• Wechat : taivan60
  • QQ : 860300317
  • Skype : taivan60
  • Yahoo Msgr : seiko7811

Жижиг дунд үйлдвэрийн техник, технолог, тоног төхөөрөмжийн мэдээллийн сан

 

БНХАУ-ын шилдэг үйлдвэр, худалдаа, үйлчилгээний байгууллагын онлайн худалдааны  сайт

 

Хувийн хаус барих зөвлөлгөө, барилгын материалын мэдээлэл болон худалдааны сайт

Зүүний эмчилгээ

Хятадын уламжлалт анагаах ухаан нь эрт дээр үеэс ардын эмнэлэгийн арвин их уламжлалтай билээ. Өнгөрсөн 5000 жилийн турш зүү эмчилгээ (针灸), Чигун, өвсөн эм нь Хятад эмнэлэгийн үндсэн эмчилгээ болж байна. Зүүгээр хатгах аргыг Тан улсын үеийн судар бичигт бичиж үлдээснийг үзвэл маш эртний уламжлалт эмчилгээний арга болох нь тодорхой.

Хятадын уламжлалт анагаах ухаан нь эрт дээр үеэс ардын эмнэлэгийн арвин их уламжлалтай билээ. Өнгөрсөн 5000 жилийн турш зүү эмчилгээ (针灸), Чигун, өвсөн эм нь Хятад эмнэлэгийн үндсэн эмчилгээ болж байна.

Өвдөлтийг зогсоох буюу багасгахын тулд өвчний голомтыг олж зүүгээр хатгах аргыг Тан улсын үеийн судар бичигт бичиж үлдээснийг үзвэл маш эртний уламжлалт эмчилгээний арга болох нь тодорхой.

Эмч хурууны өндгөөрөө өвчинтэй газрыг тэмтрэн мэдэрч, дараа нь чулуу, яс, төмөр зэрэг материалаар хийсэн зүүгээр хатгана. Зүү эмчилгээний үр дүнг өвчтөн шууд мэдэрч, өвдөлт намсдаг. Иймээс өвчнийг түргэн зуур эмчлэх, өвдөлтийг намдаах, мэс заслын нөхөн сэргээлт хийх онц шаардлагатай үед ашиглана.

Дорны гүн ухаанд тайлбарлан бичсэнээр хүн бол орчлонгийн салшгүй хэсэг бөгөөд чи (эртний хятад хэлээр 氣) хэмээх энергийн хүчин зүйлээр байнга холбогдож байдаг гэжээ. Энэ бол амьдралын энерги бөгөөд хүний биеэр тархан гүйж байдаг.

Зураг дээр: Арга билиг

Бүх төрлийн өвчний шинж тэмдэг нь арга-билгийн тэнцвэр алдагдах, чигүн энергийн урсгал зогсох, эсвэл саарахтай холбоотой гэж үздэг.

Билэгдэл

Билиг

Арга

Тэнгэрийн эрхэс

Сар

Нар

Хүйс

Эм

Эр

Чиглэл

Дотор

Гадна

Илч

Хүйтэн

Халуун

Чиглэл

Доош

Дээш

Чийгшилт

Чийглэг, нойтон

Хуурай

Зураг дээр: Арга билгийн хамаарал

Хүний биед хэдэн зуун идэвхитэй цэгүүд байрладаг бөгөөд цэг бүр өөр өөрийн онцлогтой байдаг. Зүүн эмчилгээг өвчтөний биеийн тамир тэнхээ, өвчний байдлаас хамаарч тохируулан хийх бөгөөд үйлчилгээг хүчтэй болгохын тулд зүүгээ гал дээр төөнөх, нам давтамжийн гүйдэлд залгах зэрэг арга хэрэглэдэг.

acupuncture02.jpg

Зураг дээр: Зүү эмчилгээний цэгүүдийг заасан эртний баримал

Тан улсын судар бичигт өгүүлснээр 365 ширхэг идэвхитэй цэгийг тодорхойлсон бол эдүгээ түүний тоо 2000 орчим болж өссөн байна. Ямар ямар цэгийг нэгтгэн хатгах нь өвчний онош, хавсрага өвчнүүд болон өвчтөний биеийн байдлаас шалтгаалах бөгөөд туршлагатай эмч л дээрхи нөхцөл байдалд тохируулан идэвхитэй цэгүүдийн комбинацийг тооцож гаргадаг.

Сүүлийн жилүүдэд зүүний эмчилгээг гоо сайхны эмчилгээнд өргөн ашиглаж байна. Үсний ширхэг шиг нарийн зүүг өвчтөний нүүрний тодорхой цэгүүдэд хатгаж, цусны эргэлтийг өдөөх, булчин шөрмөсийг сулруулж өгнө. Ингэснээр нүүрний гаж буруу хэлбэр засарч, гоо үзэсгэлэн нэмэгддэг байна.

acupuncture.jpg

Зураг дээр: Гоо сайхны зүү эмчилгээний цэгүүдийг заасан номноос...

Мөн түүнчлэн тураах эмчилгээнд хэрэглэж байна. Гэхдээ дотоод шүүрлийн булчирхайн өвчинтэй холбоогүй таргалалтыг бууруулж чадна. Үүний тулд эмч өвчтөний аппетит бууруулах хатгалт хийдэг байна. Ингэснээр өлсөх мэдрэмж нь буурч, хоол идэх дур сонирхолгүй болно. Өвчтний биеийн жин долоо хоногт 1,5 – 2 кг буурах бөгөөд эмчилгээ дуусмагц аппетит сэргээх хатгалт хийнэ.

China med008.JPG

Зураг дээр: Зүү эмчилгээ

Зүүний эмчилгээг сүүлийн үед архи болон хар тамхины дуршлын өвчинд хэрэглэж, амжилттай үр дүнд хүрч байна.

Мөн түүнчлэн дархлааны системийг тогтооход их үүрэг гүйцэтгэдэг. Гэвч зүү эмчилгээ бүх өвчин зовиурыг дангаараа шийдэж чадна гэж бүрэн итгэж болохгүй. Иллэг массаж, физик эмчилгээ болон бусад төрлийн эмчилгээтэй хавсран хэрэглэвэл эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ.

Орчин үед эрдэмтэд зүү эмчилгээний давуу талуудыг үргэлжлүүлэн судлаж байна. Зүү эмчилгээ хийлгэхдээ эмчтэй заавал ярилцах хэрэгтэй.

Манай QR кодууд

Орчин үеийн техник технологийн хөгжлийн нөлөөгөөр хүн бүр камертай, ухаалаг гар утас барьж, мэдээ мэдээллийг гар утсаараа дамжуулан авах болсон.

Та манай сайтуудын дэлгэрэнгүй мэдээллийг өөртөө багтаасан дараах QR кодыг гар утсандаа уншуулснаар мэдээ, мэдээллийг богино хугацаанд олох, солилцох боломж бүрдэж байна.

www.terbumtan.com

www.itgelt.com

www.mychina.biz

www.steelhouse.info

Шинэ мэдээлэл

2011 оны тэрбумтангууд АНУ-ын Forbes сэтгүүлийн газраас 12 Хятадын тэрбумтан 2011 оны тэрбумтангаар ...
  2014 оны АНУ-ын Forbes сэтгүүлийн газраас гаргасан тэрбумтнууд.
Тэрээр эхний ээлжинд хамгийн амтат хоол хайсаар давтагдашгүй жор олсон нь үхрийн махтай МОНГОЛ БУУЗ ...
Хятадад хараахан дэлгэрээгүй байсан гадаадын нэгэн уламжлалт технологийг (Монгол борц) тэрээр олж ...
Сюй Жинань "Би бусад бизнесмений алдааг давтаагүй тул миний амжилтанд хүрэх нууц байсан юм" гэж ...

Манай хаяг

ХАЯГ: БНХАУ. ЭРЭЭН ХОТ. ЧИАН ЖИН ТӨВ ГУДАМЖ, БАРУУН ТАЛ 5-Р БАЙР, (ЛАНДЭ ХУДАЛДААНЫ ТӨВ), CHINA MOBILE ТӨВИЙН 2-Р ДАВХАР, 5028 ТООТ
МОНГОЛ УТАС: 95859000, 94255510, 94735510, ХЯТАД УТАС: 0479-7523451, 13191555510, 18648045510

EMAIL: DIRECTOR@TERBUMTAN.COM, АХ ДҮҮ САЙТУУД: WWW.TERBUMTAN.COM, WWW.ITGELT.COM, WWW.STEELHOUSE.INFO

 

Таны дэмжлэг