Үнэ: 35000 доллор

Хуучин дугуй

Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголттой

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Хуучин дугуй боловсруулах үйлдвэр нь өндөр температураар явагдах пиролизийн урвалаар хаягдал дугуй, хуванцар, техникийн тос, резинийг боловсруулна. Боловсруулалтын дараа түүхий тос (crude oil) болон ямар ч бохирдолгүй карбон (Carbon black) гаргаж авна. Мөн хаягдал дугуйны төмөр утасыг ялгаж авна. Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийн зочид буудал, ресторан, угаалгын газар, цахилгаан станц, хөдөлгүүрийн үйлдвэр болон химийн үйлдвэрт өргөн хэрэглэдэг.

1. Пиролизийн урвал явагдсаны дараах бүтээгдэхүүнүүд

а. Түүхий тос: 40%~ 45 % (Дугуйны чанарын үзүүлэлтээс хамаарч түүхий тосны гарц харилцан адилгүй)
б. Төмөр утас: 13%
в. Карбон: 37% (Шахмал түлш болгон ашиглаж болно.)
г. Хаягдал хий: 5%

Хуучин дугуй Хуучин дугуй
Зураг дээр: Хаягдал дугуй боловсруулах үйлдвэр Зураг дээр: Хаягдал дугуй боловсруулах үйлдвэр
Хуучин дугуй
Зураг дээр: Хаягдал дугуй боловсруулах үйлдвэр

2. Пиролизийн машины бүтээгдэхүүн

Түүхий эд ба бүтээгдэхүүний нэр Тос
Түүхий тос Хаягдал дугуй Том машины дугуй 45%--50%
Суудлын машины дугуй 40%
Мотоцикл ба унадаг дугуйны дугуй 30%--35%
Хаягдал хуванцар Полиэтилен уутны материал 45%--50%
Резинэн болон полимер материал 40%
Хаягдал хуванцар 20%--30%
Усны агууламж 3-5%
Хүхрийн агууламж 0.01%
Нягтрал 0.88-0.92g/ml
Cetane No. 30
Шаталтын чанар 10500
Асфальт 0.5%
Үнс 1%
Бохирдол 1-3%
Бэхжих температур -10oC

Загвар. ТТZT-5
Түүхий эд: Хаягдал дугуй
Бүтцийн хэлбэр: Хөндлөн
Даралт: Атмосфер
Хүчин чадал: 5тонн/өдөр
Реакторын эргэх хурд: 0.4эрг/мин
Хөргөлт: Усан
Халаалт: Шууд
Реакторын хэмжээ: D2200мм * L5000мм
Реакторын багтаамж: 12м3
Дуу чимээ: db(A) ≤85
Ажиллагаа: Үечлэлтэй. (Intermittent)
Угсралт: Шууд
Үйлдвэрийн үнэ: 35000 доллор

Хуучин дугуй

Хуучин дугуй

Түүхий эд оруулах систем: Туузан конвейор
Пилосис систем Маш ухаалаг бүтэцтэй бөгөөд зузаан. Маш хурдан халж хөрнө.
Халаалтын систем Мод, шахмал түлш, нүүрс, LPG зэрэг олон төрлийн түлш хэрэглэж болно.
Тоос утааны систем Урвалын эхний явцад утаа гарах бөгөөд тэр нь хүхрийг ялгаруулан авах утааны систем, усан шүүлтүүрийн циклон рүү орж, утаа болон тоосонцорыг үгүй болгоно. Ингэсэнээр эвгүй үнэр үгүй болно.
Бохирдол зайлуулах систем Тос болон хийний бохирдолыг цэвэрлэх хоёр төхөөрөмжтэй бөгөөд хий нь тусгай танканд хуримтлагдана. Бусад нь хаягдал хадгалах танк руу орно.
Хөргөлтийн систем Орчин үеийн шинэ технологиор хийсэн хөргөлтийн систем нь 219мм ийн диаметр бүхий 10 хоолойтой бөгөөд энэ нь S хэлбэртэй. Нийт урт нь 60метр, талбай нь 45кв.метр. Хөргөлтийн систем нь түүхий тосны гарцыг нэмэгдүүлнэ.
Хаягдал хийг дахин ашиглах систем Хаягдал хийг ямар ч бохирдолгүй болгоно.
Тосон хийний систем Температур нэмэгдэж эхлэхэд тосон хий ялгарна. Ялгаран гарсан тосон хий нь хийний сав руу орж, хадгалагдана.
Карбон ялгах систем Хар өнгийн карбон нь автоматаар гадагшлан туузан конвейороор дамжин гарна.

