НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 32000 доллор

Үйлдвэрлэлийн шугам нь үндсэн 6 төрлийн төхөөрөмжөөс бүрдэх бөгөөд түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болон гартал бүх дамжлага автомат үйл ажиллагаатай. Иймд хүн хүчний зарцуулалт бага. Үндсэн шугаман дээр хоёр оператор, хоёр туслах ажиллахад хангалттай.

Түүхий эд нь төрөл бүрийн PVC хаягдал материал байх бөгөөд Хятад улсад ихэвчлэн ваакуум цонхны үйлдвэрийн хаягдал тайрдас болон хуучирч муудсан ваакуум цонхыг түүхий эд болгон ашиглаж байна.

Бэлэн бүтээгдэхүүн нь 50-110 мм-ийн хоолой болох бөгөөд захиалагчийн хүсэлтээр нэмэлт хэв үйлдвэрлэн өгч болно.

 

Хаягдал хэмээх хамгийн үнэгүй зүйлийг мөнгө болгодог болохоор энэхүү үйлдвэрлэл ихээхэн ашигтай гэдэг нь ойлгомжтой.

Нэг. Шахагч машин

SJSZ51/105 Конус хэлбэрийн хос голтой шахагч машин нэг ширхэг. Энэхүү машин нь үйлдвэрлэлийн хамгийн эхний дамжлага тул энэ машины үйлдвэрлэлийн хүчин чадлаар нийт үйлдвэрлэлийн хүчин чадал тодорхойлогдоно. Иймд энэхүү машин нь цагт 80-120 кг түүхий эд боловсруулах буюу хоногтоо 2 тонноос 2,8 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Техникийн үзүүлэлт

  • Шнекэн голын диаметр: 51/105мм
  • Шнекэн голын тоо ширхэг: 2ш
  • Шнекэн голын урт: 1440мм
  • Шнекэн голын эргэлтийн хурд: 1-ээс 34.7 эрг/минут хүртэл
  • Шнекэн голын эргэлтийн чиглэл: Гадагшаа чиглэлтэй.
  • Гол хөдөлгүүрийн хүчин чадал: 15кв (Siemens Герман )
  • Халаах хүчин чадал: 16кв
  • Дамар болон шнекэн голын материал: 38CrMo AlA Нитрат (Азот)
  • Нитритийн гүн: 0.5-0.7мм
  • Нитритийн хатуулаг: 900-1000HV
  • Азотын исэлдэлт: ≤1 зэрэг
  • Гадаргын тэгш бус: Ra 0.4
  • Шнекэн голын шулуунлаг: 0.015мм
  • Хурдасгуур/хуваарилах хайрцаг: Араатай
  • Халаагч: Сэнсэн хөргүүртэй хөнгөн цагаан халаагч
  • Температур хянагч: Японы Omron брэнд
  • Халаах температур: 60-300 цельсийн хэм
  • Бүтээмж: 80 - 120кг/цаг
  • Цахилгаан хэрэгсэл: (Siemens Герман )
  • Хурд тохируулагч: Давтамжит хурд тохируулагч (Blue Ocean Titan)
  • Төхөөрөмжийн голч өндөр: 1000мм

Хоёр. Хэв

Нэг ширхэг хэв үнэгүй дагалдана. Захиалагч өөрийн хүсэлтээр нэмэлт.хэв захиалж болно.

  • Хэвний хэмжээ: Ф 50 мм, Ф 75 мм, Ф 90 мм , Ф 110 мм ( Сонголтоор )
  • Хэвний материал: 40Cr
  • Гадарга: Дугуй булантай, гадаргууг хромоор өнгөлсөн.

Захиалагч хүсвэл өөр хэлбэр бүхий хэв нэмж авч болно.

Гурав. Ваакум хөргүүр

Ваакум хөргүүр нэг ширхэг. Өндөр температурт хэвлэгдэн гарсан хоолойг технологийн горим журмын дагуул хөргөлт хийж, бэхжүүлэх зориулалттай. Хөргөлтийн горим болон хурдацыг хянах самбарт тохируулсанаар ваакум хөргүүр цаашид автоматаар усаа шүршиж, хатаалтын процессыг явуулна.

