НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Поликарбонат хавтан нь термопласт хавтангийн нэгэн төрөл бөгөөд дулаан тусгаарлалт сайтай байдаг тул барилга, ХАА-н салбарт өргөнөөр ашиглагдана.

Энэхүү бүтээгдэхүүний анхны ойлголт 19-р зууны үед поликарбонат хэмээгдэн бий болжээ. Германы эрдэмтэн, химич Альфред Айнхорн анх удаа 1898 онд поликарбонатын нээжээ. Тэрээр алдарт органик химич Адольфа фон Байерийн удирдлаган доор Мюнхен хотноо ажиллаж байсан бөгөөд эфирээс мэдээ алдуулах бодис гарган авахаар ажиллаж байхдаа диоксибензолийн гурвалсан изомерийн болон нүүрс хүчлийн хлорангидридийн урвалын явцыг судлаж байв. Гэтэл нүүрс хүчлийн полимер эфирийн үлдэгдэл нь тунгалаг бөгөөд үл уусах, дулаан тусгаарлагч материалыг гарган авчээ.

Эдүгээ энэхүү материалаар нарны сүүдрэвч, гараж, беседка, веранда, хүлэмж, саравч гээд олон зүйлийг хийж болно.

Энэхүү материал нь 250—500 кдж/м2 хүчтэй цохилтыг даах чадвараараа шилнээс илүү тул барилгын салбарт өргөн ашиглагддаг. Харин ультра ягаан туяаг үл нэвтрүүлэх чадвараараа шилнээс илүү бөгөөд хөнгөн байдаг тул ХАА-н салбарт хүлэмжийн аж ахуйд хэрэглэгддэг байна. Мөн дуу чимээ, дулаан тусгаарлах өвөрмөц чанартай.

Хавтангийн зузаан Таван жилийн баталгаатай Поликарбонат Арван жилийн баталгаатай Поликарбонат
1.2 мм зузаан 27 юань/кв.метр 30 юань/кв.метр
1.5 мм зузаан 33 юань/кв.метр 38 юань/кв.метр
1.7 мм зузаан 37 юань/кв.метр 42 юань/кв.метр
1.8 мм зузаан 39 юань/кв.метр 45 юань/кв.метр
2.0 мм зузаан 44 юань/кв.метр 50 юань/кв.метр
2.2 мм зузаан 48 юань/кв.метр 54 юань/кв.метр
2.3 мм зузаан 50 юань/кв.метр 57 юань/кв.метр
2.5 мм зузаан 54 юань/кв.метр 62 юань/кв.метр
2.6 мм зузаан 56 юань/кв.метр 67 юань/кв.метр
2.8 мм зузаан 60 юань/кв.метр 69 юань/кв.метр
3.0 мм зузаан 65 юань/кв.метр 74 юань/кв.метр
3.6 мм зузаан 77 юань/кв.метр 88 юань/кв.метр
4.0 мм зузаан 86 юань/кв.метр 98 юань/кв.метр
4.5 мм зузаан 96 юань/кв.метр 110 юань/кв.метр
5.0 мм зузаан 107 юань/кв.метр 122 юань/кв.метр
6.0 мм зузаан 128 юань/кв.метр 146 юань/кв.метр
8.0 мм зузаан 170 юань/кв.метр 194 юань/кв.метр
10.0 мм зузаан 212 юань/кв.метр 242 юань/кв.метр
12.0 мм зузаан 254 юань/кв.метр 290 юань/кв.метр

Жич: Энэхүү үнийн саналд Эрээн хот хүртэл тээврийн зардал багтаагүй болно. Харин захиалгын тоо хэмжээ хязгаарлахгүй.

1. Хэмжээний сонголт

Хэмжээг дараах хүснэгтээс сонгон авч болно. Тухайлбал:

Үйлдвэр үндсэн дөрвөн өргөний хэмжээтэй бөгөөд 1.2мм - 12мм хүртэл 15 төрлийн зузаантайгаар үйлдвэрлэнэ. Харин уртын хэмжээг хүссэн хэмжээтэй хийнэ.

Өргөн Зузаан Урт
1.22м
1.56м
1.80м
2.10м
1.2мм, 1.5мм, 1.8мм Захиалагчийн хүссэн
хэмжээгээр үйлдвэрлэнэ.
2.0мм, 2.3мм, 2.6мм
3.0мм, 3.6мм, 4.0мм
4.5мм, 5.0мм, 6.0мм
8.0мм, 10.0мм, 12.0мм

2. Өнгөний сонголт

Поликарбонат

Поликарбонат

Энд би поликарбонат хавтангийн давуу талуудыг дурьдана гэвэл их урт өгүүлэл бичих болно. Олон ч эерэг талуудтай болохоор цөөн үгээр тодорхойлъё. Үүнд

  • Удаан жилийн турш чанараа алддаггүй. 5-10 жилийн баталгаатай. Эдэлгээ удаан
  • Найдвартай бат бөх. Хагарч гэмтэх нь бага.
  • Өнгө үзэмж цэвэрхэн.
  • Хөнгөн жинтэй. Тээвэрлэхэд хялбар.
  • Дуу дулаан тусгаарлана гэх зэрэг олон сайн талуудтай.

Поликарбонат

Поликарбонат

Поликарбонат

Поликарбонат

Поликарбонат