НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 2350 юань

Энд би Дэлхийн оёдлын машины томоохон үйлдвэрлэгчдийн нэг болох Juki брэндийн олон оёдлын HZL-60HR загварын ахуйн хэрэглээний машиныг танилцуулж байна.

Дизайнерийн оёдлын машин

Манайд оёдлын үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэд их байдаг. Гэвч хамгийн сайн чанарын оёдлын машиныг сонгох тал дээр ихээхэн бэрхшээл тулгардаг билээ.Тэгвэлдэлхийн топ брэндгэвэл:

  • Японы Brother Industries, Ltd. ,Co.
  • Японы JUKI Corporation
  • АНУ-ын Singer Corporation зүй ёсоор тооцогдоно.

Модель HZL-60HR
Үйлдвэрлэгч Juki corporation
Гарал үүсэл Япон
Хатгаас хийх хурд Max. 800 хатгаас/мин
Хатгаасын урт Max. 4.5мм
Zigzag-ын өргөн Max. 7мм
Зүүний дугаар HA x1 #9-#18
Хэмжээ 400мм x 290мм x 188мм
Жин 5.8кг (зөвхөн машин)
Челнок Хөндлөн эргэгч челнок
Хээ 40 төрлийн хээ оёно
Баталгаа 3 жил
Үйлдвэрийн үнэ 2350 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл буухиа шуудангийн тээврийн зардал 200 юань нэмэгдэнэ.

Дизайнерийн оёдлын машин Зүүгээ автоматаар сүвлэх системтэй.
Энэ нь таны цагийг хэмнэх сайн талтай.
Дизайнерийн оёдлын машин Start/Stop товчлуур нь гурван өнгөөр асна. Энэ нь
Ногоон бол "Оёдол хийхэд бэлэн",
Улаан бол "Машин бэлэн бус байна",
Шар бол "Челнокны утас дууссан байна" гэсэн анхааруулга юм.
Дизайнерийн оёдлын машин HZL-60HR машин нь оёдлын эхлэл төгсгөл хоёр дээр бэхэлгээ хийх функцтэй. Зураг дээр харагдаж байгаа хоёр товчлуур нь "Оёдлыг бэхлэх", "Оёдлыг буцаах" гэсэн хоёр үйлдлийг гүйцэтгэнэ.
Дизайнерийн оёдлын машин Энэ товчлуур дээр дарах юм бол зүүний бэлэн байдалд байх байрлалын функцийг идэвхижүүлнэ. Мөн энэ товчлуур нь зүү зогсолт хийх үедээ хагас хатгаас хийхээр тааруулж бас болно.
Дизайнерийн оёдлын машин HZL-60HR серийн машинуудыг бас нэг давуу тал нь товчны хэмжээг автоматаар тааруулан оёж чаддаг.
Дизайнерийн оёдлын машин Зузаан нимгэн даавуун дээр оёдол хийхдээ Ул дарагчийн тохиргоог ашиглана.
Дизайнерийн оёдлын машин Та зүүнийхээ байршилыг өөрчлөх замаар хээний том жижиг хэмжээг тохируулж болно
Дизайнерийн оёдлын машин Энэ бяцхан зааврыг ашиглан ойдлын машиныхаа нарийн үйлдлүүдийн тохиргоог хийнэ.
Дизайнерийн оёдлын машин Хатуу хайрцагтай тул таны машин гадны нөлөөгөөр эвдрэх аюулаас бүрэн хамгаалагдна.
Дизайнерийн оёдлын машин Хөл гишгүүр нь маш нарийн мэдрэмжтэй бөгөөд хөлийн гишгэлтээрээ оёдлын хурдыг бас тохируулж болно. Мөн машины их бие дээр байгаа хурд тохируулагч товчлуурыг ашиглан хурдны тохиргоо хийнэ.

Дизайнерийн оёдлын машин

Японы Juki брэндийн HZL-60HR машин нь 40 төрлийн гоёмсог оёдол хийж чадна.

Дизайнерийн оёдлын машин

Juki брэндийн HZL-60HR машин нь Монголын шилдэг дизайнерүүдийн ухаалаг сонголт болно гэдэгт би итгэдэг.

HZL-60HR серийн машинуудын гайхамшигт уран шаглаасууд болон түүний программууд, улыг хэрэглэж болох үйлдлүүдийг энд танилцууллаа.