Техникийн үзүүлэлт

  • Хөргүүрийн урт: 6000мм.
  • Хөргүүрийн материал: Зэвэрдэггүй ган.
  • Насосны хүчин чадал: 4кв.
  • Вакум насосны хүчин чадал: 5.5кв.
  • Хөдөлгөөнт хөдөлгүүрийн хүчин чадал: 0.75кв.
  • Хөргөх хэлбэр: Шүршигчээр хөргөнө.
  • Хөргүүр: Усан хөргүүр.
  • Ажиллуулах арга: Өндөр болон уртын хэмжээг гараар тохируулна.

Дөрөв. Хоолой хэвлэгч машин

Хоолой хэвлэгч машин 1 ширхэг.

Техникийн үзүүлэлт

  • Туузан дамжуулагчийн тоо ширхэг: 2ш.
  • Хоолойн хэмжээ: Φ50 - 110мм.
  • Хамгийн их хүч: 15000N.
  • Туузан дамжуулагчийн урт: 1500мм.
  • Туузан дамжуулагчийн өргөн: 165мм.
  • Туузан дамжуулагчийн хавчих хэлбэр: Хийн хавчуурга.
  • Туузан дамжуулагчийн хавчих хүч: 4900N.
  • Хурд: 19 м/мин.
  • Хүчин чадал: 3КВ.
  • Хийн даралтын хүч: 0.6 0.7Mpa.
  • Хурд тохируулах хэлбэр: Давтамжит хурд тохируулагч (Blue Ocean Titan)

Тав. Автомат зүсэгч машин

Автомат зүсэгч машин 1ш

Техникийн үзүүлэлт

  • Зүсэгч хутганы эргэлтийн хурд: 2800 эрг/мин.
  • Зүсэгч хутганы тоо ширхэг : 1ш.
  • Хөдөлгүүрийн хүчин чадал: 2.2кв.
  • Зүсэх хоолойн диаметр: Φ50 - Φ110мм.
  • Зүсэх хоолойн зузаан: <12мм.

Зургаа. Хөмрөгч

Хөмрөгч 1 ширхэг

Техникийн үзүүлэлт

  • Хоолойн уртын хэмжээ: 3000-5000мм.
  • Хийн даралтын хүч: 0.5~0.7Mpa.

Үнийн санал

Үйлдвэрээс гарах үнэ: 32000 доллор

Түүхий эд

Эцсийн бүтээгдэхүүн

Энэхүү PVC хоолойг ХАА, Барилга, Уурхай, Холбоо, шугам сүлжээний салбарт өргөн ашиглана. Хэнд ч хэрэггүй хаягдал хэрхэн хэрэгтэй бүтээгдэхүүн болсоныг та эндээс харж болно. Үүнд:

Цэвэр болон бохир усны шугам, газар доорхи цахилгааны болон усны шугам сүлжээ, борооны ус зайлуулагч, орон сууцны халаалтын систем, уурхайн хаягдал ус зайлуулагч, утсан холбооны газар доорхи шугам, хий дамжуулах хоолой, хүлэмжийн болон хүнсний ногооны талбайн усалгааны шугам зэрэг олон зориулалтаар ашиглана. Мөн хашааны шон, хүлэмж, гараж гэх мэт маш олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг.

Эдгээр хоолой нь 50 жилийн баталгаатай бөгөөд хугацаа нь дууссан үед дахин боловсруулж шинэ бүтээгдэхүүн хийж болдог. Үүгээрээ байгаль орчинд хаягдал үүсгэхгүй, бохирдуулахгүй сайн талтай.

PVC хоолойг ашиглан гоёмсог хашаа хийж болно.

Эдүгээ цагт мод ховордсон болохоор 110 мм- ийн бүдүүн PVC хоолойгоор малын хашаа болон ногоон бүсийн хамгаалалтын хашааг хийдэг.

PVC хоолой үүзэмж сайтай цэцгийн тавиур болон сав болж чадна.

Захиалагч хүсвэл PVC хоолой хийх хэвийг янз бүрийн квадрат хэлбэртэйгээр хийлгэж болно. Энэ нь гоёмсог дизайн бүхий хашаа хийхэд хэрэглэгддэг.

Зуны усалгаатай хүлэмж хийхэд хамгийн их тохиромжтой материал бол PVC хоолой юм.

PVC хоолойгоор зөөврийн авсаархан гараж хийж болохоос гадна агуулахын төрөл бүрийн тавиур хийж болно.

Ер нь бодож сэтгэдэг хэн боловч PVC хоолойг маш олон зориулалтаар ашиглаж болох жишээг энд харууллаа.

Худалдааны нөхцлүүд

Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.