НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 4015000юань

Мэдээлэл

Саяхныг хүртэл сайн муу аль байх нь хамаагүй гэртээ компьютертэй, гаднаа машинтай айлыг хөрөнгөтэйд тооцдог байлаа. Харин одоо гэртээ компьютер, гартаа утас, гаднаа машингүй хүн гэж үгүй болжээ. Улс орны хөгжлийг дагаад аливаа тансаг хэрэглээ энгийн хэрэгцээ болсон гэхэд хилсдэхгүй. Гэвч энэ бүгдийг бид нөгөө л сурсан зангаараа гаднаас импортолсон хэвээр байгаа. Тооцоод үзвэл хэд гэсэн тоо гарахыг таашгүй.

2014 оны байдлаар улсын хэмжээнд 736288 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байснаас 441836 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байсан гэх мэдээ бий. Одоо энэ тоо хэд болсон, хойшид хэд болох нь тодорхойгүй ч нэмэгдэх нь лавтай.

Түм түжигнэж, бум бужигнасан улсын маань нийслэлд энэ олон машинууд шүргэлцэх, мөргөлдөх гээд их бага хэмжээтэй зам тээврийн осол бараг л өдөр бүр гарч байдаг. Тэгээд хагарсан зурагдсан хэсгээ шинээр сольё гэхээр нэгэнт л дотооддоо үйлдвэрлэдэггүй болохоор гааль, татвар, тээврийн зардал, түрээс, ашиг гээд элдэв зардал нэмэгдсэн тэнгэрт хадсан үнээр худалдан авах эсвэл хэсэг хугацаанд л аргацаах төдий.

Вьетнам засваруудаар янзлуулах гэсэн 2 сонголтын аль нэгийг сонгодог нь маргашгүй үнэн юм. Жишээ дурьдахад:

Сүүлийн үед хүмүүсийн хамгийн ихээр сонирхож, худалдан авч байгаа Приус 20 маркийн автомашины гупер л гэхэд Япон нь 400000-500000 төгрөг, Хятад нь 200000-300000 төгрөгний үнэтэй байна. Мэдээж хэрэг шинийг орлож чадахгүй тул кузов засвар нь арай л хямд өртөгтэй гарах нь тодорхой. Гэвч энэ бүгдэд бидний мөнгө мөн л гадагшаа гарсаар байна. Гаднаас орохгүй гараад байхаар хэзээ нэгэн цагт хомсдолд ордогийн адил энэ байдал улс орны маань эдийн засагт ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Гадагш гараад байгаа хөрөнгийг буцаагаад оруулж чадахгүй бол гаргахгүй байж дотоодынхоо хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа цагт бүтээгдэхүүнээ экспортод гаргах сайн цаг бас ирэх бизээ.

Та бидний хэлж заншсанаар автомашины гупер буюу буфер, бамперийн тухай

Олон жилийн өмнө автомашины урд болон хойд гуперийг металл суурьтай материалаар хийдэг байв. Энэ нь 3мм зузаантай U хэлбэрийн ганг хромоор өнгөлсөн, машинтайгаа гагнаасаар гагнагддаг болхидуу хийцтэй байсан бөгөөд машины их бие болон гуперийн хоорондох зай нь их учир зүгээр л нэг нэмэлт зүйл наасан юм шиг автомашиныг тийм ч үзэмжтэй биш харагдуулдаг байжээ.
Хожим нь хуванцарын инженерчлэлийн хөгжлийг дагаад автомашины үйлдвэрлэлд ихээр хэрэглэгддэг хамгийн чухал аюулгүйн тоноглол болох гуперийн үйлдвэрлэл ч бас шинэчлэлийн замаар хөгжих болсон юм. Энэ бол хуванцарыг автомашины сэлбэг, эд ангиудад өргөнөөр ашиглах болсон явдал байлаа. Хуванцараар хийсэн сэлбэг, эд анги нь өө сэвгүй хийгддэгээс гадна жингийн хувьд хөнгөн байдаг. Тиймээс энэ давуу чанарыг ашиглан суудлын тэрэгний гуперийг хуванцараар хийхийг илүүд үзэх болжээ. Одоогийн байдлаар автомашины урд болон хойд гупер нь анхных шигээ хамгаалах үүргийг гүйцэтгээд зогсохгүй машины их биетэй маш сайн зохицож, машиныг өө сэвгүй үзэмжтэй харагдуулахаас гадна жингийн хувьд хамаагүй хөнгөн болсон байна.

