Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 5000-5200 доллор

Орчин үед хатгамалын урлагын бүтээлийг компьютерын тусламжтайгаар гайхамшигтай хурдан хийдэг болжээ. Манай хөдөө орон нутаг болон нийслэл хотод шинээр нэвтрүүлж болох өрхийн үйлдвэрлэлийн энэхүү жижиг машин нь бүх төрлийн даавуун хувцас, малгай, ороолт, бээлий, оймс, хөнжил, дэрэн дээр хүссэн хатгамалыг тань чадварлаг гүйцэтгэнэ.

Манай орны нөхцөлд сүүлийн үед Монгол үндэсний дээл хувцас, малгайг үндэсний уламжлалт хээ угалзтайгаар хийх явдал өргөн дэлгэр болж, сайхан Монгол хувцасны үнэ тэнгэрт хадаад байгаа билээ. Хүн бүр бусдаас ялгарахуйц сайхан Монгол хатгамалтай дээлтэй болохыг мөрөөддөг шүү дээ.

Үүнээс гадна олон нийтийн хамарсан арга хэмжээ, намын сурталчилгаа, пүүс компаниудын өдөрлөг, хуухдийн урлагын наадам гэх зэрэгт нэгэн ижил лого, бэлэгдэл бүхий футболка, малгай зэргийн эрэлт хэрэгцээ их гардаг.

Иймд уран хатгамал нь нилээд үр ашигтай бөгөөд манайд шинээр хэрэгжүүлж болох аятайхан бизнес юм.

Энэхүү машин нь Европын Стандартын CЕ, Дэлхийн чанарын стандартын ISO9001 шаардлагад бүрэн нийцсэн.

36 вольтийн гэрэлтэй тул утас сүвлэх болон нарийн үйлчилгээ хийхэд тохиромжтой.
Servo хөдөлгүүрийн систем нь машиныг найдвартай ажиллуулна.
USB болон компьютерийн сериал холболттой тул комптьютертэй холбох боломжтой.
Холболтууд нь пластик тул хатгамал хийж байх үед холболтын утас чөлөөтэй хөдөлнө.
Машин нь дамар ороох төхөөрөмжтэй.
Хэрэв утас тасрах юм уу эсвэл дамрын утас дууссан бол хамтгамал мэдрэгч төхөөрөмж нь машиныг автоматаар зогсооно.

Нэмэлт сонголт

Даашинзийн гоёл, алтан утасны хатгамал хийх төхөөрөмж (3мм, 4мм, 5мм, 7мм, 9мм)
Сааны төхөөрөмж
Цилиндр хэлбэрийн эдлэл дээр хатгамал хийх төхөөрөмж
Зөөврийн ширээ
Хатгамал хийх хөнгөн цагаан рам

Өрхийн хэрэглээний нэг толгойтой хатгамалын машин:

Үйлдэл

1. Хавтгай гадаргуу дээр хатгамал хийнэ.
2. Малгай болон бээлийн дээр хатгамал хийнэ.
3. Автоматаар утасны хатгаа, ширээс, холбоос, шигтгээг тохируулна.
4. Нэг минутанд 1000 эргэлттэй хөдөлгүүртэй
5. Хяналтын дэлгэц нь өнгөт
6. 100кг жинтэй тул шилжүүлэн зөөвөрлөхөд хялбар
7. Зай бага эзэлнэ. Гэрийн нөхцөлд үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой.

Нэг толгойтой хатгамалын машины техникийн үзүүлэлт

Загвар Толгой Зүү Хэмжээ Үйлдвэрийн үнэ
МСВ-1201 1 12 330X500 мм 5000 доллор
МСВ-1501 1 15 330X500 мм 5200 доллор

1. Хөдөлгүүрийн дээд хурд: 1000 эрг/мин. Энэ нь маш өндөр хурдтайгаар хатгамал хийх боломжыг бүрдүүлнэ. 5 х 5 см хэмжээтэй жижиг логог 3-5 миниутанд хатгаж дуусгана.
2. Алхамын алдаа: 0.1мм
3. Автоматаар хатгамалын хэлбэр солигчтой.
4. Хатгамалыг зогсоох системтэй.
5. Санах ойн багтаамж: Нэг сая үйлдэл
6. Хатгамал хийх дээд санамжын тоо: 99
7. Автоматаар утасны өнгө солих бөгөөд хатгамалыг эхлүүлнэ.
8. Цахилгаан маш бага хэрэглэнэ. Нэг цагт 0.4 квт.
9. Хатгамалыг төгс болгохын тулд программ хангамжыг сайжруулж болно. Компьютерийн Tajima программ нь хэрэглэж сурахад маш хялбар. Яг л шоо дөрвөлжин нүдээр хатгамалын зураг зурж байгаа мэт. Мөн фото зурагийг хүртэл хатгамалын программаар өөрчлөн хатгамал хийж болно.

Зураг дээр: Футболка, байгууллагын далбаа, хотын лого, хүүхдийн хувцасны чимэглэл, спортын эмбелэм хатгасан байдал.

Зураг дээр: Байгууллагын лого, төрийн сүлд, компаний туг, монгол хээ угалз, монгол уран зураг, даалийн, бурханы хөрөг, монгол үсэг, Төрийн далбаа, Улаанбаатар хотын лого гэх мэт Монгол уламжлалт зураг дүрсийг хатгасан байдал.

Хятад болон Европын соёлын дурсгалт зураг, хээ угалзыг хатгасан байдал.

Сав баглаа боодол

Машины хэмжээ: 760мм х 720мм х 850мм
Стандарт савалгаа: 810мм х 810 мм х 810мм
Модон хайрцагийн хэмжээ: 910мм х 910мм х 100мм

Олон толгойтой хатгамалын машины үнийн санал

Зураг дээр: Ахуйн үйлдвэрлэлийн 2 толгойтой хатгамалын машин.
Үйлдвэрийн үнэ: 9000 доллор. 15 өнгийн утсаар хатгамал хийнэ.

Зураг дээр: Хатгамалын жижиг үйлдвэрийн зориулалттай найман толгойтой машин.
Үйлдвэрийн үнэ: 25000 доллор. 15 өнгийн утсаар хатгамал хийнэ.

Захиалагчийн хүсэлтээр хатгамалын машиныг өөр үзүүлэлттэйгээр болон нэмэлт сонголттойгоох үйлдвэрлэн өгч болно. Нэг суурин дээр 8 аас дээш толгойтойгоор захиалж болно. Гэвч 8 аас олон толгойтой бол 5-8 өнгийн утсаар л нэхэж чадна.

Худалдааны нөхцлүүд

Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.