Үнэ: 35000юань

Өндөр битүүмжлэлтэй хатаагч камерт атмосферийн даралттай вакуум орчинд мод нь чанарын өндөр түвшинд хатаагддаг.

Мод хатаагч

  • Загвар: SHG-10
  • Цахилгаан хэрэглээ: 380 вольт
  • Цахилгаан зарцуулалт: 5 квт/цаг
  • Хөдөлгүүрийн эргэлтийн хурд: 1450 эрг/мин
  • Усны ууршилт: 280 кг/цаг
  • Үйлдвэрийн баталгаат хугацаа: Нэг жил
  • Үйлдвэрийн үнэ: 35000 юань

Мод хатаагч

Мод хатаагч

Мод хатаагч

  1. Өндөр давтамжит вакуум хатаагч машин нь халуун аргаар модыг хурдан хугацаанд хатаана.
  2. Модыг дотор гадна талаас нь халааж, хаталтыг процессийг жигд явуулах бөгөөд модны унаган өнгийг хадгална.
  3. Вакуум орчин нь модны хатаалтын температурыг багасгаж, нам температурт чийгийг ууршуулснаар чийгийг хөөх ажиллагаа хурдан болно.
  4. Хүрээлэн байгаа орчинд хоргүй технологиор хатааж байгаа тул орчин тойронд аливаа бохирдол үүсэхгүй.
  5. Өндөр давтамжит долгион нь модны гүнд үүрлэж байгаа хортон шавьжийн авгалдайг устгаж, хатаалтыг хийхийн зэрэгцээ бактергүйжүүлэх процеесийг өдөөнө. Мөн вакуум хатаагч машин нь зандан, лийр, улаан мод, далавчит мод (Wings of wood) зэрэг өндөр үнэтэй, зузаан, хатуу, том модны хатаалт хийхэд нэн тохиромжтой байдаг.

Мод хатаагч

Тоног төхөөрөмж худалдан авсан хүнд хатаалт хийх зааварчилгаа, технологийн горимыг зааж өгнө. Захиалагчийн хүсэлтээр машины овор хэмжээ, халаалтын хүчийг нэмэгдүүлэн үйлдвэрлэж болно.

Мод хатаагч

Яагаад вакуум хатаагч бусад төрлийн хатаалтын машинаас давуу байдаг вэ? гэж захиалагчид их асуудаг. Учир нь вакуум орчинд усны буцлах температур буурдаг тул уурших процесс хүчтэй явагддаг. Иймд модыг бага температурт хатаах боломжит орчиныг бүрдүүлдэг.

Энгийн хатаагч машинд орчин тойрны агаарын чийг модны гадаргуун дээр усан бөмбөлөг болон тогтоод жигд хатаалт явагдахад саад болдог бол вакуум орчинд агаар байдаггүй тул хатаалт нь илүү хурдан, жигд болдог.

Хатаалтыг хурдасгахын тулд модны гүнд байгаа чийгийг ууршуулах аргыг нээн илрүүлэх нь хамгийн чухал байлаа. Энэ аргыг үйлдвэрийн эрдэм шинжилгээний ажилтнууд судлан шинжлээд, вакуум орчинд хатаах нь хамгийн найдвартай арга юм байна гэдэг дүгнэлтэнд хүрч энэхүү хатаагч машиныг үйлдвэрлэсэн юм.

Вакуум орчинд модны гүнд байгаа чийгийн ууршилт хүчтэй явагдаж, өнгөн хэсгийн чийглэгийн агууламж өндөр болдог. Энэ нь модны өнгөн хэсгийн бүтцийг гэмтээх сөрөг талтай байлаа. Модны гадаргуу хэсгийн чийгшлийг ууршуулахын тулд халуунаар хатаах уламжлалт аргыг хэрэглэх нь зохимжгүй байсан юм. Энэхүү сөрөг үр дагаварыг шийдэхийн тулд вакуум хатаалт хийсний дараа өндөр давтамжаар үйлчлэл үзүүлж, дахин вакуум хатаалт хийх процессийг үргэлжлүүлэн хийсэн юм.

Ингэж хатаалтын процессийг явуулснаар модны хатах хугацаа 20-30 дахин нэмэгдэж, эрчим хүчний зарцуулалт 25 хувиар буурсан юм.

Мод хатаагч

Ийнхүү мод хатаах үйлдвэрлэлийн процессийг шинэ гаргасан өндөр давтамжийн вакуум хатаагч машин нь орчин үеийн модон эдлэлийн урлагын хөгжлийн шинэ үеийг нээж байна.