Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Сүүлийн үед "Сийлбэртэй монгол гэр" гэдэг ихээхэн моодонд ороод байгаа бизнесийн нэг болоод байна. Гэвч гар аргаар сийлбэрийг хийж байгаа болохоор төгс хэмжээнд хүрч чадахгүй бөгөөд ихээхэн цаг хөдөлмөр шаарддаг. Тэгвэл энэхүү сийлбэрийн машин нь бүх төрлийн сийлбэрийг компьютер оруулсан зургийн дагуу хурдан хугацаанд гоёмсог сийлнэ.

Сийлбэрийн машин

  • Энэхүү машин нь уламжлалт сийлбэр бүхий тавилга үйлдвэрлэхэд зориулагдсан бөгөөд компьютер дээр бэлтгэгдсэн 3 хэмжээст зургийн дагуу маш нарийн нямбай сийлбэрийг өндөр хурдаар хийж гүйцэтгэнэ.
  • Сийлбэр хийх явцдаа хог хаягдлаа цэвэрлэж, сийлбэр хийх явцыг сайжруулахаас гадна тоног төхөөрөмжийн урт удаан хугацааны найдвартай ажиллагааг хангаж өгнө.
  • Тоног төхөөрөмжинд дэлхийн шилдэг технологийн DSP хяналтын системийг суурьлуулж өгсөн бөгөөд санах ойд хадгалагдсан сийлбэрүүдийг шаардлагатай үед дахин сэргээж, үйлдвэрлэл явуулж болно.
  • Герман улсад үйлдвэрлэсэн эд ангиудыг суулгаж өгсөнөөр орчин үеийн шилдэг технологи бүхий төхөөрөмж болж чадсан тул олон улсын чанарын дээд зэргийн түвшинд хүрч чадсан байна.
  • 1.5KW ийн хүчин чадалтай агаарын хөргөлтийн системтэй тул өрмийн хошуу удаан хугацаанд халалт өгөхгүйгээр сийлбэр хийнэ.
  • Энэхүү машин нь хиймэл чулуу, мод, хулс, гантиг, органик хуванцар болон бусад хатуулаг материал дээр сийлбэр хийнэ.
  • Зургийг ArtCam программ дээр бэлтгээд машинд USB флаш дискэн дээр хуулж оруулна. Машин зургийн өгөгдлийн дагуу сийлбэрийг XYZ тэнхлэгийн дагуу хөдөлгөөн хийн сийлнэ. Мөн 3D max болон AutoCad программ дээр бэлтгэсэн файлуудыг шууд хөрвүүлэн хэрэглэж болно.
  • Машин нь 130см х 250 см хэмжээтэй талбай дээр сийлбэр хийнэ. Үүнээс том хэмжээний сийлбэр хийх хэрэгтэй бол машины тавцанг 400см х 300см хэмжээтэй болгон томруулан захиалж болно.

  • Сийлбэр хийх хэмжээ: 1300мм х 2500мм х 200мм (350мм болгон нэмэгдүүлж болно)
  • Тэнхлэгүүд: X, Y, Z гурван тэнхлэгээр сийлбэр хийнэ.
  • Ажлын тавцангийн хэмжээ: 1300мм х 2500мм
  • Сийлбэр хийх нарийвчлал: ±0.05мм
  • Байршил солих нарийвчлал: ±0.05мм
  • Сийлбэрийн хутганы эргэх хурд: 0-24000 эрг/мин
  • Цахилгаан хэрэглээ: 220V/380V (Том хэмжээний хатуу сийлбэр хийвэл 380V-ийн машиныг сонгоно.)
  • Цахилгаан хэлбэлзэл: 50Hz
  • Цахилгаан зарцуулалт: 3.7 квт/цаг (Хүчтэй моторын сонголт хийвэл цэхилгаан зарцуулалт нэмэгдэнэ)
  • Машины хэмжээ: 3000мм х 1950мм х 1600мм
  • Машины хүндийн жин: 1400 кг

Тоног төхөөрөмж Чадал Үнэ
1 Модон сийлбэрийн Машин 1.5 квт 20000 юань
2 Модон сийлбэрийн Машин 2.2 квт 20500 юань
3 Модон сийлбэрийн Машин 3.0 квт 21500 юань
4 Модон сийлбэрийн Машин 5.5 квт 25000 юань
5 Чулуун сийлбэрийн Машин 3.0 квт 27000 юань
6 Чулуун сийлбэрийн Машин 5.5 квт 36500 юань

Тоног төхөөрөмж Үнэ
1 Токорийн эргэлдэгч төхөөрөмж 4500 юань
2 Ажлын ширээний тавцанг буулгагч 3500 юань
3    

Сийлбэрийн машин

Сийлбэрийн машин

Сийлбэрийн машин

Сийлбэрийн машин

Сийлбэрийн машин

  1. Хөдөлөөнт орчинд байгаа кабель утаснууд нь уян хамгаалалттай.
  2. Зам төмрийн ролик нь маш хатуу, үл нугарах ган төмрөөр хийсэн.Энэ төмөр Тайваньд үйлдвэрлэгдсэн.

Сийлбэрийн машин

  1. Энд баганы сийлбэр хийх токорын эргэлдэгч төхөөрөмжийг байрлуулна.
  2. Энэ хоолойгоор чулуун сийлбэр хийж байх үед хүйтэн усаар шүршиж, хутгыг хөргөнө.

