Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Сум дүүргийн ахуйн гаралтай хог хаягдлыг шатаах утаагүй зуух

Орчин үед хамгийн их яригдаж байгаа асуудлын нэг бол яахын аргагүй хогны асуудал юм. Хүн төрөлхтний хурдацтай хөгжлийг дагаад хүн амын бөөгнөрөл нягтрал улам нэмэгдэж ахуйн, үйлдвэрийн, эмнэлэгийн гээд олон төрлийн хог хаягдал орчныг бохирдуулах болжээ. Энэхүү их хэмжээтэй хогийг багасгах цорын ганц арга бол яахын аргагүй шатаах явдал юм. Манай урд хөрш Хятад улсын тухайд гэвэл мэдээж дэлхий дээрх хамгийн их хүн амтай орон. Тиймээс ч хогны асуудал нэгдүгээрт тавигддаг. 2011 оны байдлаар тус улсад 109ш хог шатаах үйлдвэр ажиллаж өдөрт 90000 тонн хогийг шатаадаг байсан нь нийт хогны зөвхөн 23 хувийг л шийдвэрлэж чаддаг байсан ба энэ тоо өдрөөс өдөрт өссөөр л байгаа. Гэвч тэд хоггүй цэвэрхэн орчинг бүрдүүлж чаддаг. Харин манай орны тухайд хүн ам бага, төвлөрөл бусад оронтой харьцуулбал бүр юу ч биш. Тиймээс хоггүй байх нөхцөл бололцоо харьцангуй их буюу хогондоо дарагдаад суух нь хөөрхийлөлтэй явдал мэт. Нэг үеэ бодвол хог гэдэг хог биш болж дахин ашиглагдах нь ихэссэн. Гэвч дахин ашиглагдах боломжгүй хогнууд байсаар л байдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд хотоос гадагш гарган шатаах, зөөж тээвэрлэх гээд хөрөнгө мөнгөний асуудал ч их бий. Тэгэлгүйгээр сум дүүрэг дотроо багахан хэмжээний хогны үйлдвэр байгуулж хогны асуудлаа шийдчихвэл хэн хэндээ хэрэгтэй, буянтай үйлс юм шиг. Ирээдүй хойчоо бодсон ч, эрүүл мэндээ бодсон ч энэхүү асуудлыг шийдвэрлэхгүй байхын аргагүй юм. Хог хаягдлыг шатаах нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай байдаг бол энэхүү хог шатаах зуух нь уг асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэж чадсанаараа бусад хог шатаах зуухнаас давуу талтай болно.

Италийн дэвшилтэт гал асаах технологи бүхий тус зууханд эрчим хүчинд хэмнэлттэй утаа боловсруулах системийг ашигласан бөгөөд азотын исэл бага буюу Nox бага шаталттай, утаагүй, үнэргүйгээс гадна яндангаас гарч буй хийн болон бусад үзүүлэлт нь европын хамгийн өндөр шаардлага бүхий стандартад нийцнэ. Нэг ёсондоо хоёрдогч бохирдлоос урьдчилан сэргийлж чадсан зуух гэсэн үг юм.

Онцлог давуу тал:

1. Цогц шийдэл бүхий бүтэцтэй.
2. Угсрахад хялбар, зай талбай бага эзэлнэ.
3. Өдөрт 2-10тонн хог боловсруулах хүчин чадалтай.
4. Ахуйн гаралтай хогийг шатаах температур 8000C-13000C хүрнэ.
5. Утааг нь дахин боловсруулдаг тул өнгөгүй үнэргүй хоргүй.
6. Шатаасан хогноос бараг үлдэгдэл гарахгүй буюу хог 97% хүртэл багасна. Эзлэхүүн бууруулах харьцаа нь 97%
7. Тус зууханд давтамжит хяналтын систем ашигласан бөгөөд энэ нь үлээх салхины хэмжээг хянаж, хогийг хангалттай хэмжээнд хүртэл шатаана.
8. Аюулгүй бүрэн автомат ажиллагаатай. Ажиллуулахад хялбар.
9. Өртөг бага.

