НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 230-360 юань

Эрүүл амьдрах баталгаа байна уу? гэж би өөрөөсөө асуулаа. Хятад улсад амьдарч байхдаа дэлгүүрээс худалдан авч байгаа бүх зүйлээс л би айдаг байсан. Монголдоо ирээд ч тэр айдас маань арилахгүй л байна.

Хаа сайгүй эрүүл ахуйн баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн.

БИ ТЭГЭЭД ЮУ ИДЭЖ АМЬДРАХ ЮМ БЭ?

Эрүүл Монгол хүн Монголын баялаг! Тэгвэл бидний эрүүл амьдралын баталгаа халаасны маань мөнгөний дүнд багтаж байна гэвэл та итгэх үү?

Хямдхаан үнэтэй жижигхэн төхөөрөмж агаар болон аливаа гадаргуу дээр байгаа нян бактери, вирус, хөгцийг 99 хувь устгана.

UV-C технологиор ариутгасан хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа нэмэгддэг. Учир нь хүнсний бүтээгдэхүүнд наалдсан элдэв нян бактери 99.9 хувь устдаг.

НАДАД ЦЭВЭР ОРЧИН ХЭРЭГТЭЙ БАЙНА!

UV-C технологи нь агаарт байгаа элдэв муу үнэр, утааг үгүй болгоно.

Гар нүүрийн алчуур, гутал, хувцас, шүдний сойз, угж, аяга, таваг, сахлын машин, гоёл чимэглэл, тоглоом гээд бидний өдөр тутмын хэрэглээний бүх эд зүйл дээр байгаа нян бактерийг UV-C туяагаар үйлчилж, устгал хийдэг.

Чадал: 20W Чадал: 30W Чадал: 40W
Хэмжээ: 40см х 6см х 26см Хэмжээ: 50см х 6см х 26см Хэмжээ: 65см х 6см х 26см
Ашиглах талбай: 20м2 Ашиглах талбай: 30м2 Ашиглах талбай: 60м2
Үнэ: 230 юань Үнэ: 300 юань Үнэ: 360 юань
Цахилгаан хэрэглээ: 220V Цахилгаан хэрэглээ: 220V Цахилгаан хэрэглээ: 220V
Баталгаа: 3 жил Баталгаа: 3 жил Баталгаа: 3 жил
БНХАУ-д хүргэлт үнэгүй БНХАУ-д хүргэлт үнэгүй БНХАУ-д хүргэлт үнэгүй

Хэрэв ламп нь шатвал үйлдвэрээс хямдралтай үнээр захиалан авч болно. Үнэ 30 юань.

Онгоцны их биений хөнгөн цагаан материалаар хийсэн тул үйлдвэр 3 жилийн баталгаа амлаж байгаа юм.

Хот хөдөөгүй эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд бид хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ үйлдвэрлэгч нарын маань буруу биш. Тэдэнд хүнсний үйлдвэрийн ариутгагч төхөөрөмж байхгүй байгаад л хамаг асуудал оршиж байгаа юм. Хэн ч гэсэн нүүр бардам эрүүл хүнс үйлдвэрлэхийг хичээж байгаа шүү дээ. Тэдэндээ хэрэг болох байх гэж бодоод хөгжингүй орнуудад сүүлийн үед нэвтрээд байгаа UV-C технологийн ариутгагч төхөөрөмжийг танилцуулж байна.

UV-C ариутгал

UV-C технологи нь орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нян бактерийн тархалт ихтэй газар өргөн хэрэглэгдэнэ.

UV-C ариутгал

1. Ultra-Violet C туяа гэж юу вэ?

Байгаль дээр нарнаас эх дэлхий рүү цацарч байгаа туяа нь хэт ягаан туяа, гэрлийн туяа, хэт улаан туяа гэж 3 ангилагддаг.

UV-C ариутгал

Нарны хэт ягаан туяаг долгионы уртаар нь UV-A, UV-B, UV-C гэж гурав ангилдаг. UV-С туяа нь хүн амьтанд нөлөөлөх хор бага боловч агаар, гадаргуун дээр үржиж байгаа бичил ертөнцөд нэн аюултай туяанд тооцогдоно. Хамгийн хортой гэх UV-А туяа нь арьсанд нэвтрэн орж, түлэгдэл үүсгэдэг. Үүнийг бид нарших, наранд түлэгдэх гэж ярьдаг.

