НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 25000 доллор

Хог хаягдалыг нягтруулан тээвэрлэгч машин нь хөдөлгүүрийнхээ эргэлтийг ашиглан хог хаягдлыг шахах бөгөөд маш бат бөх, хөнгөн. Мөн байгаль орчин бохирдуулахгүй, шатахуун бага зарцуулна.

DFAC 7.5 куб метрийн хогний машин

1. Дэлхийн олон оронд экспортлогдож байгаа энэхүү хог хаягдал нягтруулагч машины үндсэн төхөөрөмж нь хөдөлгүүрийн эргэлтийг ашиглан хог хаягдлыг шахаж, тээвэрлэнэ. Маш бат бөх, хөнгөн, байгаль орчин бохирдуулахгүй, шатахуун бага зарцуулна.

2. Хог хаягдал хаягдлын сав руу хийгдэхэд хусуур нягтруулагч механизмийг нээж, хогийг оруулна. Дараа нь нягтруулагч механизмийн хонгил руу хог хаягдал урсан орж, хусуур үлдэгдэл хогийг бүгдийг нь цэвэрлэнэ. Нягтарсан хог хаягдал дээш өргөгдөн Хаягдлын саванд орно. Хог хаягдлыг нягтруулагч механизм нь шаардагдах хэмжээнд хүртэл шахаж, хаягдал хадгалах саванд оруулж дараагийн үйлдэл хийхэд бэлэн болно. Хэрэв шахалт хийж чадахгүй байгаа бол мэдээлэл өгнө.

3. Явах анги болон хогийн бункер нь маш сайн бэхэлгээ бүхий бүтэцтэй. Хог хаягдал гадагш алдагдахгүй. Бохир ус нь хогийн бункерийн усны банк руу урсаж, хадгалагдана. Бохир хүчиллэг усанд үл зэврэх төмрөөр бункерийг хийсэн.

4. Бүрэн тоноглогдсон. автомат үйлдлийн системтэй.

5. Үл зэврэх будагаар будсан бөгөөд өнгө үзэмжээ удаан хугацаанд хадгална. Тэвшний ханыг 3мм зузаан төмөр, шалыг 4мм зузаан төмрөөр хийсэн.

6. Үйлдвэрлэгч өөрийн зардлаар Эрээн хот хүртэл тээвэрлэж хүргэж өгнө. Хятад улсын гаалийн бүрдүүлэлтийн зардлыг үйлдвэр хариуцна. Өөрөөр хэлбэл Замын үүд хүртэл бүх зардалыг үйлдвэр хариуцна.

Техникийн үзүүлэлт ба үнийн санал

Явах анги модел EQ1056
Машины хэмжээ мм 7000X2300X2700
Хогийн тэвшний хэмжээ мм 4800X2000X1600
Даац кг 5500
Машины жин кг 3800
Дээд хурд км/цаг 90
Өгсөх өнцөг град 21
Урд/хойд дугуйны мөрийн зай мм 1506/1650
Тэнхлэгийн урт мм 3800/4050
Тормозны зай/тормозны систем м 42 / Air Brake
Дугуйн томъёлол /Хөтлөгч 4X2 / хойд тэнхлэг
Хөдөлгүүр CY4102
Хөдөлгүүрийн стандарт EURII
Хөдөлгүүрийн багтаамж мл 3850
Хөдөлгүүрийн чадал квт / морины хүч 80/120
Хөдөлгүүрийн цилиндр шр 4
Хөдөлгүүрийн үзүүлэлт усан хөргөлт / turbo
Хурдны хайрцаг DongFeng 6 хурдтай
Тэнхлэгийн тоо шр 2
Урд тэнхлэгийн даац тонн 2.1
Хойд тэнхлэгийн даац тонн 7.0
Араа ба кроп тоо 12/12+9 механик
Суудлын тоо Хүн 3
Дугуй 8.25-16 6+1(запас)
Цахилгаан V/A 24
Шатахууны банк литр 120
Үйлдвэрийн үнэ Доллор 25000

Худалдааны нөхцлүүд

Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тусгай зориулалтын бусад машины судалгаа хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.