Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Монгол хонь

Монгол хонины ноосны ширхэг нь бүдүүн, хөндий голтой зэрэг онцлог нь Төв Азийн өндөрлөгийн хахир хүйтэн өвлийн улиралд дасан зохицсон биологийн онцлог юм.

Хонины барилгын дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэх нь манай орны хувьд хамгийн үр ашигтэй үйлдвэрлэлийн нэг юм.

Дулаан тусгаарлах чадвар

Монгол хонины ноосны давуу шинж чанар түүний бүтэцтэй холбоотой. Дэлхийд зөвхөн Монгол хонины ноос л бүдүүн ширхэгтэй бөгөөд ноосны ширхэг бүр нь голоороо хөндий гуурстай байдаг. Үсний гуурс нь агаар дүүрсэн байдаг учир дулаан дулааныг сайн тусгаарладаг биологийн нэг давуу тал нь юм.

Агаарын чийгшил их үед ноос нь хувийн жингийнхээ 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний чийгийг шингээгээд дулаан болгон гаргадаг. Нэг кг хуурай ноосноос 960 килоджоул дулаан ялгардаг тул түүнийг байгаль эхээс заяасан энерги үүсгэгч гэж хэлж болно.

Ноосон материал нь өрөөний дулааныг хадгалж, чийгийг шингээн, өрөө тасалгааны бичил уур амьcгалыг тогтмол байлгадаг.

Галд тэсвэртэй чанар

Ноосны шатах температур 560оС байдаг учраас тийм ч амархан шатдаггүй.

Ямар нэг материалын галд тэсвэрлэх чадвар нь тухайн материалын үндсэн түүхий эдийн химийн бүтцээс хамаарах бөгөөд нүүрстөрөгчийн хэмжээ 30 %-иас илүү байвал галд тэсвэртэй материалын группд багтдаг байна.

Ноосон ширхэгтийн гадна үеийг бүрдүүлдэг кератиний 50.65 % нь нүүрстөрөгч байдаг байна.

Дуу, чимээ тусгаарлах, хорт бодис шингээх чанар

Ноосоор хийсэн дулаалгын материал дуу чимээг 21 дб-аар тусгаарлана. Үүнийг шилэн хөвөнтэй харьцуулбал дуу чимээг 20 хувиар илүү бууруулж байна гэсэн үг юм.

Ноосон дулаалгын материал формальдегид мэтийн хорт бодисыг шингээн сарниулдаг. Формальдегид ихтэй байранд 7 цагийн дотор хорт хийний хэмжээ 96%-буурсан байдаг байна.

хонины ноос

Ноосны ширхэгүүд нь боловсруулалтын явцад нэг чиглэлд эмх замбараатай зулагдах ба ширхгүүдийг зүүгээр шивж орооцолдуулсан байх тул тодорхой хэмжээгээр биежсэн, хэв гажилтад хялбар орохгүй, механик үйлчлэлд эсэргүүцэлтэй байх чадвартай байна.

Хамгийн гол нь ноос бол байгалийн сэргээгдэх нөөц. Түүнийг дахин боловcруулах боломжтой, эдэлгээний хугацаа дуусахад бүрэн задарч байгальд шингэдэг.

Хонины ноосыг м одон болон төмөр арагтэй барилгад өргөн хэрэглэх бөгөөд хорхой шавьж, галд тэсвэртэй чанарыг сайжруулах тусгай боловсруулалт хийсэн байдаг .

Барилгын дулаалгын ноосон материалыг бусад материалтай харьцуулсан үзүүлэлт

Үзүүлэлт Хэмжих нэгж Ноосон материал Эрдэс хөвөн Хөөсөн полистрол хавтан
Зузаан мм 30 30-120 20-140
Нягт кг/м3 30-40 75-125 20-35
Дулаан дамжуулалтын итгэлцүүр Вт/м0С 0,035- 0,037 0,038-0,042 0,038-0,05
Ус шингээлт % 35 30 2-3
Шатах хугацаа сек 21 12 8

Ноосон ширхэгт уян хатан, атираатай, хэмжээс нь олон янзаар хувирч байдаг тул түүгээр хийсэн дулаалгын материал хэлбэрээ өөрчлөх, буцаж анхны хэлбэртээ орохдоо хялбар, хэлбэрээ сайн хадгалдаг тул барилгын аль ч хэсэгт байрлуулах боломжтой, хөндий хоосон зайг дүүргэж чигжихэд хамгийн тохиромжтой.

Ноосон дулаалгын материал бөх бат, хөнгөн учраас барилгын аль нэг хэсэгт байршуулахад бэрхшээлгүй, хорт бодис агуулдаггүй, хүний эрүүл мэндэд хоргүй тул барилгын дотор байрлуулахад ямар ч хамгаалалтын хувцас хэрэгсэл шаардагдахгүй.

Ноос нэхий боловсруулах Ноос угаах үйлдвэр Ноос самнах үйлдвэр