Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ:Сонголтоор

2016 оны 11 сарын 08 өдрийн тэмдэглэл

Хөдөө нутагт маань мичин жилийн өвөл айлчилж, зарим нутгаар цас их унасан байна.

Өнөөдөр би Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар яваад ирлээ. Цэлийсэн цав цагаан цасан уулс хүглийж, мал сүрэг зам дагуух шарилж мэтхэнээр гол зогоож байгааг харлаа. Уулсын дээгүүр нэг ч малын мөр алга. Үүнийг хараад малчны хотонд байдал ямар хүнд байгаа бол хэмээн сэтгэл эмзэглэн, цас цэвэрлэгч төхөөрөмжийн тухай мэдээллийг хүргэхээр шийдсэн юм.

Хамгийн бага хүчин чадалтай машин нь гэхэд нэг минутанд 800 кг цасыг цэвэрлэдэг юм байна. Энэ их цасыг гараар хүрздэж зайлуулна гэвэл бараг нэг цаг болох байх. Малчин хүн хөр цасан доор байгаа өвсийг малдаа идүүлнэ гэдэг мөрөөдлийн мэт байсан үе саяхан. Тэгвэл техникийн хүчээр хунгарласан их цасыг амархаан ярах энэ төхөөрөмж нь 3.6 литр бензинээр 4 цаг ажиллана гээд бод доо.

Цас цэвэрлэгч энэхүү төхөөрөмжийг Европын үйлдвэрлэгчидийн шилдэг технологиор үйлдвэрлэсэн бөгөөд бензин хөдөлгүүр, тахир ган хамагч, цас цацагч гэсэн гурван эд ангиас бүрдэнэ. Бүх эд ангиуд нь Герман улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд Хятад улсад зөвхөн угсралтыг нь хийдэг.

Хөдөлгүүрийг асаамагц цас хамагч ган бул цасыг цуглуулан цацагч төхөөрөмж рүү шахан оруулна. Цацагч төхөөрөмж цасыг 5-15 хол зайд цацаж зайлуулна. Маш өндөр хурдаар эргэж байгаа цацагч төхөөрөмж нь таны хүссэн зүгт цасыг цацна.

Хөнгөн жинтэй, гарт эвтэйхэн, маневр сайтай, жижигхэн хэмжээтэй тул малчин айлын хэрэглээнд маш тохиромжтой.

"Нутагт минь цас их унажээ. Хэдэн мал маань яана даа" хэмээн халаглан суухгүй л болж дээ.

Хэрэв энэхүү төхөөрөмж танд таалагдаж байгаа бол манай сайтын утсаар захиалан авч болно. Бид танд 7 хоногын дотор хүссэн загварын төхөөрөмжийг чинь БНХАУ-аас нийлүүлж өгнө.

1. Бага чадалтай цас цэвэрлэгч

Загвар SP6.5TМ SP6.5TЕ
Гэрчилгээ CE, EPA/CARB CE, EPA/CARB
Хөдөлгүүр үйлдвэрлэгч Longxin Longxin
Асаалт Гар Цахилгаан
Хөдөлгүүр 6.5мх 6.5мх
Шөнийн гэрэл Үгүй Бий
Зүтгэгч хэлбэр Дугуйт Дугуйт
Хөдөлгүүрийн ээлж 4 4
Шатахуун #92-оос дээш #92-оос дээш
Хүчин чадал 2240м3/цаг 2240м3/цаг
Цацагч яндангийн эргэлт 1900 1900
Цас цацах зай 5м-15м 5м-15м
Цас хусагчийн өндөр 51см 51см
Цэвэрлэх зурвасын өргөн 56см 56см
Цэвэрлэх цасны зузаан 53см 53см
Цас цэвэрлэх хурд 4км/цаг 4км/цаг
Шатахууны банк 3.6 литр 3.6 литр
Банк түлшээр ажиллах цаг 4 цаг 4 цаг
Шатахуун зарцуулалт 0.8 литр/цаг 0.8 литр/цаг
Хүч дамжуулагч Давших 4 араа, Ухрах 2 араа Давших 4 араа, Ухрах 2 араа
Дугуйны хэмжээ 13х5-6 инч 13х5-6 инч
Машины жин 85кг 85кг
Хэмжээ 140см х 63см х 102см 140см х 63см х 102см
Үйлдвэрийн баталгаа Нэг жил Нэг жил
Үйлдвэрийн үнэ 3880 юань 4180 юань

Жич: Дээрхи хоёр цас цэвэрлэгчийн ялгааг ногоон дэвсгэр дээр харуулав.

