НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 35000 доллор

1. Үндсэн танилцуулга

Хуучин дугуй боловсруулах үйлдвэр нь өндөр температураар явагдах пиролизийн урвалаар хаягдал дугуй, хуванцар, техникийн тос, резинийг боловсруулна. Боловсруулалтын дараа түүхий тос (crude oil) болон ямар ч бохирдолгүй карбон (Carbon black) гаргаж авна. Мөн хаягдал дугуйны төмөр утасыг ялгаж авна. Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийн зочид буудал, ресторан, угаалгын газар, цахилгаан станц, хөдөлгүүрийн үйлдвэр болон химийн үйлдвэрт өргөн хэрэглэдэг.

Пиролизийн урвал явагдсаны дараах бүтээгдэхүүнүүд

а. Түүхий тос: 40%~ 45 % (Дугуйны чанарын үзүүлэлтээс хамаарч түүхий тосны гарц харилцан адилгүй)
б. Төмөр утас: 13%
в. Карбон: 37% (Шахмал түлш болгон ашиглаж болно.)
г. Хаягдал хий: 5%

Зураг дээр: Хаягдал дугуй боловсруулах үйлдвэр Зураг дээр: Хаягдал дугуй боловсруулах үйлдвэр
Зураг дээр: Хаягдал дугуй боловсруулах үйлдвэр

2. Пиролизийн машины бүтээгдэхүүн

Түүхий эд ба бүтээгдэхүүний нэр Тос
Түүхий тос Хаягдал дугуй Том машины дугуй 45%--50%
Суудлын машины дугуй 40%
Мотоцикл ба унадаг дугуйны дугуй 30%--35%
Хаягдал хуванцар Полиэтилен уутны материал 45%--50%
Резинэн болон полимер материал 40%
Хаягдал хуванцар 20%--30%
Усны агууламж 3-5%
Хүхрийн агууламж 0.01%
Нягтрал 0.88-0.92g/ml
Cetane No. 30
Шаталтын чанар 10500
Асфальт 0.5%
Үнс 1%
Бохирдол 1-3%
Бэхжих температур -10oC

3. Үзүүлэлт ба үнийн санал

Загвар. ТТZT-5
Түүхий эд: Хаягдал дугуй
Бүтцийн хэлбэр: Хөндлөн
Даралт: Атмосфер
Хүчин чадал: 5тонн/өдөр
Реакторын эргэх хурд: 0.4эрг/мин
Хөргөлт: Усан
Халаалт: Шууд
Реакторын хэмжээ: D2200мм * L5000мм
Реакторын багтаамж: 12м3
Дуу чимээ: db(A) ≤85
Ажиллагаа: Үечлэлтэй. (Intermittent)
Угсралт: Шууд
Үйлдвэрийн үнэ: 35000 доллор

4. Үндсэн эд ангиуд

Түүхий эд оруулах систем: Туузан конвейор
Пилосис систем Маш ухаалаг бүтэцтэй бөгөөд зузаан. Маш хурдан халж хөрнө.
Халаалтын систем Мод, шахмал түлш, нүүрс, LPG зэрэг олон төрлийн түлш хэрэглэж болно.
Тоос утааны систем Урвалын эхний явцад утаа гарах бөгөөд тэр нь хүхрийг ялгаруулан авах утааны систем, усан шүүлтүүрийн циклон рүү орж, утаа болон тоосонцорыг үгүй болгоно. Ингэсэнээр эвгүй үнэр үгүй болно.
Бохирдол зайлуулах систем Тос болон хийний бохирдолыг цэвэрлэх хоёр төхөөрөмжтэй бөгөөд хий нь тусгай танканд хуримтлагдана. Бусад нь хаягдал хадгалах танк руу орно.
Хөргөлтийн систем Орчин үеийн шинэ технологиор хийсэн хөргөлтийн систем нь 219мм ийн диаметр бүхий 10 хоолойтой бөгөөд энэ нь S хэлбэртэй. Нийт урт нь 60метр, талбай нь 45кв.метр. Хөргөлтийн систем нь түүхий тосны гарцыг нэмэгдүүлнэ.
Хаягдал хийг дахин ашиглах систем Хаягдал хийг ямар ч бохирдолгүй болгоно.
Тосон хийний систем Температур нэмэгдэж эхлэхэд тосон хий ялгарна. Ялгаран гарсан тосон хий нь хийний сав руу орж, хадгалагдана.
Карбон ялгах систем Хар өнгийн карбон нь автоматаар гадагшлан туузан конвейороор дамжин гарна.

5. Эдийн засгийн үр ашгийн анализ хийх арга

1. Зардал

10 тонн түүхий эдийн үнэ А
Тосны гарц B = 10 тонн * 45% = 4.5 тонн
Түлш С = 10тонн * үнэ / тонн
Цахилгаан D = 15квт * 20 цаг
Ажилчдын цалин E = 4 хүн * Цалин / хүн
Түүхий тос F = 10тонн * 45% * Үнэ/тонн
Карбон G = 10тонн * 35% * Үнэ/тонн
Төмөр утас

H = 10тонн * 10% * Үнэ/тонн

2. ТТZT-10 машины (10T 6600 * 2600мм) нэг өдрийн Үр ашгийн тооцоо

Нэг өдрийн зарлага

Түүхий эд: 10 тонн * 1700 юань/тонн = 17000 юань
Түлш: 0.4тонн * 800 юань/тонн = 320.00 юань
Ус ба цахилгаан: 15квт * 20цаг * 0.71 юань/квт = 213.00 юань
Ажилчны цалин: 4 (persons) * 50.00 юань/Person = 200.00 юань
Татвар: Байгаль орчныг цэвэрлэх үйлдвэр тул улсын татвараас чөлөөлөгдсөн.
Нийт зардал: 17733.00 юань (Ойролцоогоор 2860.00 доллор)

Нэг өдрийн эргэлт

Карбон: 10тонн * 35% = 3.5тонн * 1500 юань = 5250.00 юань
Түүхий тос: 10тонн * 45% = 4.5тонн * 4500 юань/тонн = 20250.00 юань
Нийт: 28000.00 юань (Ойролцоогоор 4516.00 доллор)

Нэг өдрийн ашиг

28000.00 юань - 17733 юань = 10267.00 юань ( Ойролцоогоор 1656.00 доллор )

6. Бусад талууд

Үйлдвэрлэл явуулах цагийн хэмжээ:

Түүхий эд бэлтгэх цаг: 2 цаг
Түүхий тос ялгах процесс: 10 цаг
Хаягдал болон төмөр утсыг ялган авах: 2 цаг
Реакторыг хөргөх: 1 цаг

Үйлдвэрлэл явуулах талбай: 150-180 кв.метр
Ажилчдын тоо: 2-4 ажилчин
Цахилгаан хэрэглээ: 12 квт

Худалдааны нөхцлүүд

Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 40 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 5-7 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 60 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн Реактор нь 5-8 жил, бусад эд анги 3 жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн 2 инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.