Гуперийн хэрэглээ

Гупер нь аюулгүй байдлын үүднээс хамгаалах, гоо зүйн үүднээс автомашиныг үзэмжтэй гоё харагдуулах нөгөө талаас аэродинамик шинжийг сайжруулах зэрэг олон үүрэгтэй.
Аюулгүй байдлын талаас: Аюулгүй байдал дээр бас нэгэн зүйлийг дурьдвал бага хурдтай мөргөлдөх үед цохилтыг сарниулах, автомашиныг хойд болон урд талаас нь хамгаалах үүрэгтэй байдаг бол явган зорчигчийг мөргөсөн тохиолдолд явган зорчигчийг ноцтой гэмтээхгүйгээр барахгүй хамгаалах үүргийг бас давхар гүйцэтгэдэг байна.

Гоо зүйн талаас

Мэдээж автомашины их биеийн загвар дизайныг тодорхойлоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Бусад автомашинаас ялгарах онцлог шинжийг хүртэл агуулдаг.
Аэродинамик шинжийг сайжруулах: Автомашин мөргөлдсөн тохиолдолд зорчигчид ирэх цохилт, ослын хувийг бууруулах үүрэгтэй.
Тиймээс дээрх шалтгааны улмаас ашиглахад хялбар хуванцар гуперийг өргөнөөр ашиглах болжээ.

Шахагч машины онцлог

Шахах хэмжээ их:

Төрөл бүрийн том хэмжээтэй тавиур, РЕ хоолой, ванн, онгоц, том хогийн сав, гупер зэрэг томоохон хэмжээтэй хуванцар зүйлсийг хийхэд өргөнөөр ашиглана.

Эзлэх талбай бага:

Бусад ижил төрлийн шахагч төхөөрөмжүүдтэй харьцуулахад эзлэх талбайг 30 хувиар хэмнэсэн.

Ухаалаг шийдэл:

Компьютерийн үзүүлэлт өндөр, оновчтой. Хэвийг угсрахад хялбар. Нам даралтын хэт мэдрэгч, хос цилиндр, гидравлик хөдөлгүүр, тохируулагчтай шүршигч, нитриджүүлсэн ган боолт, шураг болон бункер, хэт бага температурын дохиололтой.

Тусгай зориулалтын компьютер:

LCD дэлгэц, англи хятад хэлний тохиргоотой.
Сайн чанарын тоноглол. Импортын сайн чанарын хавхлаг болон насос ашигласан. Өндөр үзүүлэлттэй хувьсах хурдны серво хөдөлгүүр бүхий хяналтын системээр тоноглогдсон. Учир нь төрөл бүрийн хэлбэр дүрстэй биетийг хэвлэн шахах явцад харилцан адилгүй, өөр өөр даралтын хүчний урсгалыг бий болгох шаардлагатай байдаг бөгөөд үүний тулд харгалзах давтамжийг өөрчлөх хэрэгтэй болдог. Тэгвэл өндөр нарийвчлалтай серво хөдөлгүүр л энэхүү үйлдлийг гүйцэтгэж чадахаас гадна автомат хяналтын системтэй байдаг байна.

Нарийвчлал өндөртэй хурд болон даралтын хүчний систем:

Нарийвчлал 1 хувиас бага. Даралтын хүчний алданги 1 хувиас хэтрэхгүй. Бусад төрлийн шахагч машинтай харьцуулахад эрчим хүчийг 30-80хувиар хэмнэнэ.

Халаагч системийн онцлог

Бункер болон цохилуур хоолойтой. 380вольтоор ажиллана. Брэндийн керамик халаагч ороомогтой. Дулаан хадгалах чанар өндөр, эдэлгээ удаан, аюулгүй найдвартай ажиллагаатай.
Шүршигч хошуутай гидравлих хавхлагаар их биеийн урд хэсгээс халааж эхэлнэ. Халаах талбай их. Дулаан дамжуулах хурд өндөр. Температур өсөх хурд ижил төрлийн шахагч машинуудтай харьцуулбал 50 хувиар илүү. Хамгийн гол нь төхөөрөмжийг халаах хугацаа урт байх асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан буюу бэлтгэл хугацаа богино болсноороо онцлогтой.

Хэв: Нугастай хавчих механизмыг ашигласан. Хэв нээх хүч бага, хурд өндөр. Автомат тослогооны системтэй. Толигор гадаргуутай. Арчилж цэвэрлэхэд хялбар.
Цахилгааны хяналтын систем. Интернет утасны оролттой тул хүссэн үедээ интернетээр удирдах болмжтой.
SPC (Statistical Process Control) гаралттай тул онлайнаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх явц болон чанарын асуудал зэргийг хянах боломжтой. Серво хөдөлгүүрийн цахилгааны самбарыг тусад нь байрлуулсан. Засч арчлахад хялбар байлгар үүднээс орон зайд хүвьд асуудлыг шийдсэн. Эвдрэл үүсэх эрсдлийг бууруулсан. Аливаа утасны холболтууд стандартын дагуу хийгдсэн.
Олон хэвний санах ой болон USB оролттой. Аюулгүйн дохиололтой. 3н өнгийн дохионы гэрэл болн дуут дохиолол бий.
Гидравлик систем. Үзүүлэлт нарийвчлал өндөр, эрчим хүчинд хэмнэлттэй. Тос дамжуулах гуурсан хоолойн эргэлт болон замыг багасгаж, шугамын даралтын алдаглдыг бууруулсан. Сайн чанарын тосны нарийн шүүлтүүр ашигласан. Ингэснээр гидравлик системийн эдврэх эрсдлийн хувийг бууруулж эдэлгээг удаашруулна.

Төхөөрөмжийн техник үзүүлэлт

  Хэмжих нэгж Үзүүлэлт
ITEMS
Шахагч эд анги Шурагны диаметр Screw Diameter мм 200
Шурагны урт диаметрийн харьцаа Screw L/D Ratio   22
Эзлэхүүн Shot Size(Theoretical) 3 36095
Шахах хүндийн жин(Ps) Injection Weight г 32846
Даралтын хүч Injection Pressure Mпa 150.8
Хэвний хэсэг CLAMPING UNIT Хэв хавчих хүч Clamping Force КН 28800
Хэв хоорондын зай Clamping Stroke мм 2050
Хөшүүргийн зай Space Between Tie Bar мм 1900×1750
Хэвний хамгийн их зузаан Max. Mold Height мм 1900
Хэвний хамгийн бага зузаан Min. Mold Height мм 1000
Оройн зай Eject Stroke мм 470
Шахах хүч Eject Force КН 555
Хөшүүргийн тоо No. Of Ejector Pins ш 29
Бусад Насосны хамгийн их даралтын хүч Max. Pump Pressure Mпa 16
OTHERS Насосны хөдөлгүүр Pump Motor Power 246
  Халаах хүчин чадал Heat power 211
  Бункерийн багтаамж Hopper Capacity 400
  Тосны савны багтаамж Oil Tank Capacity Л 4500

Гол эд анги

Цахилгааны хэсэг Хяналтын самбар Тайвань
Цахим төхөөрөмж Итали GEFRAN
АС дамжуулагч Schneider болон Siemens
Дулааны реле Schneider болон Siemens
Даралт хэмжигч Германы VDO
Даралтын мэдрэгч Германы(IFM)эсвэл Италын GEFRAN
Серво систем Насос: SUNNY,серво мотор:Kymmene
Гидравлик систем Битүүмжлэгч Английн Hallite эсвэл Америкийн PARK
Чиглэлтэй хавхлаг Японы YUKEN эсвэл Германы Rexroth
Хөдөлгүүр INTERMOT
Өндөр даралтын резин хоолой Италийн ALF эсвэл Америкийн GOODYEAR
Циклойд хөдөлгүүр Америкийн EATON

Дараах зүйлсийг дагалдуулж өгнө.

Нэр Марк Нэгж Тоо ширхэг
1 Шүршигч хошуутай халаагч ороомог   ш 1
2 Гидравлик битүүмжлэгч   ком 1
3 Тусгай зориулалтын багаж   ком 1
4 Хэв тогтоогч   ком 1

Угсралт болон тохиргоо

Тоног төхөөрөмжийг тэгш гадаргуу дээр угсрах бөгөөд цементэн суурины өндөр 150мм байна. Харин бусад хэсгийн цементэн шалны зузаан нь 60см байна.
Газардуулагч хийсэн байна.
Ус, тог, хийн хоолойн холболтууд зөв хийгдсэн эсэхийг шалгана.
Бусад эд ангиуд үнэн зөв найдвартай холбогдсон эсэхийг шалгаж аюулгүй гэж үзсэн тохиолдолд ажиллуулна.
Үйлдвэрийн талбай: 50*20*6 метр байхад болох бөгөөд 3 ажилчин байхад хангалттай.

Үнийн санал

НЭР Хэмжих нэгж Нэгж үнэ юань
1 Шахагч машин Энгийн 4015000
2 Шахагч машин Серво хөдөлгүүртэй. 4250000
3 Хэв(Хойд болон урд гупер) 1ком 110000

Худалдааны нөхцөл

1. Төлбөр: 30 хувийн урьдчилгаа төлмөгц, захиалга баталгаажин үйлдвэрлэлд орно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
2. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 15-30 хоног байна.
3. Савалгаа модон хайрцаганд хийх ба үнэлгээг жич тооцно.
4. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулна. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны төлбөрийг хариуцна. Инженерийн цалин 50-80 доллор/өдөр.
5. Үйлдвэрийн чанарын баталгаа нэг жил.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.