НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 49180 доллор

Хятад улсын Үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг Sinotruk үйлдвэр нь Howo, Hoka, Styer, Golden Prince гэх мэт олон төрлийн хүнд даацын машинууд үйлдвэрлэдэг бөгөөд Швед улсын VOLVO үйлдвэрийн лицензээр үйлдвэрлэсэн HOWO маркийн загварууд нь Монгол улсад төдийгүй Дэлхийн олон оронд экспотлогдож байна. Манай сайтын эрхэм зочин та Энэхүү машиныг худалдан авах гэж байгаа бол бид танд үйлдвэрээс нь шууд худалдан авах боломжыг бүрдүүлэх болно.

 

 

 

Хэмжээ (Урт x Өргөн x Өндөр) мм 11445×2496×3190
Тэвшний хэмжээ мм 8500x2300x1200 Урдаа өргөгчтэй, Хойшоо хаялагатай, ханы зузаан 8мм шалны зузаан 10мм
Урд ба хойд талын дугуйны өнцгийн хэмжээ 190/240
Урд хойд талаас тэнхлэг хүртэлх зай 1500мм/1995мм
Тэнхлэг хоорондын зай 1800+4800+1350мм
Дээд хурд 75 км/цаг
Жин 15190 кг
Өргөх даац 30000-40000 кг
Хөдөлгүүр (Steyr технологи) Загвар WD615.47, 6 цлиндртэй
Түлш Дизель
Чадал 273/2200 квт/эрг.мин
Утаа ялгаруулах стандарт EUROII
Банкны багтаамж 350л
Хүч дамжуулагч Загвар HW19710,10 урагшаа 2 ухрах
Дугуй 12.00R20
Цахилгааны систем Аккумлятор 2X12V/165 ампер/цаг
Генератор 28V-1500квт
Стартер 7.5Kw/24V
Cab HOWO76 стандартын кабин нэг ортой,

Үнэ 300000 юань/ширхэг

Захиалга хийх доод хэмжээ: 1

Нийлүүлэх хугацаа: 0-15 өдөр

Төлбөрийн нөхцөл: Бэлэн ба бэлэн бус

Урьдчилгаа төлбөр: 30 хувь

Нийлүүлэх боомт: Монгол Хятадын хилийн бүх боомт

Мэдээлэл авах утас: 95859000

Бидэнд тавьдаг түгээмэл асуултын хариу

Асуулт: Хятад улсын Sinotruk үйлдвэрийн Howo загварын машинуудыг чанарын хувьд зарим нэг хэрэглэгчид тааруухан гэдэг. Учрыг нь тайлбарлана уу?

Хариулт: Howo загварын хүнд даацын машины борлуулалт Хятад улсад тэргүүн байранд бичигддэг. Гэвч Howo загварын машины эрэлт их, хэрэглээ өндөр болсон өнөө үед сэлбэг эд ангийг нь хуурамчаар үйлдвэрлэгчид их болжээ. Стандартын бус материалаар дууриалган хийсэн эд ангийг орлуулан тавьсан машинууд тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийн нэр хүндэд ихээхэн хортой үр дагавар авчирч байна.

Асуулт: Яагаад?

Учир нь Sinotruk үйлдвэр нь улсын үйлдвэр шүү дээ. Хятадын бүх муж хотуудад ижил үнэтэй байдаг. Үнийн нэгдсэн бодлогоор дотоодын зах зээлд нийлүүлэгддэг. Гэтэл тус загварын машиныг худалдан авсан худалдаачид оригналь эд ангийг нь хуучин буюу хуурамч эд ангиар сольж тавиад улсын үнээр нь худалдаж, дундаас нь их хэмжээний ашиг олдог. Дараа нь сольж тавьсан сэлбэг эд ангиа өндөр үнээр борлуулна.

Асуулт: Тэгвэл хуурамч эд анги тавьсан машин авахгүй байхын тулд юуг анхаарах вэ?

Машин захиалахаар ирсэн 10 хүн тутмын 9 нь шууд бэлэн машин худалдан авахыг эрмэлздэг. Тэд үйлдвэрт захиалга өгөөд 25-28 хоног хүлээхээс бэрхшээдэг. Энэ бол хамгийн том алдаа. Үйлдвэрээс шууд захиалан авч байгаа машинууд оригналь эд ангиараа захиалагчид хүргэгдэнэ. Харин Howo машиныг дамлан худалдаж байгаа хүмүүсийн агуулахад бэлэн байгаа машинуудан ямар нэгэн эд анги нь хуучин буюу хуурамч эд ангиар сольсон байдаг. Иймд гар дээрээс машин худалдан авах нь эрсдэл ихтэй. Нэгэнт өөрөө хэрэглэх гэж байгаа бол үйлдвэрт нь шууд захиалан худалдан авах нь зүйтэй.

Асуулт: Үйлдвэрт шууд захиалахын давуу талууд юу вэ?

Захиалагч өөрийн хүссэн үзүүлэлтээр машинаа захиалж болно. Өнгө, тэвшний хэмжээ, төмрийн зузаан, дугуйн марк, хөдөлгүүрийн чадал зэргийн стандарт үзүүлэлт дээр нэмэлт өөрчлөлт хийлгэж болно. Бүх эд анги оригналь байх бөгөөд үйлдвэрээс шууд таны нэр дээр гэрээ хэлцэл хийгдсэн тул борлуулалтын дараах үйлчилгээ авах боломжтой болдог. Өөр хүнээс авсан машинууд сэлбэг эд анги нь солигдсон байх болзошгүй тул борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх авахад ихээхэн бэрхшээл тулгарна. Үйлдвэр хэзээ ч хуурамч болон капитал засвар оруулсан эд ангид баталгаат хугацааны засвар үйлчилгээ үзүүлэхгүй.

Үйлдвэрийн жинхэнэ борлуулагч компани гэдгийг хэрхэн таних вэ?

Хуурамч машин худалдаж байгаа хэн боловч өөрийгөө үйлдвэрийн жинхэнэ борлуулагч хэмээн итгүүлэхийг хичээдэг. Тэд гэнэн цайлган Монголчуудад юу нь үл мэдэгдэх гэрчилгээ үзүүлээд өөрийгөө үйлдвэрийн гэрээт борлуулагч хэмээнэ. Эсвэл үйлдвэрийн үнээс арай хямд үнийн санал дэвшүүлнэ. Учир нь манайхан эвдэрсан машинаа яаж ийж байгаад өөрсдөө янзлаад явуулаад байдагт их учир оршино. Эвдэрсэн хуурамч сэлбэгээ бариад ирэхэд нь залилан мэхлэгчид нэг бол ор сураггүй алга болсон байна. Эсвэл өөртөө огт хир халдаахгүйгээр Монголчуудыг доромжлон хөөнө. Иймд та итгэмжлэгдсэн гэрээт борлуулагчаас машин худалдан авъя гэвэл бидэнд хандаарай. Манай сайт Sinotruk үйлдвэрийн итгэмжлэгдсэн борлуулагчидын мэдээллийг өөрийн сайт дээр төлбөртэйгээр байршуулж байгаа тул танаас зуучлалын хөлс авахгүйгээр оригналь машиныг үйлдвэрээс нь худалдан авахад тань туслалцаа үзүүлэх болно.

Тэгвэл танай сайтаар дамжуулан жинхэнэ машиныг хэрхэн захиалах вэ?

1. Юуны өмнө та өөрийн сонирхож байгаа машины үндсэн үзүүлэлт дээр ямар нэмэлт өөрчлөлт оруулах тухайгаа бидэнд майлаар мэдэгдэх хэрэгтэй.

2. Бид үйлдвэрт таны хүсэлтийг уламжлана.

3. Бидний явуулсан мэдээллийн дагуу Sinotruk үйлдвэрийн гадаад харилцааны хэлтсээс үнийн санал болон үйлдвэрийн нэхэмжлэхийг майл хаягаар тань илгээнэ.

4. Та үйлдвэрээс илгээсэн нэхэмжлэхийн дагуу төлбөрийн 30 хувийг америк доллороор үйлдвэрийн дансанд өөрийн харилцагч банкнаасаа шилжүүлнэ. Та төлбөр шилжүүлсэн тухайгаа бидэнд утсаар болон майлаар мэдэгдэх хэрэгтэй. Төлбөр гүйцэтгэлийн тухай мэдээллийг бид үйлдвэрийн гадаад харилцааны хэлтэст мэдэгдэж, захиалгат машиныг үйлдвэрлэлд оруулна.

5. Захиалгат машин 15-25 хоногийн дараа бэлэн болмогц Sinotruk үйлвэрийн Гадаад харилцааны хэлтсийн ажилтанууд үлдэгдэл төлбөр хийх талаар мэдэгдэнэ.

6. Та үлдэгдэл төлбөрийг Монгол банкнаасаа үйлдвэрийн дансанд шилжүүлнэ.

7. Үлдэгдэл төлбөр хийгдсэний дараа Sinotruk үйлдвэрийн гадаад харилцааны хэлтсийн ажилтанууд Таны машиныг Хятад улсын Экспортын Магадлан Шалгах үзлэгт оруулан чанарын гэрчилгээ, баталгаат хугацаа, машины гарал үүслийн гэрчилгээ, Хятад улсын гаалиар нэвтрүүлэх зөвшөөрөл гэх мэт бүх бичиг баримтыг бүрдүүлэн бэлтгээд гэрээ, сав баглаа боодлын лист зэрэг бусад бичиг баримтын хамт машиныг Эрээн хот дахь Гаалийн хашаанд өөрийн итгэмжлэгдсэн жолоочоор хүргүүлнэ. Дараа нь үйлдвэр Хятад улсын гаалийн бүрдүүлэлтийг хийнэ.

8. Гаалийн бүрдүүлэлт дуусмагц та машинаа, дагалдах бичиг баримтын хамт хүлээн аваад, Замын үүд дэх Гаалийн газар бүрдүүлэлтээ хийнэ. Гаалийн татвар болон НӨАТ нь машины үнийн дүнгийн 15.5 хувь байна. Өөрөөр хэлбэл: Та 42400 доллороор машин худалдан авсан бол Гаалийн болон НӨАТ нь 6572 доллор болно. Нийт та машинаа 48972 доллороор худалдан авч байна хэмээн ойлгож болно.

Үйлдвэр дээр хийсэн фото сурвалжлага

2014 оны 2 сарын 28 өдөр миний бие Өвөрхангай аймгийн иргэн М.Даваасүрэнгийн хамт HOWO машины үйлдвэр дээр зочиллоо.

howo

Зураг дээр: Howo машины угсралтын үйлдвэрийн гадна хаалга

howo

Зураг дээр: HOWO машины үйлдвэрийн хашаан дотор

howo

Зураг дээр: Монгол улсын зочин, Өвөрхангай аймгийн харъят иргэн М. Даваасүрэн гадаад харилцааны хэлтсийн ажилтан Vera Qu нар

howo

Зураг дээр: Sinotruk үйлдвэрийн гадаад харилцааны хэлтсийн менежер Jasen Shi, www,terbumtan.com сайтын захирал Ц.Энхтайван нар

Зураг дээр үйлдвэрийн хашаанд Эдгээр машин 2014 онд Бразилд болох Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний барилгын гүйцэтгэгчийн захиалгаар үйлдвэрлэгдээд бэлэн болсон байна.

Зураг дээр: Howo загварын хүнд даацын машины бүхээгийн дотоод тохижилт. Шведийн алдарт Volvo машины лицензээр кабиныг үйлдвэрлэсэн тул одоохондоо Хятад улсад хамгийн тохилог салонтой хүнд даацын машин нь Howo болоод байна.

howo

Зураг дээр: Үе үеийн Howo загварын машинууд. Sinotruk үйлдвэр хамгийн анх 1960 онд гар аргаар машин үйлдвэрлэн Хятад улсын зах зээлд худалдаж байжээ. Эдүгээ Шведийн алдарт Volvo, Германы Man үйлдвэрүүдтэй хамтран Howo загварын машинуудаа үйлдвэрлэж байна.

Хятад улсын алдарт Sinotruk үйлдвэр дээр өөрийн биеэр зочилон очлоо.

Өдөр бүр хэдэн зуун машин Хятад улсын муж хотууд болон дэлхийн улс орнууд руу ачигдаж байна. Үйлдвэр 5 минут тутамд нэг машин үйлдвэрлэдэг.

Миний зочилсон үйлдвэр бол Sinotruk-ын хамгийн сүүлчийн дамжлага үйлдвэр байлаа. Эндээс эцсийн бүтээгдэхүүн техникийн үзлэгт орохоор илгээгддэг.

Эдгээр машинууд явах ангийн угсралтын үйлдвэрээс ирсэн. Энд ирээд самосвал тэвшийг нь суурьлуулж үйлдвэрээс гарна.

Эдгээр трайлеруудыг хүнд механизм тээвэрлэх зориулалтаар үйлдвэрлэгдсэн байна.

Дөнгөж үйлдвэрээс гарсан хоёр самосвал машины тэвшийг техникийн үзлэгт оруулж байна.

Бразил улсын төмрийн уурхайн захиалгаар үйлдвэрлээд байгаа хүнд даацын самосвал машинууд

Геологийн экспедицийн зориулалт бүхий энэ машины тэвшин дээр цахилгаан үүсгэгч генератор болон шинжилгээний төхөөрөмж суурьлуулах юм байна.