Ultra-Violet C буюу Монголоор "Хэт ягаан туяа - C " нь аливаа гадаргуун дээр байгаа вирус, бактери, хөгцийг устгагч үл үзэгдэх туяа юм.

2. UV-C технологи гэж юу вэ?

Энэхүү туяаны гайхамшигт чанарыг ашиглан UV-C технологи бий болсон бөгөөд жимс жимсгэнэ, хүнсний ногоо, төрөл бүрийн үр, самар, махан бүтээгдэхүүн, талх нарийн боовны үйлдвэрлэлд ариутгал хийх зорилгоор ашиглаж байна.

Манай цөөхөн Монголчуудын хүнсний аюулгүй байдлыг хангасан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэвтрүүлж, улмаар дэлхий дахинаа Өвчтэй малаараа "МУУ НЭР" зүүж тамаглуулаад байгаа өнөө үед махан бүтээгдэхүүний боловсруулахад өргөн ашиглах нь зүйтэй.

UV-C ариутгал

Үүнээс өөр хүнсний үйлдвэрт нян бактертай тэмцэх илүү шилдэг технологи одоохондоо төрөөгүй л байна. Агаарт нисэж байгаа үл үзэгдэх бактерийг сөрөг нөлөө их боловч түүнийг хянах боломж байхгүй байна. Харин UV-C технологи нь хүнсний аюулгүй байдлын шаардлагын дагуу төгс ариутгалыг хийж чадаж байгаа нь үүнийг хамгийн гол давуу тал юм.

3. UV-C технологийг хаана хэрэглэх вэ?

Маханд нуугдаж байгаа нян бактери болон өвчин үүсгэгчүүдийг найдвартай устгах арга бол UV-C технологи юм. Мөн UV-C болон озоны ариутгал нь махны гадаргуун дээр байгаа нян бактерийн үржих нөхцлийг зогсоож өгнө. Авсралид хэрэглэсэн туршлагаас үзэхэд UV-C болон озоны хосолмол ариутгал нь махын хадгалах хугацааг 11-22 хүртэл нэмэгдүүлж өгсөн тухай сайхан жишээ байдаг. Цаашилбал мах боловсруулах цехийн эвгүй үнэрийг дарж, агаарыг цэвэршүүлэх сайн талтай.

UV-C ариутгал

Зураг дээр: Английн мах боловсруулах үйлдвэрт махыг UV-C технологиор ариутгаж байгаа нь

Жимс жимсгэнийг савлахын өмнө хлориноор угаах, гадаргууг ариутгах шаардлагатай байдаг. Мөн жимс жимсгэнийг худалдахын тулд шууд идэж болохоор савладаг. UV-C технологийг жимс жимсгэний үйлдвэрлэлийн дээрхи дамжлагууд дээр савлахын өмнө хлориноор угаах, гадаргууг ариутгах хүнд ажлыг хийж гүйцэтгэхэд хэрэглэнэ.

UV-C ариутгал

Зураг дээр: UV-C технологиор ариутгасан 8 хоног хадгалсан лууван болон 5 хоног хадгалсан гүзээлзгэнийг байдлыг харуулав.

UV-C ариутгалын конвейороор нэвтрүүлж ариутгасан аливаа жимсийг дотоод зах зээлд шууд гаргаж болох бөгөөд экспортонд гаргасан ч болно.

Томоохон хэмжээний талх нарийн боовны үйлдвэрт UV-C систем нь агаарын эргэлт үүсгэх хэлбэрээр хэрэглэгддэг. Энэ нь талх нарийн боовонд хөгц ургахаас хамгаалахын зэрэгцээ эцсийн бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгаж өгдөг.

Үүнээс гадна төрөл бүрийн сав баглаа боодол, ургамалын үр, самар болон цагаан идээ боловсруулах үйлдвэрт өргөн хэрэглэдэг. Аливаа хүнсний бүтээгдэхүүнийг савлахын өмнө заавал UV-C туяагаар шарж ариутгах хэрэгтэй.

Эмнэлэгийн өрөө тасалгаа, хагалгааны өрөө зэрэгт ариун цэврийн өндөр дэглэм барих шаардлагатай байдаг. Ийм орчинг бий болгохын тулд UV-C технологийн гэрлээр ариутгал хийнэ.