2. Өндөр чадалтай цас цэвэрлэгч

Загвар SP13T SP13T SP13C
Гэрчилгээ CE, EPA/CARB CE, EPA/CARB CE, EPA/CARB
Хөдөлгүүр үйлдвэрлэгч Longxin Longxin Longxin
Хөдөлгүүр 13мх 13мх 13мх
Шөнийн гэрэл Бий Бий Бий
Зүтгэгч хэлбэр Дугуйт Дугуйт Гинжит
Хөдөлгүүрийн ээлж 4 4 4
Шатахуун #92-оос дээш #92-оос дээш #92-оос дээш
Хүчин чадал 3195м3/цаг 3195м3/цаг 3195м3/цаг
Цацагч яндангийн эргэлт 1900 1900 1900
Цас цацах зай 5м-15м 5м-15м 5м-15м
Цас хусагчийн өндөр 55см 55см 55см
Цэвэрлэх зурвасын өргөн 71см 100см 71см
Цэвэрлэх цасны зузаан 56см 56см 56см
Цас цэвэрлэх хурд 4км/цаг 4км/цаг 4км/цаг
Шатахууны банк 6.5литр 6.5литр 6.5литр
Банк түлшээр ажиллах цаг 4 цаг 4 цаг 4 цаг
Шатахуун зарцуулалт 1.4 литр/цаг 1.4 литр/цаг 1.4 литр/цаг
Хүч дамжуулагч Давших 4 араа, Ухрах 2 араа Давших 4 араа, Ухрах 2 араа Давших 4 араа, Ухрах 2 араа
Дугуйны хэмжээ Дугуйт Дугуйт Гинжит
Машины жин 130 кг 140кг 130 кг
Хэмжээ 150см х 75см х 100см 150см х 75см х 115см 150см х 75см х 115см
Үйлдвэрийн баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил
Үйлдвэрийн үнэ 6800 юань 7380 юань 7380 юань

Жич: Дээрхи хоёр цас цэвэрлэгчийн ялгааг ногоон дэвсгэр дээр харуулав.

цас цэвэрлэгч

Зураг дээр: Гар асаалтын системтэй 6.5 морины хүчтэй цас цэвэрлэгч. Энэ бол хамгийн хямд, эдийн засгийн хэмнэлттэй сонголт юм.

цас цэвэрлэгч

Зураг дээр: Цахилгаан асаалтын системтэй 6.5 морины хүчтэй цас цэвэрлэгч. Ер нь 6.5 морины хүч гэдэг бол тийм ч бага чадал биш шүү.

цас цэвэрлэгч

Зураг дээр: 13 морины хүчтэй цас цэвэрлэгч машин. Хэрэв та дугуйг нь нэмэгдүүлж, давхар дугуйтай хийлгэвэл 600 юань нэмж төлнө.

цас цэвэрлэгч

Зураг дээр: Гинжит цас цэвэрлэгч машин.

цас цэвэрлэгч

Цас цэвэрлэгч

Малчны хотонд хунгарлсан цасыг хүрзээр зайлуулах амаргүй. Харин ийм машинтай бол хэдхэн минутын ажил.

цас цэвэрлэгч

Цасны зузаан бага бол цэвэрлэх ажиллагаа маш хялбар бөгөөд хурдан явагдана.

цас цэвэрлэгч

Гэрийнхээ ойролцоо газрын цасыг ганц машинаараа цэвэрлэж болдог бол томоохон талбайн цасыг зэрэгцээ эгнээгээр цэвэрлэж болно.

цас цэвэрлэгч

Цас цэвэрлэгч машин нь хамгийн ихдээ ердөө л 15 м өргөн зурвасаар цас цэвэрлэх боломжтой юм байна гэсэн ташаа ойлголт авч болохгүй. Та портер машинаа зэрэгцүүлээд явах юм бол цасыг ачаад зайлуулаад байх боломж байдаг юм байна.

цас цэвэрлэгч

Үнийн саналд Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан болно. Энэ хөнгөлөлт 2016 оны 12 сарын 16 хүртэл үргэлжлэнэ.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч