НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 2260 доллор

Явуулын худалдааны мотоцикл

Өнөөгийн нийгмийн байдлаас харахад хот суурин газруудад хүн ам ихээр төвлөрч, замын түгжрэл нэмэгдэн, ажил төрлөө цагт нь амжуулах гэж хаашаа ч юм яарсан хүмүүсийн цуваа хаа сайгүй хөвөрсөөр байх болжээ. Цаг хугацаа гэдэг алт болсон өнөө үед замын түгжрэлтэй зэрэгцэн гэртээ харьж, өдрийн цайгаа ууна гэдэг хүндхэн асуудлын нэг болоод байна.

Тийм учир хүмүүс цаг хугацаа хэмнэж, ажлын бүтээмжээ дээшлүүлэн, ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд өөрт ойрхон, түргэн шуурхай, амттай хоолыг сонгон хэрэглэхийг илүүд үзэх болжээ. Дэлхийн улс орнуудад энэ төрлийн үйлчилгээ ч ихээхэн хөгжсөн байдаг. Эндээс хамгийн ихээр хөгжүүлж чадсан нь Хятад, Япон, Солонгос зэрэг Азийн улс орнууд юм.

Манай монголчуудын тухайд гэвэл гэр, майхан зэргийг улирлын чанартайгаар томоохон баяр ёслолуудын үеэр л ашигладаг. Гэвч энэ нь байнга ашиглаад байх боломжгүй буюу барьж буулгахад тохиромжтой газар тэр бүр олдоод байдаггүй.

Тэгвэл Бууз, хуушуур, шарсан тахиа, шорлог болон бусад ширхэгийн бараа бүтээгдэхүүн худалдах бага оврын зөөврийн ТҮЦ –г таньд санал болгоё.

Боломжгүй зүйл гэж үгүй. Боломжийг өөрөө бий болгож, боломжоо өөрөө ашиглацгаая.

 

Нийт урт

3.5метр

Кабены урт

1.5метр

ТҮЦ -ний хэмжээ

Урт: 2метр, Өргөн: 2.35метр

Дотор талбайн өндөр

1.85метр

Тавцангийн өргөн

48см

Хөдөлгүүр

850W –н тогтмол гүйдлийн хөдөлгүүр

Батарей

20А 1 фазын хайрцагтай аккумлятор 48вольт

Тасралтгүй туулах зам

20-30км

Даац

1тонн

Хурд

30-40км/цаг

Үнэ

13800 юань

Зориулалт:

Зөөврийн түц, шарсан тахианы мухлаг, ширхэгийн болон түргэн хоолны цэг, шорлогны мухлаг, амттаны түц гэх мэтээр өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тоноглоод бүх төрлийн худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглаж болно. Хэзээ ч хаана ч үйл ажиллагаагаа явуулж болох хөнгөн авсаархан зөөврийн ТҮЦ-г хүссэн хэмжээ загвараар тоноглолын хамт захиалан хийлгэх боломж бас бий.

Тайлбар

Материал: Гадна дотор материалуудыг дулаан тусгаарлах чанар өндөр, бат бөх хөнгөн, зэвэрч муудахгүй, гал чийгэнд тэсвэртэй, чанартай материалиар хийсэн. Арын болон оройн хэсэгт сайжруулсан өнгөт ган хавтан ашигласан. (Хөнгөн ган карказан байшин барихад ашигладаг тусгай хавтан материал) Дэлгэдэг цонхонд поликарбонат хавтан ашиглаж, дотор талын шүүгээг 0.8 зузаантай 201 болон 430 зэвэрдэггүй ган материалаар хийв.
Хэрэглэгч өөрийн шаардлагад нийцүүлэн хүссэнээрээ тоноглуулах бүрэн боломжтой.