Эдийн засгийн үр ашгийн анализ хийх арга

1. Зардал

10 тонн түүхий эдийн үнэ А
Тосны гарц B = 10 тонн * 45% = 4.5 тонн
Түлш С = 10тонн * үнэ / тонн
Цахилгаан D = 15квт * 20 цаг
Ажилчдын цалин E = 4 хүн * Цалин / хүн
Түүхий тос F = 10тонн * 45% * Үнэ/тонн
Карбон G = 10тонн * 35% * Үнэ/тонн
Төмөр утас

H = 10тонн * 10% * Үнэ/тонн

2. ТТZT-10 машины (10T 6600 * 2600мм) нэг өдрийн Үр ашгийн тооцоо

Нэг өдрийн зарлага

Түүхий эд: 10 тонн * 1700 юань/тонн = 17000 юань
Түлш: 0.4тонн * 800 юань/тонн = 320.00 юань
Ус ба цахилгаан: 15квт * 20цаг * 0.71 юань/квт = 213.00 юань
Ажилчны цалин: 4 (хүн) * 50.00 юань/хүн = 200.00 юань
Татвар: Байгаль орчныг цэвэрлэх үйлдвэр тул улсын татвараас чөлөөлөгдсөн.
Нийт зардал: 17733.00 юань

Нэг өдрийн эргэлт

Карбон: 10тонн * 35% = 3.5тонн * 1500 юань = 5250.00 юань
Түүхий тос: 10тонн * 45% = 4.5тонн * 4500 юань/тонн = 20250.00 юань
Нийт: 28000.00 юань

Нэг өдрийн ашиг

28000.00 юань - 17733 юань = 10267.00 юань

Үйлдвэрлэл явуулах цагийн хэмжээ:

Түүхий эд бэлтгэх цаг: 2 цаг
Түүхий тос ялгах процесс: 10 цаг
Хаягдал болон төмөр утсыг ялган авах: 2 цаг
Реакторыг хөргөх: 1 цаг

Үйлдвэрлэл явуулах талбай: 150-180 кв.метр
Ажилчдын тоо: 2-4 ажилчин
Цахилгаан хэрэглээ: 12 квт/цаг

Резинэн нунтаг гэж юу вэ?

Резинэн нунтгийг ангилах нь

Резинэн нунтгийг янз бүрийн зориулалтаар үйлвэрлэдэг тул олон төрлийн ангилалд хуваадаг.

Үйлдвэрлэлийн аргаар нь ангилах юм бол:

  1. Тасалгааны температурт боловсруулсан резинэн нунтаг,
  2. Хөлдөөсөн резинэн нунтаг,
  3. Шаваасны резинэн нунтаг,
  4. Түргэн уусдаг резинэн нунтаг,
  5. Хэт нарийн ширхэгт резинэн нунтаг,
  6. Нарийн резинэн нунтаг гэж хувааж болно.

Харин зориулалтаар нь бол машины дугуйны резинэн нунтаг, гутлын улны резинэн нунтаг гэж ангилна. Мөн идэвхижүүлсэн ба үл идэвхижүүлсэн гэж бүтцээр нь ангилдаг бол том ширхэгтэй, нарийн ширхэгтэй, хэт нарийн ширхэгтэй гэж бас ангилна.

Резинэн нунтгийн бүтэц

Резинэн нунтаг нь ширхэглэг бүтэцтэй материал юм. Бүтцийн хувьд нарийн ширхэглэг хэмжээтэй байх тусам түүнийг чанарын үзүүлэлт сайн байх болно. Ийм нунтаг нь бат бөх, суналт сайтай, уян хатан, элэгдэл багатай байдаг.

Элэгдэл бага гэдэг нь энэхүү материалын бусдаас ялгарах давуу тал бөгөөд мөн ан цав үүсдэггүй, язралт багатай материал гэж үздэг.

Резинэн нунтгийг хэрэглэх нь

Резинэн нунтгийг ихэвчлэн үрэлт багатай зам, талбайд өргөн хэрэглэхээс гадна хальтаргаа багатай гутлын ул болгон ашиглана.