Сийлбэрийн машин

Сийлбэрийн машин

Сийлбэрийн машин

Сийлбэртэй Монгол гэр үйлдвэрлэж болно.

Сийлбэрийн машин

Сийлбэртэй гэрийн тавилга үйлдвэрлэж болно.

Сийлбэрийн машин

Сийлбэртай авдар болон жижиг модон сийлбэр үйлдвэрлэнэ.

Сийлбэрийн машин

Чулуун хавтан дээр сийлбэр хийдэг тул янз бүрийн ханын чулуун чимэглэл, хөшөө үйлдвэрлэнэ.

Хөдөө орон нутагт бол буяны үйлчилгээ явуулдаг газрууд чулуун дээр гоёмсог сийлбэр хийх үйлчилгээ нээж болно.

Сийлбэрийн машин

Зураг дээр: Модон сийлбэр хийдэг хутганууд.

Сийлбэрийн машин

Үйлдвэрийн удирдлагатай уулзалт хийж www.terbumtan.com сайттай хамтран ажиллахаар гэрээ байгуулав.

Сийлбэрийн машин

Үйлдвэрийн зааланд Герман улсын захиалгатай 5 машин бэлэн болоод байгаа нь. Эдгээр машин дээр "Made in Germany" гэж бичүүлсэн байсан. Үйлдвэрийн даргаас энэ тухай лавлахад:

- Тус үйлдвэр Германы технологиор сийлбэрийн машин хийж байгаа тул, технологоо өгсөн газар нь энэ үйлдвэрт захиалаад Европын зах зээл дээр борлуулдаг юм байна. Ингээд бодохоор "Германд үйлдвэрлэв гэсэн машин Хятадад хийгддэг юм байна" гэсэн охор бодол толгойд бууж ирэв.

Сийлбэрийн машин

Япон, Тайван, Германы өндөр технологи бүхий эд ангиуд сууртлуулсан эдгээр тоног төхөөрөмж маш өндөр нарийвчлалтайгаар сийлбэр хийнэ.

Сийлбэрийн машин

Нэгэн зэрэг 4 ижил сийлбэр хийх машин.

Сийлбэрийн машин

3D сканер бидний гайхлыг төрүүлсэн. Энэ сканераар авсан зургаар яг ижилхэн сийлбэр хийж болно. 3D сканнер нь харин үнэтэй юм байна. Үйлдвэр энэ төхөөрөмжийг өөр газраас нийлүүлдэг бөгөөд үнэ нь 7000 доллор гэсэн.

Сийлбэрийн машин

Завхан аймагт "Монгол шатар 9999" хүүхдийн шатрын тэмцээнийг зохион байгуулагчид модон сийлбэрийн машин авч Модоор Монгол шатар үйлдвэрлэж байна.

Сийлбэрийн машин 

Сийлбэрийн машин

Сийлбэрийн машинаар гал тогооны тавилга, хаалга, багана, хаяг гэх мэт бүх төрлийн гоёмсог сийлбэр хийж болно.

Сийлбэрийн машин

Хамгийн энгийнээс эхлээд нэн хэцүү сийлбэрүүдийг програмчлалын дагуу нямбай сийлнэ.

Сийлбэрийн машин

Мод, чулуу,гипсэн дээр сийлбэр хийсэн загваруудаас харахад энэхүү машиныг хөгжмийн зэмсэгийн үйлдвэр болон барилгын гоёл чимэглэлийн үйлдвэр, бэлэг дурсгалын үйлдвэрт өргөн ашиглаж болно.

Сийлбэрийн машин

Үйлдвэрийн ойролцоо иймэрхүү гуулин чимэглэлийн дэлгүүрт орж үзлээ. Сийлбэртэй гэрийн тавилгын чимэглэлүүдийг эртны хэв маягаар үйлдвэрлэж, их хямдхан худалдаж байв.

Сийлбэрийн машин

Сийлбэрийн машинаар төрөл бүрийн хаалга, цонх, зургийн жааз хийж болно.

Сийлбэрийн машин

Үйлдвэр дээр токарийн эргэгч гол дээр сийлбэр хэрхэн хийж байгааг үзүүлсэн. Токарийн энэхүү төхөөрөмжийг нэмж авахад 595 доллор болдог юм байна.

Сийлбэрийн машин

Зураг дээр байгаа сийлбэр бол хоёр талаас нь хийсэн сийлбэр юм. Үүнийг хараад бид Монгол гэрийн багана хийж болох юм байна гэсэн ойлголтонд хүрсэн юм.

Сийлбэрийн машин

Зураг дээр байгаа Бурханы сийлбэрийг нилээд гүн буюу их товгор хийсэн байлаа. Мөн модны яран дээр сийлбэрийг хийж болно гэдгийг харуулж байна.

1. Захиалсан тоног төхөөрөмжийг Эрээн хот хүртэл тээвэрлэхэд 3500 юань.
2. Төлбөр: 30 хувийн урьдчилгаа төлмөгц, захиалга баталгаажин үйлдвэрлэлд орно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
3. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 15-30 хоног байна.
4. Савалгаа модон хайрцаганд хийх ба үнэлгээг жич тооцно.
5. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулна. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны төлбөрийг хариуцна. Инженерийн цалин 50-80 доллор/өдөр.
6. Үйлдвэрийн чанарын баталгаа нэг жил.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.