Алд биеийнхээ хүчинд эрдэж, ааг омгоороо шатаж яваа залуу нас гэдэг хурын шим нэхсэн атар онгон хөрс билээ.

Амьдралд үлдээх оюуны бүтээл минь ангасан тэр хөрсийг ундаалж чадваас, бидний сайт нээсэн чин зорилго биелэх буй заа.

Өндөр ууланд өгсөх нь удаан, уруудах нь түргэн гэдэг. Ухаарч амьдрах санааг тань төрүүлвээс, Амжилт хэмээх их оргил өөд илүү хурдан мацна гэдэгт итгэж байгаа шүү.