Дизайнерийн оёдлын машин Дизайнерийн оёдлын машин
Дизайнерийн оёдлын машин Дизайнерийн оёдлын машин
Дизайнерийн оёдлын машин Дизайнерийн оёдлын машин
Дизайнерийн оёдлын машин Дизайнерийн оёдлын машин
Дизайнерийн оёдлын машин Дизайнерийн оёдлын машин
Дизайнерийн оёдлын машин Дизайнерийн оёдлын машин
Дизайнерийн оёдлын машин Дизайнерийн оёдлын машин
Дизайнерийн оёдлын машин Дизайнерийн оёдлын машин
Дизайнерийн оёдлын машин Дизайнерийн оёдлын машин
Дизайнерийн оёдлын машин Дизайнерийн оёдлын машин
Дизайнерийн оёдлын машин Дизайнерийн оёдлын машин
Дизайнерийн оёдлын машин Дизайнерийн оёдлын машин
Дизайнерийн оёдлын машин Дизайнерийн оёдлын машин
Дизайнерийн оёдлын машин Дизайнерийн оёдлын машин
Дизайнерийн оёдлын машин Дизайнерийн оёдлын машин
Дизайнерийн оёдлын машин Дизайнерийн оёдлын машин
Дизайнерийн оёдлын машин Дизайнерийн оёдлын машин
Дизайнерийн оёдлын машин Дизайнерийн оёдлын машин

Бид өөрсдийн нийлүүлж байгаа тоног төхөөрөмжийн баталгаатай ажиллагааг бүрдүүлэхийн тулд аливаа эвдэрсэн сэлбэгийг үйлдвэрээс нь нийлүүлэх бодлого баримтладаг. Хэрэв таны захиалсан оёдлын машины ямар нэгэн эд анги эвдэрсэн бол дараах англи нэршилээс нь харьцуулан харж бидэнд захиалгаа өгөөрэй.

Оёдлын машин

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч

Чамд ямар оёдлын машин тохирох вэ!

Бид оёдлын машин худалдан авахдаа хамгийн түрүүнд өөрийнхөө хэр сайн оёдог эсэхээ тодорхойлоод дараа нь бусад зүйлсээ авч үзэх хэрэгтэй юм.

Энгийн оёдлын машинуудын ихэнх нь эхлэн суралцагчдад тохирдог бол дунд болон ахисан төвшингийн оёгчдод оёдлын машин сонгоно гэдэг нь тухайн авах машины талаар нэлээдгүй судалж өөртөө тохируулан авах зайлшгүй шаардлага гардаг. Тиймээс энэ бичлэгээрээ би яг одоо өөртөө ямар машин авах тал дээр оновчтой шийдвэр гаргахад чинь туслах болно.

1. Эхлэн суралцагчдад тохирох машин

Хамгийн эхэлж оёх гэж байгаа зүйлсд чинь тохирохуйц энгийн түгээмэл үйлдлүүдийг багтаасан ердийн ажиллагаатай оёдлын машин чамд тохирно.

Магадгүй та дэрний уут, сав, энгийн загвартай цүнх, хувцас, гал тогоо болон унтлагын өрөөний энгийн оёмол эдлэлүүдийг оёхоор зэхэж байгаа болов уу.

Тэгвэл нь танд Brother брэндийн S1000A машин-ыг санал болгож байна.

Утсаа сүвлэх шат дамжлага нь энгийн бөгөөд ойлгомжтой. Мөн зүүндээ өөрөө утсаа сүвэлдэг дамраа өөрөө оруулдаг бас байж болно. Дамрандаа утсаа өөрөө орооно.

Оёдлын төрлөө сонгоход хялбар бөгөөд улаа сольж оёход төвөггүй үйлдэлтэй.

Товчны нүх хэрэх, цахилгаан оёх, хэрэх болон далд оёдол хийх боломжуудаар бүрэн хангагдсан байгаа.

Маш дэлгэрэнгүй заавар бүхий зурагт гарын авлага болон нэмэлт дагалдах жижиг хэрэгслүүдтэй болохоор та машиндаа хурдан дасаж ихийг хийж чадна.

Мөн таны оёх чадвар сайжирч дунд төвшинд хүрсэн үед ч нэлээдгүй хугацаагаар хэрэглэгдэж оёдлын хэрэгцээг хангасаар байх болно. Жишээ нь

Та гоёлын болон чөлөөт оёдлуудыг ашиглан гэр ахуйн томоохон оёмол бүтээлүүд мөн хөдрөг болон зүймэл даавуун урлалыг оёх боломжтой болно. Түүнчлэн бэлэн зургийг хатгамал хийж оёж болдог.

2. Дунд төвшингийн оёдлын машин

Танд нэмэлт олон үйлдлүүдийг багтаасан мөн компьютэржсэн машин илүү тохиромжтой. Өөрөөр хэлбэл та өмнөхөөсөө ч илүү ихийг оёж урлахад чинь төвөггүй тусалж чадахаар өгөгдлүүдтэй хөдрөгийн болон оёдлын үйлдлүүдийг өөртөө нэгтгэж чадсан байвал зүгээр байдаг. Зарим нь хатгамал болон оёдлыг нэгтгэсэн байдаг. Мөн та ур чадвараа сайжруулж шинэ зүйл сурахаас зэхэж байгаа бол өмнө хэрэглэж байсан машин чинь хангалтгүй санагдаж байж болох юм. Энэ тохиолдол та яахын аргагүй оёдлын машинаа сайжруулах хэрэгтэй болдог.

