НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 20000 юань

гуалин

Энэхүү машин нь модон барилгын урлагын хамгийн чухал төхөөрөмж юм. Эртний гоёмсог багана, уран чамин модон хийцийг хийхэд голлох үүрэг гүйцэтгэнэ.

Зоролт хийх модны урт диаметрийг хүссэн хэмжээгээрээ тохируулж болно.

Модель МC-60 МC-60
Ажиллагаа Автомат Автомат
Цахилгаан хэрэглээ 380V 380V
Зорогч машины хөдөлгүүрийн чадал 7.5 квт 7.5 квт
Токарын машины хөдөлгүүрийн чадал 4квт 4квт
Зоролт хийх модны диаметр 20см-80см 20см-80см
Зоролт хийх модны урт
Нийт жин 1100кг 1300 кг
Хэмжээ 8000мм х 600мм х 1300мм 10000мм х 600мм х 1300мм
Үйлдвэрийн баталгаа Нэг жил Нэг жил
Токарийн машины үнэ 17000 юань 19000 юань
Зорогч машины үнэ 3000 юань 3000 юань
Нийт үнэ 20000 юань 22000 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.

гуалин

Үйлдвэрлэл явуулах тоног төхөөрөмж гэвэл их энгийн. Ердөө л гуалин модыг машинд оруулах хоёр ширхэг таль байхад л болно.

гуалин

Зураг дээр: Гуалингийн токарийн машины 2018 оны шинэ загварыг үйлдвэр дээр туршиж байгаа нь.

Модны токарийн машин тэргэнцэртэй тул 6м-8м хүртэл урт модыг төвөггүй холтослоно.

Би Архангай аймгийн Жаргалант сумын нутгаар 2016 оны 4 сард аяллаа. Нутгийн маань ойн нөөцийн ихэнхи хэсэг нь байдаг энэ сумын ой модны 70 хувь нь хорхойд идэгдсэн байгааг хараад, сэтгэл их зовж байв.

Дахиад нэг хоёр жил өнгөрвөл, эдгээр модыг хэрэглэх аргагүй байдалд хүрнэ. Иймд тэр модыг ашиглан их хэмжээний дүнз бэлтгэх боломж байгаа юм байна.

Хатаж хуурайшсан тэрхүү сайхан баялагыг бид ашиглаж чадвал олон айл 100 жилийн баталгаатай дүнзэн байшинтай болох юм шиг санагдах юм.

Иймд байшингийн дүнз мод үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн судалгааг хийж, та бүхэнд танилцуулж байна.

гуалин

1. Гуалин модыг байгалаас татаж авчирна.

гуалин

Гуалин модны холтсыг энэ машинаар цэвэрлэнэ.

гуалин

Цэвэрлэгээ хийсэн мод иймэрхүү байдалтай харагдана.

гуалин

Гуалин модоороо торх зангидна.

гуалин

Торх бүрэн хатсаны дараа байшингаа барьна.

гуалин

Жил өнжсөн байшингийн торхыг нар, салхи,  ус чийгнээс хамгаалах, өнгө үзэмжийг засахын тулд будна.

гуалин

Хамгийн сүүлд олон жилийн настай сайхан байшин маань бэлэн болно.