НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 74000 юань

Өндөр даралтын преслэгч машин нь халуун ба хүйтэн аргаар модон болон бусад төрлийн хавтан дээр хуулга наах, фанерь хийх зэрэг үйлдлүүдийг хийнэ. Монголд ихэвчлэн 1.22 х 2.44 хэмжээтэй хавтангуудыг хэрэглэдэг тул энэхүү машин нь тавилгын болон барилгын модон хийцийн жижиг дунд үйлдвэрлэл явуулахад нэн тохиромжтой юм.

Бидний санал болгож байгаа машин нь зөвхөн нэг давхар бөгөөд захиалагчийн хүсэлтээр 10 хүртэл олон давхартайгаар үйлдвэрлэж болно.

Хүчирхэг гидрийн системээр 100 тонн хүртэл хүнд жингээр даралт үүсгэж халуун тосон халаагуураар тавцан дээр байгаа хавтанд хуулгыг богино хугацаанд цэвэрхэн наана.

Солонгос улсад үйлдвэрлэсэн LG компьютер удирдлагын системтэй бөгөөд Тайваны AIRTEC үйлдвэрийн соронзон хаалт, Тайваны PUDENG брэндийн гидрийн бүлүүр, Тайваны TBI пүүсийн зам төмөрөөр үндсэн эд ангийг үйлдвэрлэсэн тул чанарын үзүүлэлт өндөр.

Иймээс ч дэлхийн ISO9001-2000 чанарын гэрчилгээ, Европын Холбооны CE гэрчилгээ авсан байна.

Техникийн үзүүлэлт ба үнийн санал

Даралтын хүч: 100 тонн
Халаагчтай хавтангийн хэмжээ: 1300x2500мм
Хавтан оруулах завсарын өндөр: 80-120мм
Халаагчийн чадал: 2шр x 12квт
Халуун тосны насосын чадал: 1.5 квт
Халаалтын төхөөрөмж: Тосон халаагч
Давхрагын тоо: 1 ширхэг

Үнэ: 74000 юань

Бүтээгдэхүүн

 

Үйлдвэрлэгчийн тухай

Мод боловсруулах машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхлээд 15 жил болсон Хятад улсын томоохон үйлдвэр.
11000 кв.м талбай бүхий үйлдвэрийн байртай, өндөр мэрэгжлийн ажилчин ажилтануудын баг бүрдсэн.
Чанарын 5 шатлалтай хяналтын системтэй бөгөөд Европын Холбооны чанарын сорилд тэнцсэн.
Захиалга авах доод хэмжээ нэг ширхэг
Борлуулалтын дараах үйлчилгээ сайн. Сэлбэг эд ангийн нийлүүлэлтийг үйлдвэрээс шууд хангана.
Дэлхий 70 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлэж байгаа.

Худалдааны нөхцлүүд

Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Савалгаа: Модон хайрцаганд
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.