Биеийн тамирын заалны шал хийх, Орон сууцны суурийн цутгалтанд хийх, Дүү, чичиргээ бууруулах зориулалтын инженерийн байгууламжинд хэрэглэх гээд олон зориулалтаар ашиглаж байна. Мөн резинэн нунтгийг өндөр темпертуртай асфальттай хольж, хучилтын хавтангийн чанарыг сайжруулан, дээврийн ус үл нэвтрүүлэх давхрага бий болгодог.

Зарим нэг материалын чанарыг нэмэгдүүлэхийн тулд бага зэрэг резинэн нунтаг хольж өгдөг байна. Жишээ нь:

Резинэн нунтагийн ширхэглэг нарийн байх тусам дугуйны туулах чадвар эрс нэмэгддэг байна.

Хэбэй мужын Лингшоу хошууны Тяньшоу эрдэс бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр нь резинэн нунтаг, ердийн вулканжуулсан резинэн нунтаг, нарийн резинэн нунтаг, хуванцаржуулсан резинэн нунтаг, өөрчлөгдсөн резинэн асфальт үйлдвэрлэх тусгай резинэн нунтаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг дараахь салбарт өргөн хэрэглэдэг.

  1. Төмөр зам, бетон бэхлэх, угсармал бетон зуурмаг хийхэд өргөн ашигладаг. Найрлагын зааврын харьцааны дагуу нэмэлт түүхий эд болгон ашиглаж, өндөр зэрэглэлийн бетон бүтээгдэхүүн гаргаж, шууд цутгалт хийдэг. Эдүгээ тусгай зориулалтын галт тэрэгний зам, өрөө тусгаарлагч хана, барилгын суурийг үйлдвэрлэж байна.
  2. Усны хамгаалалттай мембран, ус үл нэвтрүүлэх даврхага, ус үл нэвтрүүлэгч битүүмжлэх материал болон бусад ус нэвтрүүлдэггүй барилгын материал үйлдвэрлэхэд бас ашиглана. Усны хамгаалалттай мембранд зориулсан тусгай резинэн нунтаг нь асфальт, давирхай зэрэг бусад түүхий эдтэй хольж хэрэглэнэ. Резинэн нунтагаар үйлдвэрлэсэн ус нэвтэрдэггүй мембран нь хөгшрөлтийн тэсвэртэй, механик шинж чанар сайтай байдаг.
  3. Өндөр зэрэглэлийн авто замын цууралтыг битүүлэхэд хуурай резинэн нунтагыг хуурай болон нойтон аргаар үл харгалзан асфальт тос, дүүргэгч ба коагуланттай хольж, наалдамхай чанарыг нь нэмэгдүүлдэг. Усны эсэргүүцэл, налуутай харьцах шинж чанар ихээхэн сайжирч, өвлийн улиралд цанталтын эсэргүүцэл, зуны улиралд хайлах эсэргүүцэл 40% -иар нэмэгддэг.
  4. Авто замын хучилтын материалд зориулсан резинэн нунтаг нь өндөр зэрэглэлийн хурдны зам, нисэх онгоцны хөөрөлт буулт хийх замд ашиглаж байгаа бөгөөд ийм төрлийн хучилттай асфальтан замыг технологи маш хурдацтай хөгжж байна. Резинэн нунтаг нь антиоксидант агуулдаг тул замын гадаргуугийн насжилтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, замын гадаргууг уян харимхай болгох, дуу чимээг бууруулах, элэгдэлд тэсвэртэй болгох, нар усны нөлөөлөлд бага гэмтэх, авто ослыг багасгах зэрэг олон давуу талтай болсон бөгөөд насжилтын хугацаа энгийн замтай харьцуулбал 2-3 дахин удаан болсон байна. Мөн зам засварын ажлын зардлыг бууруулж, тээврийн хэрэгслийн тоормосны зайг 25 хувиар бууруулж, аюулгүй байдлыг сайжруулж байна.
  5. Авто замын хучилтын засвар үйлчилгээний зардлыг 30-50 хувиар бууруулдаг. Туршилтаас үзэхэд: Өдөрт 8000 тээврийн хэрэгсэл явдаг авто замыг 5 жилийн турш хэрэглэсний дараа цайрах, зөөлрөх, овойх, хагарах шинж байхгүй болсон байна. Резиний нунтагаар баяжуулсан асфальтын зуурмаг нь уяралт багатай болохын зэрэгцээ өвлийн улиралын температурын суналт нь нэмэгддэг.
  6. Хуванцарын найрлага дээр резинэн нунтагийг тодорхой хувь хэмжээгээр хольж, чанарыг нь сайжруулдаг. Туршилтаас үзэхэд: Резинээр баяжуулсан хуванцарын задрах процессын гүйцэтгэл сайжирч, ашиглалтын чанар мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.
  7. Резиний нунтгийг спортын талбайнууд, гүйлтийн зам, хиймэл булан барихад ашигладаг. Сүүлийн үеп үүний хэрэглээ эрс нэмэгдэж байна.
  8. Газрын тос боловсруулах үйлдвэрлэлд хатуу ханыг залгахад ашигладаг бөгөөд практик дээр бусад холбоос, гагнаасын материалтай хослуулан хэрэглэх явдал их болжээ.
  9. Резинэн нунтаг нь өндөр чанарын механик шинж чанар шаарддаггүй машин дэвсгэр, дэд жийргэвч, дэр зөөлөвч, бэхэлгээ, шалавч, дуу шингээх материал болгон хэрэглэж болно.
  10. Сүүлийн үед өнгөт уян шалны хавтанг резинэн нунтагаар үйлдвэрлэдэг болоод байна. Хаягдал резинийг угааж ариутгах замаар дахин ашиглаж, барилгын суурь цутгахад хэрэглэж байна.