Хуучирсан туу байшингийн ханад хөгц ихээр ургасан байдаг. Тэгвэл тэр хөгцийг UV-C технологийн гэрлээр дор нь устгаж чадна.

3. UV-C технологийг хэрэглэх давуу тал нь юу вэ?

Хүнсний бүтээгдэхүүнд ямар нэгэн химийн ариутгал хийж болохгүй. Тэгэхээр байгалын аргаар ариутгах цорын ганц ариутгал бол UV-C технологи юм.

Ариутгалын өндөр зардлыг бууруулж, нян бактергүй эрүүл орчинг бүрдүүлнэ. Ийм орчинд үйлдвэрлэгдсэн хүнсний бүтээгдэхүүн Япон, ОХУ, Хятад, Солонгос зэрэг импортын хүнсний барааны аюулгүй байдалд өндөр шаардлага тавьдаг орнуудын ЭРҮҮЛ АХУЙН ЧАНАРЫН ШААРДЛАГЫН босгонд бүдрэхгүй.

Мөн манай дотоодын хүнсний томоохон дэлгүүрүүдэд худалдаалагдах бүтээгдэхүүний сорилтонд хамгийн түрүүн тэнцэнэ.

Гадаадын импортлогчид болон хэрэглэгчдэд нэн дутагдаад байгаа өндөр ариутгалтай Органик хүнсний бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх боломжыг бид алдахгүй байя гэвэл UV-C технологийн давуу талыг мэдрэх хэрэгтэй.

4. Хэт ягаан туяа нь хүний биед хортой гэдэг шүү дээ. Одоо яагаад сайн болчихов?

Хэт ягаан туяа нь хүний биед хортой гэдэг нь үнэн. Гэхдээ UV-A болон UV-B туяа нь хүний биед үйлчлэл үзүүлж чаддаг. Эдгээр туяа нь их бага хэмжээгээр озоны давхрагыг нэвтэрдэг. Харин UV-С туяа нь дэлхий рүү нэвтрэн ирж чаддаггүй. Дэлхийн агаар мандлын озоны давхрагыг нэвтлэж чадахгүйгээр сарнин үлддэг. Тийм болохоор UV-С туяаны үйлчлэлээр агаарт байгаа нян бактери устгагддаггүй юм.

UV-C ариутгал

Энэ туяаг дээр танилцуулж байгаа төхөөрөмжөөр гарган авдаг юм.

5. UV-C технологи хэдий хир хугацаанд бүрэн устгал хийж чадах вэ?

Дараах хүснэгтэнд UV-C технологийн туяаны үйлчлэлээр төрөл бүрийн нян бактерийг 100% устгал хийх хугацааг үзүүлэв.

Ангилал Нэр Хугацаа
БАКТЕРИ E.coli 0.33 сек
Diphtjeria 0.25 сек
Tetanus bacteria 0.33 сек
Rod 0.30 сек
Bacillus anthracus 0.15 сек
Shigella 0.80 сек
Hook end pylori 0.20 сек
Legionella spp 0.20 сек
Micrococcus 0.40 сек
Microbacterium 0.41 сек
Tuberculosis 0.64 сек
Cholera bacillus 0.37 сек
Showalter door 0.51 сек
Genus 0.41 сек
Intestinal fever 0.53 сек
Genusus 0.28 сек
Salmonella 1.23 сек
Typhimurium 0.45 сек
ВИРУС Adenovirus prime 0.10 сек
Tropic virus 0.20 сек
Spores 0.80 сек
ECHO virus 0.75 сек
Flu virus 0.23 сек
Poliovirus 0.80 сек
Rotavirus 0.52 сек
Tobacco Mosaic 0.16 сек
Virus 0.73 сек
ХӨГЦ Aspergillus niger 6.67 сек
Aspergillus 8.80 сек
Dung fungus 8.80 сек
Mucor 4.67 сек
Soft spore 0.33 сек
Penicillium 2.95 сек
Toxigenic 3.33 сек
Other fungi 1.22 сек
УСНЫ ЗАМАГ Blue green algae 40.00 сек
Chlorella 0.93 сек
Nematode eggs 3.40 сек
Genus paramecium 7.30 сек
Protozoa genus 6.70 сек
Chlorella 1.22 сек

 

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч