Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 12000 доллор

Комптьютер програмчлалын дагуу төрөл бүрийн дизайнаар нэхмэл эдлэлийг хийнэ. Ноосон нэхмэлийн энэхүү машин нь төрөл бүрийн ноосон хувцасыг нэхэж үйлдвэрлэнэ.

Зүү: 5G 7G 12G 14G гэсэн 4 хувилбартай. Энэ нь нэгж инч бүхий өргөн зайд ноогдох зүүний тоо бөгөөд зүүний тоо их болох тусам нэхмэлийн нягтрал их болно.

Нэхэх үйлдэл: Тус машин нь нэхэх, танах, зай үлдээх үйлдлүүдийг нэгэн зэрэг гүйцэтгэнэ.

Зүү эргүүлэх үйлдэл: Нэхэж байгаа бүтээгдэхүүний ар өвөр талаас нь нэгэн зэрэг нэхэлт хийнэ.

Нягтралыг хянах үйлдэл: Хөдөлгүүрийн хяналтын тусламжтайгаар 60 групп хяналт хийж, 0-99 эд анги нэхэж байгаа бүтээгдэхүүний нэхмэлийн нягтралыг тохируулан өндөр нягтралтай буюу сийрэг нэхмэлийг хийж гүйцэтгэнэ.

Нэхмэлийн хурдац: Компьютер программын тусламжтайгаар 1.2 м/сек хүртэл 10 янзын хувилбараар секц бүрийн хурдыг тохируулж болно.

Зүү сонгох систем: Зүү сонгох аппаратурын нарийн тохируулж, сайтар бэхэлсэн 8 секц нь цахилгаан соронзон метал зүүгээр төрөл бүрийн өнгө бүхий гоёмсог дизайн бүхий нэхмэлийг үйлдэнэ.

Утас гогцоолох систем: 16 ширхэг утас гогцоолох систем нь нэхмэл эдлэлийг хоёр талаас нь утсыг гогцоолон өндөр хурдацтайгаар нэхмэлийг үйлдэнэ.

Компьютер систем: Програмчлалын дагуу хөдөлгүүрийн хурдацыг тохируулан 31 эд анги нэгэн зэрэг тохиргоонд орж нэхмэлийн төрөл бүрийн нарийн үйлдлүүдийг найдвартай гүйцэтгэнэ.

Автомат пауз: Утас зангирах болон гээгдэх, нэхээс эвдэрэх, зүү хугарах, шилжүүлэх механизм, бүтээгдэхүүн хунирах, нэхмэлийн сүлжээсийг тоолох, хөдөлгүүрийн хурд хэтрэх, алдаа заах, тавцан хазайх, гар нэхмэл шаардах үед машин автоматаар зогсоно.

Машины удирдлагын систем: Хөдөлгүүрийг хянана. Мөрийн өргөн болон нэхээсийн тоог хяана.

Компьютер хяналтын төхөөрөмж: 8' TFT LCD дэлгэцтэй

Төхөөрөмж байршуулах талбай: 2370X830X1950мм (Урт x Өргөн x Өндөр)

Жин:1100кг

Үнэ: 21000 ам доллорҮйлдвэр дээрээс авах үнэ

002 001
003 004

Тайлбар:

Нийлүүлэх хугацаа: Урьдчилгаа төлбөр хийснээс хойш 15 хоног.

Тээврийн нөхцөл: Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардал 5000 юань

Худалдааны нөхцөл

1. Захиалсан тоног төхөөрөмжийг Эрээн хот хүртэл үйлдвэрлэгч өөрийн зардлаар тээвэрлэнэ.
2. Төлбөр: 30 хувийн урьдчилгаа төлмөгц, захиалга баталгаажин үйлдвэрлэлд орно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
3. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 20-30 хоног байна.
4. Савалгаа модон хайрцаганд хийх ба үнэлгээг жич тооцно.
5. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулна. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны төлбөрийг хариуцна. Инженерийн цалин 50 доллор/өдөр.
6. Чанарын баталгаа нэг жил. Үйлдвэрлэгчийн буруугаас болж эвдэрсэн тохиолдолд үйлдвэр эвдэрсэн эд ангийг үнэ төлбөргүйгээр сольж өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.