Плита шалны хатуулаг чанарыг багасгахын тулд резинэн өнгөлгөө хийснээр, хэрэглэгчид алхаж гишгэхэд аюулгүй, хальтаргаа багатай, тохь тухтай физиологийн болон сэтгэл зүйн таашаал мэдрүүлж, хөлөнд таатай мэдрэмж төрүүлэх, сэтгэл тайвшруулах, бие махбодьтой зохицох олон талт давуу боломжийг бүрдүүлж байна. Иймээс ч биеийн тамирын сургуулилт хийх заалны шал тавихад ашигладаг бөгөөд энэ нь тамирчин хүн ур чадвараа илүү сайн ашиглаж, үсэрч унахад аюулгүй, хүний ​​биед учирч болзошгүй гэмтэл бэртлийг бууруулдаг.

Ахмад настан, хүүхдүүдэд зориулсан газар байрлуулах нь тэдний аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Онцлог шинж чанарууд нь:

Гулсаж хальтрахгүй, цочролд оруулахгүй, элэгдэлд тэсвэртэй, дуу чимээг бууруулж тусгаарладаг, чийг тусгаарлагч, хүйтэн тусгаарлагч, дулаан тусгаарлагч, цацруулагчгүй, усанд тэсвэртэй, галд тэсвэртэй, хоргүй, цацраггүй, цаг агаарын хүчтэй нөлөөлөлд гэмтдэггүй, хөгшрөлтийн эсрэг, урт наслалт, цэвэрлэхэд хялбар, хялбар хэрэглээ гэх зэрэг давуу талууд их бий.

  1. Гутлын хальтиргааг багасгахын тулд резинэн нунтийг тодорхой хувь хэмжээгээр нэмж, төрөл бүрийн гурлын ул хэвлэж хийхэд ашигладаг. Туршилтууд: Резинэн нунтаг нэмж хийсний дараа резинэн материалын физик шинж чанар дээр тулгуурлан бат бөх, эдэлгээ удаан, хөнгөн ул хийснээр түүхий эдийн өртөг буурч, бэлэн гутлын үнэ хямдарсан байна. Тэгээд ч чанарын стандартын шаардлагад нийцэж байна.
  2. Хаягдал резинэн нунтагийг дахин ашиглах тал дээр манайхан дутуу ойлголттой байдаг. Зөвхөн биеийн тамирын талбайн шалавч хийж болох мэтээр ойлгодог. Түүнийг бетонон зуурмагтай хольж шал хийх аваас урт настай, удаан эдэлгээтэй, хаоьтардаггүй, уян зөөлөн шал хийж болно.

Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 40 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 5-7 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 60 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн Реактор нь 5-8 жил, бусад эд анги 3 жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн 2 инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