Бизнес аялалын тэмдэглэлүүд
![]() |
Хятад хэмээх их зах зээлээс хэрэгцээт мэдээллээ олж авна гэдэг амаргүй даваа. Гэвч, “Жанчхүүгийн давааг давж, Цагаан хэрэмийн цаанаас эрдэнэ өвөрлөөд ир!” гэж, хэн ч намайг шахамдуулаагүй. Хятад хэмээх газар, эгэл жирийн ажил хэрэгч хүмүүстэй уулзаж, Монгол орондоо хэрэгжүүлж болох шинэ соргог бизнес санааг шинжилж явсан аялалын тэмдэглэлээ энд үлдээлээ. Бусдын хөгжлийг хараад атаархах сэтгэл төрөх тусам, “Улам их тэнэж, ухаалаг санаа олох” гэсэн хүсэлдээ хөтлөгдөн, нэг л мэдэхэд бизнес санааны эрэлчин болсон. Тиймээс ч бизнес аялалын өдрүүд маань маш их харьцуулалт, ажиглалт, дүгнэлтээр дүүрэн байдаг. |