НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 14300 юань

Энэхүү төхөөрөмжийг сүү, тараг, зөөхий, тос, цуу, ундаа, жүүс гэх мэт шингэн зүйлсийг савлахад ашиглана. Шингэнийг хэмжиж, савлан, огноог тавьж, битүүмжлэн таслах зэрэг үйлдлийг автоматаар гүйцэтгэнэ. Уутлахын өмнө уутны материалыг хэт ягаан туяагаар ариутгаж эрүүл ахуйн шаардлагад нийцүүлнэ.

Зун цаг болж, малын шим нэмэгдэх үед манай хөдөөнийхөн сүү саалиа борлуулах аргаа хайж байхад, Улаанбаатар болон хот суурин газар хуурай сүү найруулан савласан сүүг өндөр үнээр авч байх гэж дээ...

Ийм нэг савлагч машин малчины хотонд байвал ариутгасан шинэхэн сүүг шууд л дэлгүүрийн лангуун дээрээс худалдах сайхан боломж байна шүү.

Сүү, тараг, айраг савлагч

  • Үйлдвэрийн бүтээмж: 2000 уут/цаг
  • Уутлах хэмжээ: 200-500 мл/уут Нарийвчлал: ± 1.5%/уут
  • Гялгуур уутны материалын үзүүлэлт: Зузаан: 0.08мм, Өргөн: 320 мм (240мм)
  • Цахилгаан хүчдэл: 220 Вольт/380 Вольт 50Hz
  • Цахилгаан зарцуулалт: 1.2 кв
  • Хүндийн жин: 350 кг
  • Гадна хэмжээс: 1057×750×1850 мм
  • Баталгаа: Нэг жил
  • Үнийн санал: 14300 юань

Зэвэрдэггүй ган материалаар, эрүүл ахуйн стандарт нийцүүлэн үйлдвэрлэв. Дүүргэлтийн хэмжээ, уутны хэмжээ, савлагааны хүндийн жин, нааж зүсэх температур зэргийг тохируулахад хялбар, ажиллуулахад амархан.

Бүрэн автомат дүүргэлтийн систем, дамжуулах систем, битүүмжлэлийн систем гэх мэт.

Сүү, тараг, айраг савлагч

Сүү, тараг, айраг савлагч

Сүү, тараг, айраг савлагч

Сүү, тараг, айраг савлагч

1. Хэлбэржүүлэгч гол 13. Дээд таславч хавхлаг
2. Хэлбэржүүлэгч хавтас 14. Доод таславч хавхлаг
3. Хэлбэржүүлэгчийн суурь 15. Тэнхлэг
4. Хавтан гол 16. Гялгар уут тэлэгч
5. Халуунаар битүүмжилж наах зэс гол 17. Уут дамжуулах тахир гол
6. Гол гуурсан хоолой 18. Цахилгааны хуваарилагч
7. Бэхлэгч 19. Хурдасгуур
8. Зам мөр 20. Насос тохируулах боолт
9. Хөндлөн наагч 21. Шингэнийг хэмжиж хуваарилах насосны бүлүүрийн толгой
10. Хяналтын самбар 22. Шингэнийг хэмжиж хуваарилах насос
11. Дамжуулах гуурсан хоолой 23. Дамжуулах хоолой
12. Солилцох хавхлаг 24. Толгой Тоноглол

Уутыг угааж ариутгах ариутгагч
Хэт ягаан туяаны ариутгагч
Халуунаар битүүмжлэн зүсэгч
Дүүргэх насос гэх мэт.

Хяналтын систем:
PLC удирдлага, мэдрэгчтэй дэлгэц бүхий бичил компьютертэй. Дуу чимээ бага.

Савалгааны процесс:

1. Уутыг хийнэ 2. Хэт ягаан туяагаар ариутгана 3. Халуунаар битүүмжлэн наана. (Босоо) 4. Огноо тавина 5. Хэмжинэ 6. Дүүргэлт хийнэ 7. Халуунаар битүүмжлэн наана (хөндлөн) 8. Зүснэ 9. Автоматаар тоолно.

Арчилгаа:

Ажиллуулаагүй байгаа тохиолдолд гуурсан хоолой болон дамжуулах хэсгийн үлдэгдэл сүү, тараг зэрэг түүхий эдийн үлдэгдлийг сайтар цэвэрлэж, хатаасан байх шаардлагатай. Үлдэгдэл түүхий эд нь дараагийн удаа бүтээгдэхүүн савлахад, исгэх буюу муутгах аюултай.

Ажиллуулахын өмнө тосолгоог шалгана. Ингэснээр тоног төхөөрөмжийн эдэлгээ уртасна.

Ажиллуулахыэ өмнө цэвэрлэсэн байна. Бохирдолтой байвал халаах, зүсэхэд зөрүү гарах магадлалтай.

Хэвийн биш байгаа тохиолдолд төхөөрөмжийг цахилгаан үүсгүүрээс салгаж сайтар шалгасны дараа дахин ажиллуулна. Өвлийн улиралд температур 0-с доош градус байгаа тохиолдолд, гуурсан хоолой болон дамжуулах хэсгийн үлдэгдлийг халуун усаар цэвэрлэж үлдэгдэл үлдэж хөлдөхөөс сэргийлнэ.

Зөөлөн гялгар уутны зузаан 80 микрон, суналтын эсэргүүцэл өндөр, гулгамтгай чанартай, дундаж зузаантай байх шаардлагатай.

Жин: Савалгаа хийх материалын өргөн 320мм бол 18кг хүртэл, 240мм нь 14кг хүртэл жинтэйгээр угсарна.

Халуунаар нааж битүүмжлэх градус нь 260 градусаас доош байна.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Танилцуулга