүүлж байгаа хоёр үлээгчтэй машин нь жижиг лонх үйлдвэрлэхэд тохиромжтой.

Төлбөр:Үйлдвэрлэгч төлбөрийг хүлээн авмагц, 7 хоногын дотор Эрээн хотод өөрийн зардлаар хүргэж өгнө.
Баталгаа:Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт:Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.