Хог шатаах зуухны төрөл Марк Шатаах хэмжээ Үнэ:/юань/
Ахуйн гаралтай хог шатаах зуух МJK-LJCL-2 2 тонн/өдөр 65000
Ахуйн гаралтай хог шатаах зуух МJK-LJCL-5 5 тонн/өдөр 86000
Ахуйн гаралтай хог шатаах зуух МJK-LJCL-10 10 тонн/өдөр 108000
Ахуйн гаралтай хог шатаах зуух МJK-LJCL-15 15 тонн/өдөр 126000

 

Ахуйн гаралтай хогийг шатаах нь угтаа маш хортой зүйл юм. Үүнийг шатаахад 4 төрлийн хорт хий, тортог, тоосонцор болон дэгдэмхий үнс, хүчиллэг хий, (Жишээ нь, HCl, SO2, NOx); мөн хорт хүнд металл болох Pb, Cd,  Hg, Cr болон диоксин бусад галогент нэгдлүүдээс гадна хэд хэдэн аюултай бохирдуулагч нэгдэл ялгарна.

Түүнээс хамгийн хортой нь хүхрийн давхар исэл юм. Энэ нь аж үйлдвэрийн утаан мананцарыг үүсгэдэг бөгөөд өтгөн мананцар нь амьсгалахад бэрхтэй болгохоос гадна атмосферийн давхаргад орж хүчлэн бороог үүсгэн ой мод, ургамал амьтан, барилга байгууламж, нуур цөөрөм, хөрс шороо бүгдийг хордуулахын зэрэгцээ хүчтэй бохирдуулж, тоосжилт үүсгэдэг сөрөг дагавартай. Үүнийг өөрөөр бас аэрозоль гэж нэрлэдэг. Энэ нь хүний амьсгалаар дамжин уушгинд орвол уушгийг шууд гэмтээн өвчлүүлнэ.

Тоосжилт буюу TSP:Амьсгалаар дамжин уушгинд хүрснээр тоосжилт нь уушгинд хуримтлагдаж уушгийг гэмтээнэ. Энэхүү тоосжилтонд байгаа тоосонцор бүхий хорт бодис нь хавсарсан байдлаар зарим нь хорт хавдар үүсгэдэг бол зарим нь харшил үүсгэдэг. Тоосжилт нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй ургамал амьтанд ч сөрөг нөлөөтэй. Тоосжилт нь ургамал модны навчин дээр хуримтлагдсанаар фотосинтезийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож Nox үүсгэх бөгөөд энэ нь нүд, хамар, хоолой, уушгийг цочроон ханиад томуу үүсгэж, томуугийн улмаас бронхит, уушгины хатгалгаа зэрэг вирусын халдварын тархалтыг нэмэгдүүлснээр уушигны хорт хавдрын эсийг өдөөхөд хүргэдэг.

Хотын хорт утаан мананцар нь харагдах орчинг хязгаарлаад зогсохгүй ургамлыг гэмтээн өсөлтийг дарангуйлж, агаарт жижиг дусал хэлбэр бүхий азотын хүчлийг үүсгэн хүчлэн бороо бий болох нөхцөл бололцоог хангаж хорт хавдар үүсгэх PCB болон диоксин зэрэг бохирдуулагчийг бий болгодог.

Тэгвэл энэхүү хог шатаах зуух нь дээрх асуудлыг бүрэн шийдвэрлэсэнээр барахгүй Хятад улсын "Хог хаягдал шатаах бохирдлыг хянах стандарт"-д нийцсэн диоксин ялгаралтын хэмжээ нь 0.1ngTEQ / м3-д хүрч байгаа хамгийн аюулгүй, дэвшилтэт технологи бүхий зуух болно. Гарсан утаа нь тамхи татах хэмжээнд ч хүрэхгүй гэвэл та итгэх үү.


Худалдааны нөхцөл

1. Тээврийн зардал: Үйлдвэрээс Эрээн хүртэлх 5000 юань
2. Төлбөр: 30 хувийн урьдчилгаа төлмөгц, захиалга баталгаажин үйлдвэрлэлд орно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
3. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 10 - 20 хоног байна.
4. Савалгаа модон хайрцаганд хийх ба үнэлгээг жич тооцно.
5. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулна. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны төлбөрийг хариуцна. Инженерийн цалин 50 доллор/өдөр.
6. Үйлдвэрийн чанарын баталгаа нэг жил.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.