Үүний нэг жишээ нь Тэгвэл нь танд Brother брэндийн 27 ба 37 оёдолтой машин-ууд юм. Энгийн оёдлын машинаас хэд дахин олон үйлдэл болон нэмэлт тоноглолуудыг өөртөө багтаасан оёдлын олон төрөлтэй бөгөөд илүү хялбаршуулсан үйлдлүүдтэй юм.

Нэмэлт том тавцан олон төрлийн улнууд дагалдаж ирдэг. Үүнд товчны нүх, товч, цахилгаан, далд оёдол, хэрээсэн оёдол, зузаан буюу хөдрөгийн, хатгамлын, дүрсний гэх мэт улнууд байхаас гадна хөдрөгийн чиглүүлэгч хамт ирдэг.

Оёдлоо товчлуур даран дэлгэцэн дээрээс шууд сонгож болдог тул илүү хялбар.

Товчны нүхээ 1 алхамт үйлдлийн дагуу олон янзаар гаргадаг.

Олон төрлийн гоёлын болон хөдрөгийн оёдлуудыг ашиглаж хийж буй зүйлсээ илүү нарийн чамин болгож чадна.

Таны оёх төвшинг улам сайжруулж ахисан төвшинд хүртэл хөтлөн хамтдаа байж чадахуйц үзүүлэлттэй тул өөрийн зүгээс шаардагдах ур ухаанаа зориулахад л болно.

Миний зүгээс танд санал болгож буй машинуудыг сонгохдоо худалдаанд гарснаас хойших худалдан авагчдын сэтгэл ханамж хамгийн өндөр гэснээс сонгож байгаа болохоор аливаа эрсдлийг даруй 97%-р бууруулж байгаа юм.

3. Ахисан төвшингийн оёдлын машин

Та оёдол болон урлалын салбарт арвин туршлагатай хүссэн зүйлсээ төвөггүй оёж өөрөө зохион бүтээж оёх өндөр чадвартай бол өөрийн тань хүслийг төвөггүй биелүүлж чадах тийм л машин сонгох хэрэгтэй.

Энэ төрлийн машинууд нь дотроо төрөлжсөн эсвэл хэсэгчилсэн үзүүлэлтэй байдаг бөгөөд ихэвчлэн бүрэн компьютэржсэн өндөр үзүүлэлт чадвартай сүүлийн үеийн загварын машинууд байдаг. Жишээ нь:

Бродерийн Dreamweaver болон Innov-is, Juki HZL-H60HR зэрэг нэрийн өндөр үзүүлэлт бүхий шинэлэг загварын машинуудыг нэрлэж болно. Эдгээр нь Оёдол болон хатгамал, Оёдол болон хөдрөг эсвэл хатгамлын, хөдрөгийн, оёдлын гэж төрөлжсөн байхаас гадна. Хамгийн сүүлийн үеийн байдлаар үзүүлэлт нь Оёдол, Хатгамал, Хөдрөг 3-г нэгтгэж чадсанаараа оёдлын машины түүхэнд хувьсгал хийж чадсан байна.

Өргөн өнгөт дэлгэцтэй, дэлгэц нь өөрөө мэдрэгчтэй тул ухаалаг утас шиг л машинаа удирдаж чадахаас гадна мянга гаран оёдлын төрөл, хатгамлын олон загваруудтай, бусад цахилгаан хэрэгсэл болох компьютэр, гялсав зэрэгтэй төвөггүй холбогдож 1 минутанд 1050 хатгаасыг гаргаж чаддаг гэхээр энэ төрлийн машинууд үнэхээр ид шидийг бүтээж байгаа юм. Жишээ нь:

Та хэт ягаан туяаны тусгалтай балаар та оёх чиглэлээ тэмдэглэх эсвэл зурахад л машин тань өөрөө тэр тэмдэглээсүүд дээгүүр оёж чаддаг байвал сонирхолтой санагдаж байна уу.

Хамгийн гайхалтай нь сүүлийн үеийн загварын бүрэн компьютэржсэн оёдлын машинууд нь хүний ур ухаантай уралдаж, таниас илүүг хүсэж, таныг ирээдүйд бүтээх урлалыг улам гайхалтай болгоход хөтөлж байгаа билээ. Мэдээж эдгээр төрлийн машинууд нь өндөр үнэтэй байдаг тул хүн бүр аваад байх боломжгүй байдаг. Гэхдээ л түүнийг авах юмсан гэсэн мөрөөдлийг өөрийн эрхгүй танд төрүүлж чаддаг билээ.

За тэгээд эрхэм оёдолчид, урлаачид минь энэхүү бэлтгэсэн мэдээлэл маань таны оёдлын машин худалдан авах сонголтонд тусалж чадсан гэдэгт итгэлтэй байна.

Үйл нь уран үйлчний оёоур бөх байг.

2013 оны 03-р сарын 06, Нийтэлсэн Цэцгээ