Үнэ: 3200 юань |
Мустанг мотоциклийг анх 1946 онд АНУ-ын Калифорни мужын Глендейл (Glendale) хотын Gladden Products Corporation компани үйлдвэрлэж эхэлжээ. Тухайн үедээ хамгийн их моодонд орж байсан энэ мотоцикл нь АНУ-д Mustang 1-ээс Mustang-5 хувилбар хүртэл шинэчлэгдэн үйлдвэрлэгдсэн юм. Дараа нь Японы Хонда үйлдвэр энэ мотоциклийн лицензийг худалдан авч, Mustang 6 гаас Mustang 8 хүртэл хувилбаруудыг амжилттайгаар зах зээлд нэвтрүүлж, Mustang мотоциклийн түүхийг үргэлжлүүлжээ.
Зураг дээр: Мустанг мотоциклийн анхны энэ загвар 1946 онд бүтээгджээ.
Хятад улсын YLW компани 2009 онд энэ загварын мотоциклийг үйлдвэрлэх эрхийг Японы Хонда үйлдвэрээс худалдан авч 2012 онд Мустанг-9 хувилбарыг үйлдвэрлэлд оруулсан нь эдүгээ Мустанг загварын мотоциклүүдээс хамгийн сүүлийн үеийн загвар нь болоод байна. ОХУ-д өнгөрсөн жил 40000 ширхэг экспортлогдсон энэхүү мотоцикл нь Чехийн "Ява", ЗХУ-ын "Планет мотоциклүүдийг санагдууламаар дизайнтэй бөгөөд цэвэр Япон технологиор Хятадын YLW компанид зөвхөн үйлвэрлэгдэж байна.
Mustang загварын мотоциклүүд нь бусад төрлийн мотоциклүүдтэй харьцуулахад бартаат замд туулах чадвараар найдвартай хэмээх ангилалд багтах бөгөөд хөнгөн байдаг нь холын замд биед ядаргаа багатай байдаг. Энэ мотоциклийн 2017 оны шинэчилсэн загвар бол CHAMP загварын мотоцикл юм.
Зураг дээр: Мустанг мотоциклийн сүүлийн энэ загвар 2017 онд бүтээгджээ.
БНХАУ-ын улсын үйлдвэрийн CHAMP буюу монголчилбол "Аварга" брэндийн мотоцикл нь олон улсын хэмжээнд брэндийн нэрээ баталгаажуулсан цөөн мотоциклийн нэг.
Хэн нэгэн хүн дураараа энэхүү брэндийн нэрийг ашиглахыг хуулиар хориглосон нь энэхүү загварыг хуулбарлан үйлдвэрлэх, нэр хүндийг нь ашиглаж үл болох ажээ.
Гарт хөнгөн туулах чадвар сайтай энэхүү мотоциклийг Хятад улсын Чүньчинь хотод үйлдвэрлэсэн бөгөөд миний энэ үйлдвэрийг сонголт хийх гол шалтгаан болсон юм. Хятад улсын хөдөө тосгодоор бизнес аялал хийж явахдаа "Аль үйлдвэрийн мотоцикл хамгийн сайн бэ?" гэсэн асуултыг хэнээс ч асуухгүйгээр мэдэх болох арга бол хүмүүсийн хэрэглээг нь харахад л мэдрэгддэг.
Чуньчинь хот бол Хятад улсын 3 дахь том хот бөгөөд мотоциклийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч бүс нутаг юм.
Түүний дотор хөдөөгийн иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг энэхүү "Аварга" хэмээх мотоцикл хаа сайгүй л харагдаж байдаг. CCC гэрчилгээний дугаар нь 201701110 гэж байгаа нь 2017 оны шинэ загвар гэдгийг батална.
- Брэндийн нэр: Champ буюу Аварга СР125-2А
- Үйлдвэрлэгч: Чуньчиний мотоциклийн Чанбо Улсын үйлдвэр
- Хөргөлтийн систем: Агаарын хөргөлттэй
- Хэмжээ: 1830*750*1025 мм
- Суудлын өндөр: 770 мм
- Хөдөлгүүрийн багтаамж: 125CC
- Загварын он: 2017 он
- Хүндийн жин: 90 кг
- Хөдөлгүүрийн чадал: 5,3 квт нэг цлиндртэй
- Хөдөлгүүрийн эргэлтийн хурд: 7500 эрг/мин
- Хурд: 80 км/цаг
- Шатахууны багтаамж: 9 литр
- Акуумлятор: 5 ампер/цаг
- Аккумляторын хүчдэл: 12 вольт
- Өнгө: Хар ба улаан
- Баталгаа: Нэг жил
- Тормозны систем: Урд хойд
- Жижиглэнгийн үнэ: 3200 юань (20 ширхэг хүртэл)
- Бөөний үнэ: 3045 юань (20 ширхэгээс дээш)
- Эрээн хот хүртэл үйлдвэрлэгч өөрийн зардлаар нийлүүлнэ.
Нэг мотоцикл нь 0,65 куб метр эзэлхүүнтэй бөгөөд сав баглаа боодолтойгоо 100 кг болдог. Нэг чингэлэгт 105 ширхэг мотоцикл багтана.
Спорт ангилалын 125CC багтаамжтай брэндийн карбюратортой.
125 см3 багтаамжтай хөдөлгүүр бүхий мотоцикл нь хэмнэлттэй бөгөөд ахуйн хэрэглээнд бүрэн нийцдэг.
2.75-17 маркийн том дугуй хойд талд нь суурьлуулсан бөгөөд хийн амортизатор дээр нь нэмж пүрш хийж өгсөн тул бартаат замд биед ядаргаа багатай, зөөлөн явдалтай болсон.
Урд талд 2.5-17 маркийн хөнгөн дугуй тавьж өгсөн тул гарт хөнгөн бөгөөд дээр нь брэндийн хийн амортизатор суурьлуулсан. Торозны системийн хүчийг нэмэгдүүлж өгсөн.
Хос хянах самбартай. Хөдөлгөөнд оролцож байх явцад мотоциклийн хурд хүчийг бүрэн хянах боломжтой.
Champ брэндийн гоёмсог лого бүхий, хэлбэр загвар сайтай томруулсан шатахууны банкинд 9 литр түлш хийх тул хол замд аялахад саадгүй.
Урд гэрлийг Япон технологиор хийсэн тул гэрэлтүүлэг тод, тусгал хол тул шөнийн аялалд саадгүй.
Японы Kawasaki брэндийн яндан нь дуу бага, үзэмжтэй.
Дэлхийн чанарын стандарт хяналтын ISO9001 системийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн тул энэ үйлдвэрийн мотоциклүүдэд чанарын гологдол гардаггүй.
1000 км тутамд хөдөлгүүрийн тосыг солих бөгөөд 300 км тутамд хөдөлгүүрийн тосыг шалгаж байх хэрэгтэй.
Хойд Америкийн баруун хязгаарт өргөн тархан зэрлэгээр амьдарч байсан энэхүү үүлдрийн адууг анх Испаничууд Америк тивд авчирчээ. Гэвч Мустанг хэмээх нэрийн талаар одоо ч өргөн маргаан болж байгаа боловч ихэнхи судлаачид Мексикийн Испаничуудын "Mestengo" хэмээх үгнээс улбаалан англи хэлэнд орж ирсэн үг гэж үздэг. Энэ нь "Алдуул мал" гэсэн утгатай үг юм.
Америкийн ковбой эрчүүд, төдийгүй индиан омгийнхны ид хавыг шалгасан эмнэг догшин эдгээр адуу тухайн үед эр зоригтоны хүлэг байжээ.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.