НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ:Сонголтоор

ATV гэдэг нь "All Terrain Vehicles" гэсэн англи үгийн товчлол бөгөөд Монголчилбол "Бүх газраар явагч тээврийн хэрэгсэл" гэсэн утгыг илэрхийлнэ.

Энэ үгийг Монгол хэлэндээ "Мото аялагч" хэмээн томъёолон хэрэглэх нь илүү ойлгомжтой байх болов уу хэмээн мунхаглаж, сайт дээрээ ATV Мото-аялагч хэмээх мэдээллээ бэлтгэн орууллаа.

Мото аялагч

Энэхүү нэгэн төрлийн мотоциклийг би зөвхөн зугаа цэнгэлийн унаа мэт ойлгож байлаа. Яг бодит утгаар нь ойлгох юм бол хамгийн бартаат замаар аялж чадах хүчирхэг техник гэдгийг нь ухаарсан юм.

Сайн морийг шүтэж ирсэн Монголчууд бидэнд Мото-аялагч нь хамгийн хэрэгтэй унаа мэт санагдсан.

Хий багатай дөрвөн зузаан дугуйныхаа уян хатан чанараар туулах чадвар өндөр байдаг юм байна.

Давхар мосттой Мото аялагчын 200сс багтаамжтай хүчирхэг хөдөлгүүр нь ямар ч бартаа өөд маажаад гарах чадварыг бүрдүүлсэн нь гайхамшигтай. Учир нь мото аялагчийн хүндийн жин нь190хэн кг болохоор хөдөлгүүр нь энэ зэргийн хөнгөн их биенд ахадсан хүч гэсэн үг.

Америкийн Үндэсний Стандартын Хүрээлэн (ANSI) гурав болон дөрвөн дугуйтай энэхүү тээврийн хэрэгслийг ATV хэмээн нэрлэж, дараах зориулалтаар ашиглахыг зөвршөөрчээ. Үүнд:

  1. Аялал жуулчлал,
  2. Ан агнуур,
  3. Эрдэм шинжилгээний экспедиц,
  4. Хилийн харуул
  5. Барилгын ажил
  6. Эмнэлэгийн түргэн тусламж
  7. Газар зохион байгуулалт
  8. Хууль сахиулах байгууллага
  9. Зэвсэгт хүчин
  10. Ашигт малтмалын хайгуул
  11. Газрын тосны хайгуул
  12. Ус дамжуулах шугам хоолойн ажил
  13. Эрэн хайх аврах анги
  14. Жижиг хэмжээний ойн аж ахуй
  15. Байгаль хамгаалалт
  16. Байгалын гамшигаас хамгаалах ажил зэрэг хөдөө хээр ажилладаг байгууллагын хэрэглээнд ашиглахыг зөвшөөрсөн байна.

Сүүлийн үед мото-аялагч нь эр зоригийн спортын нэгэн төрөл болон хөгжиж байна. Нэгэнт энэ төрлийн мотоциклийн хэрэглээ өсөх тусам дэлхийн мотоциклийн үйлдвэрлэгч нарын анхааралд өртөж, Японы SUZUKI, YAMAHA, KAWASAKI, HONDA брэндийн үйлдвэрүүд дэлхийн зах зээлд шинэлэг төрлийн тээврийн хэрэгслийг бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлсэн байна.

Мото аялагч

Зураг дээр: БНХАУ-ын МОТОS Брэндийн мото-аялагч

Эдүгээ энэ өрсөлдөөнд Хятадын Мотоциклийн үйлдвэрүүд татагдан орж, дээрхи брэндүүдийн ATV тай өрсөлдөхүйц хэмжээний мото-аялагчыг үйлдвэрлэж байна.

  • Модель: Motos Hummer 200cc 4x4
  • Хөдөлгүүр: Chongqing Power 200CC (Дөрвөн ээлж, нэг цлиндр, агаарын хөргөлт, цахилгаан стартер)
  • Хөдөлгүүрийн багтаамж: 200сс
  • Хүч дамжуулах систем: Тэнхлэгийн жолоодлого (давших 4, нэг нейтрал болон ухрах араатай)
  • Урд хойд дугуй: 12-инчийн хөнгөн цагаан обудтай (Урд 24 * 8-12, хойд 25 * 10-12)
  • Урд хойд амтортизатор: Урд гидрийн амортизатор, хойд уян амтортизатор
  • Тэнхлэгийн газраас өргөгдөх өндөр: 13.5см
  • Суудлын тоо: 2 хүн
  • Өгсөх өнцөг: 35 градус, магадгүй тэнцвэртэй байж чадвал түүнээс их
  • Тормозны систем: Барабан
  • Мост: 4х4
  • Хянах самбар: Джилтал гэрэлтэгч самбар
  • Гэрэлтүүлэг ба дохионы гэрэл: Бий
  • Өнгө: Улаан, хөх, хар, цагаан, ногоон, шар, улбар шар
  • Хүндийн жин: 190 кг
  • Даац: 300 кг
  • Түлшний зарцуулалт: 5 литр/100 км
  • Банкны багтаамж: 8 литр
  • Үйлдвэрийн баталгаа: Нэг жил
  • Үйлдвэрийн үнэ: 9700 юань

Мото аялагч

Мото аялагч

Мото аялагч

Мото аялагч

Мото аялагч

Мото аялагч

Мото аялагч

Мото аялагч

Мото аялагч

Мото аялагч

Мото аялагч

Мото аялагч

Мото аялагч

Мото аялагч

Мото аялагч

Мото аялагч

Мото аялагч

Мото аялагч

Мото аялагч

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч