Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ:3500 юань

Амсар наагч машин

Манайхан надаас ааруул хийх машины тухай их сонирхон асуудаг. Ааруул хийхээсээ илүү аарц маань дангаараа сайхан амталж чадвал хамгийн сайхан идээ. Намайг хүүхэд байхад 40 мөнгөний аарц гээд их сайхан идээ байж билээ. Улаанбаатарын сүүний үйлдвэрт түүнийг үйлдвэрлэдэг байлаа. Миний хувьд хатсан ааруул идэхийн оронд 40 мөнгөний аарц их иддэг байсан. Оюутан болсон хойноо ЗХУ-ын Москва хотод мөн л Творог хэмээх сайхан аарцыг идэхээр өдрийн өл даачих мэт санагддаг байлаа. Заримдаа талхан дээр түрхээд идэхэд янзтай.

Бид зуны цагт сааль сүүгээ хэрхэн борлуулах вэ? гэж зовохын оронд цөцгийг нь аваад савлчих хэрэгтэй. Шингэн сүүгээр нь сайхан аарц хийгээд савлаад байсан ч болно.

  • Бүтээгдэхүүний нэр: Хагас автомат амсар наагч машин
  • Цахилгаан хэрэглээ: 220V, 50Hz
  • Цахилгаан зарцууалалт: 0.8 квт/цаг
  • Амсар наах хайрцагийн хэмжээ: 20см х 14см болон 17.5см х 12см
  • Амсар наах хайрцагийн өндөр: 1см - 16см
  • Амсар наах хайрцагийн материал: РР хуванцар хайрцаг болон аяга
  • Амсар наах материал: РР наалтын материал
  • Хүчин чадал: 6-10 хайрцаг/мин
  • Төхөөрөмжийн хэмжээ: 42см х 42см х 73см
  • Хүндийн жин: 35 кг
  • Баталгаа: Нэг жил
  • Үйлдвэрлэгчийн үнэ: 3500 юань

Энэхүү саванд аарц, шар тос, цөцгий, шар сүүний ундаа, тараг, айраг гээд олон зүйлийг савлаж болно.

Мөн царцаамаг, жимсний чанамал, даршилсан хөмүүл, бэлэн хоол, мантууны хавчуурга, ганбургер, хиам, кимчи, банш, бөөрөнхий мах, котлет, шарсан төмс гэх мэт өөр олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн савлан худалдаалж болно.

Үүнээс гадна нэг удаагийн хэрэглээний үдийн хоолыг бэлтгээд савлаж болно. Дотор нь цөөхөн ширхэг бууз, мантуун бууз, пирошки гэх мэт түргэн хоол хийгээд савлаад байсан ч болно.

Халуун болон хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн савлах бизнес санаа маань танд ямар санагдаж байна даа?

Манай хөдөөгийн малчид мах сүүн бүтээгдэхүүнээ савлах сайхан арга мэт санагдсан.

Цагаан идээ болон хүнсний зах, супер маркетуудын ын эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүнийг савлах боломж харагдаад байгаа болохоор энэ төхөөрөмжийн тухай мэдээллийг бэлтгэн танд танилцууллаа.

Амсар наагч машин

Амсар наагч машин

Амсар наагч машин

Амсар наагч машин

Амсар наагч машин

Амсар наагч машин

Амсар наагч машин

Амсар наагч машин

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч