Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Хятад газраар бизнес аялал хийж явахдаа олж харсан сонин содон бизнес санаагаа нэгтгэн "Мөнгө босгох мянган санаа" номоо бичиж дуусгалаа.

Эхээс төрөхдөө ТЭРБУМТАН болчихсон азтан гэж тун ховор. Амьдралаа хэрхэн чимж явахыг түүний ухаан л мэддэг. Тэгвэл энэ номонд мөнгөгүй хүн хэрхэн мөнгийг босгож чадсан тухай түүхийг Хятад хүмүүсийн бодит амьдралаас сэдэвлэн, борог хүний энгийн үгээр тайлбарлан бичлээ.

Тэргүүн өчил ину

Монголчууд бид “Сонин сайхан юу байна?” гэж мэндэлдэг эртний уламжлалтай. Өвгөд дээдсийнхээ “Холын хүний үг сонс” гэсэн нандин сургаалийг дагаж, сэтгэлийн учигаа тайлъя хэмээн, “Хятад газар бичсэн бизнес аялалын тэмдэглэл”-ээ ном болгож, эхний хэсгийг нь өргөн толилуулж байна.

1. Би - Суусан цэцэн биш, явсан тэнэг!

Сүүлийн 12 жил, би хилийн чанадад гэр бүлээрээ оршин сууж, ажиллаж, амьдарч байна. Олон жил хүний нутагт амьдраад ирэхээр, би гэдэг хүн Аргал үнэртсэн, тостой бор Монголдоо улам үнэ нэмэх боллоо. Үүнд л бие сэтгэлээ омогшуулж, хүч тамираа сэлбэдэг.

Хятад хэмээх их зах зээлээс хэрэгцээт мэдээллээ олж авна гэдэг амаргүй даваа. Гэвч, “Жанчхүүгийн давааг давж, Цагаан хэрэмийн цаанаас эрдэнэ өвөрлөөд ир!” гэж, хэн ч намайг шахамдуулаагүй.

Би өөрийн тааваар хүрье гэсэн газраа очиж, үзье гэсэн бүхнээ шинжиж л явдаг орчин цагийн шилийн эр. Хятад хэмээх газар, эгэл жирийн ажил хэрэгч хүмүүстэй уулзаж, Монгол орондоо хэрэгжүүлж болох шинэ соргог бизнес санааг шинжилсээр явтал, амьдралынхаа найман жилийг ардаа орхилоо. Бусдын хөгжлийг хараад атаархах сэтгэл төрөх тусам, “Улам их тэнэж, ухаалаг санаа олох” гэсэн хүсэлдээ хөтлөгдөн, нэг л мэдэхэд бизнес санааны эрэлчин болсон. Тиймээс ч бизнес аялалын өдрүүд маань маш их харьцуулалт, ажиглалт, дүгнэлтээр дүүрэн байдаг.

2. Бизнес санаа төрөхүй

Хятад, Солонгос хүмүүс “Хоолоо идсэн үү?” гэж мэндэлдэг. Үнэндээ тэд гэдэс цатгалан амьдрахын тулд санаанд оромгүй бизнес санааг сэтгэж олдог. Иймээс ч тэд хөгжлийг оргилд хүрч, дэлхий нийтийг байлдан дагуулж байна.

Ардын уран зохиолч, Б.Лхагвасүрэн гуай “Дөрвөн мөрт” шүлгэндээ:

Хятад хүн бурхан залбирахдаа, ” Бурхан минь надад мөнгө хайрла” гэх юм.
Насаараа бурханаас авлагатай юм шиг.
Монгол хүн бурхан залбирахдаа, “Бурхан минь намайг өршөө” гэх юм
Насаараа бурханд өртэй юм шиг гэж хэлсэн байдаг.

Хятад хүний “Бурханаас мөнгө гуйсан залбирал”-аас төрсөн мянга мянган бизнес санаа мэргэн дүүгийн ухаанаар ширгээгдэх болтугай.

3. Амьдралд үлдээх оюуны бүтээл

Алд биеийнхээ хүчинд эрдэж, ааг омгоороо шатаж яваа залуу нас гэдэг хурын шим нэхсэн атар онгон хөрс билээ. Амьдралд үлдээх оюуны бүтээл минь ангасан тэр хөрсийг ундаалж чадваас, олон өдөр ухаанаа уралдуулан тэрлэсэн номын маань гэгээн буян дэлгэрэх буй заа.

Өндөр ууланд өгсөх нь удаан, уруудах нь түргэн гэдэг. Ухаарч амьдрах санааг тань төрүүлвээс, Амжилт хэмээх их оргил өөд илүү хурдан мацна гэдэгт итгэж байгаа шүү.

“Тэнэгүүд бичиж ухаантнууд шүүмжилдэг” гэсэн Орос ардын зүйр үг байдаг. Хэрэв миний бичсэн бизнес санаанууд дотор алдсан, гээсэн зүйл байвал, Эрхэм олон уншигч дүү нар минь саналаа илгээнэ үү.

Дүү нарын минь “Бизнесийн тэнгэр” өдөр бүр цэлмэг байх болтугай!!!

 

Таст овогт Ц.Энхтайван

 

Номын хуудаснуудаас

"Мөнгө босгох мянган санаа" ном нь дөрвөн бүлэг, А4 хэмжээтэй, нийт 200 хуудас ном болсон.

Миний номыг худалдан борлуулах, нийтэд түгээх, бэлэглэх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.

  • Бөөний үнэ: 15000 төгрөг.
  • Нэг бүрийн үнэ 20000 төгрөг.