Үнэ: Сонголтоор

Нүүрсний шахмал түлшний үйлдвэрийн шугам

Энэхүү шахмал түлшний үйлдвэр нь гэр хороолол, нийтийн хоолны газар, хөдөө орон нутагт ахуйн зориулалтаар хэрэглэгдэх шахмал түлшийг үйлдвэрлэнэ. Нийслэл хотод утааны асуудал ихээр яригдаж байгаа өнөө үед шахмал түлшний үйлдвэр ихээр үгүйлэгдэж байгаа билээ. Хямд үнэтэй нунтаг нүүрсийг шахмал түлш болгон үйлдвэрлэх энэхүү үйлдвэр нь эдүгээ хамгийн их үр ашигтай үйлдвэрийн нэг болоод байна.

Энд би сумын хэмжээнд үйлдвэрлэл явуулж болох бага оворын үйлдвэрийн үнийн багцыг танилцууллаа. Үүнээс том үйлдвэрлэлийн хүчин чадалтайг сонирхож байгаа бол манай нийтлэлийг үргэлжлүүлэн уншиж танилцаарай.

Нэр Загвар Үнэ Тоо Дүн
Босоо бутлагч LP500 16750 юань 1 ширхэг 16750 юань
Хос голтой холигч WJ-500 17420 юань 1 ширхэг 17420 юань
Шахмал түлш Хэвлэгч XM-290 18600 1 ширхэг 18600 юань
Конвейор ТС-9000 1700 юань 9 метр 1700 юань
Нийт       54470 юань

Төлбөрийн нөхцөл: EXW (Үйлдвэрээс гарах үнэ), Захиалга хийх үед 30% урьдчилгаа төлнө. Тоног төхөөрөмж үйлдвэрлэгдэж бэлэн болмогц үлдэгдэл 70% хувийн төлбөрийг хийнэ.

 

Босоо бутлагч

Танилцуулга

LP загварын босоо бутлагч машин нь манай компаний үндсэн бүтээгдэхүүний нэг бөгөөд усны агуулга ихтэй түүхий эдийг бутлахад зориулагдсан. Энэхүү төхөөрөмж нь хөдөлгөөнгүй суурьлагдаж, хурц ирмэггүй түүхий эдийг бутлах бөгөөд эргэлдэх гол нь давших хөдөлгөөний дагуу тогтвортой бэхлэгдэж, найдвартай ажиллана. Жижиг ширхэгтэй түүхий эдийг чөлөөтэй нэвтрүүлэх ба ус чийг ихтэй түүхий эд оруулсан үед гацаж бөглөрөхгүй. Энэхүү машин нь шахмал түлшний үйлдвэрт нүүрс бутлахаас гадна барилгын дулаалгын материалын үйлдвэр, химийн болон цахилгаан станцид өргөн хэрэглэнэ.

2. Тоног төхөөрөмжийн бүтэц

LP загварын босоо бутлагч машин нь маш бат бөх хөдөлгөөнгүй суурийн тавцан, корпус цамц, дээд доод тэнхлэгийн суудал, бутлагч гол, алхан толгой, алхан толгойны тулгуур, хүч дамжуулах араа, хөдөлгүүр, хөдөлгүүрийн бэхэрлгээнээс бүрдэнэ.

Хөдөлгүүрийн хүчээр бутлагч гол эргэлдэнэ. Бутлагч гол нь хоёр суудалтай бөгөөд түүнийг дээд голын суудал, доод голын суудал гэж нэрлэнэ. Эдгээр нь корпус цамцны дээд доод төгсгөлд бэхлэгдсэн байна. Корпус цамцыг суурийн тавцантай бэхлэж суурьлуулна.

Бутлагч гол нь алхан толгой болон алхан толгойны тулгуураар бэхлэгдсэн байх ба түүхий эд оруулах амсар нь корпус цамцны дээд талд бэхлэгдэнэ.

Энэхүү суурь машины алхан толгойг угсарч задлахад нэн хялбар бөгөөд түүхий эдийн нээлхий нь мөн хялбархан задарна.

Гадаад дотоодын бутлагч машинуудын бүтэц зохион байгуулалтыг нарийн судлан, давуу талуудыг нь тодорхойлон бүтээсэн энэ загварын бутлагч машин нь найдвартай ажиллахаас гадна засвар үйлчилгээ хийхэд нэн хялбар. Задаргаа хийх болон угсралт хийхэд хугацаа бага шаардахаас гадна нэг ажилчин маш богино хугацаанд нэмэлт үйлчилгээг хийх боломжтой.

3. Ажиллах зарчим

Конвейороор урсан ирж байгаа түүхий эд нь өндөр эргэлттэй эргэж байгаа корпус руу шахагдан орж, корпусны дотор хананд шахагдан бутрах ба тэндээсээ алхан толгой руу ойж унана. Том хатуу хэлбэрийн түүхий эд хамгийн томдоо 3мм хүртэл хэмжээтэй болон бутарч, нунтаг нүүрс болон машины доод талын нээлхийгээх гадагшлана.

4. Техникийн үзүүлэлт:

загвар: LP-500

Чадал: 11kw Үйлдвэрлэл: 3-6тонн/цаг
Гадна хэмжээ: 1000x630x1350мм Тэнхлэгийн эргэх хурд: 1150эрг/мин
Түүхий эдийн хэмжээ: 200мм Жин: 1900кг

Зураг дээр: Шахмал LP загварын босоо бутлагч машин

Хос голтой хөндлөн холигч

Хос голтой хөндлөн холигч ийн ажиллах зарчим

Хос голтой хөндлөн холигч нь эрэг хэлбэрийн холигч машины ангилалд багтах бөгөөд эдүгээ зах зээлд ихээхэн эрэлттэй байгаа төхөөрөмж юм. Хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа энэхүү төхөөрөмж нь шахмал түлшний нүүрс боловсруулах, металлургийн үйлдвэрийн нунтаг боловсруулах, тоосгоны үйлдвэрийн шавар зуурч холих зэрэг өргөн зориулалтаар хэрэглэгдэх бөгөөд эрчим хүчний хэмнэлт, бат найдвартай ажиллагаа, үйлвэрлэлийн өндөр хүчин чадал, хялбар засвар үйлчилгээ зэраг олон давуу талтай.

Тус машин нь хоёр эргэлдэгч голтой бөгөөд үйлдвэрлэл явуулж байх үедээ түлхэх, огтлох, холих, зуурах үйлдлүүдийг нэгэн зэрэг хийж гүйцэтгэнэ. Бүтээгдэхүүнийг эргэлдэгч хоёр голын завсар оруулж урагш хойш эргүүлэхэд зуурмагийн концентрац, найрлага нь жигд болж өгнө. Эргүүлэгчийн өнцгийг тохируулан өөрчилж болдог тул шаардлагатай найрлага концентрацийг тогтоож болно. Тасралтгүй удаан хугацаагаар ажиллуулж болох бөгөөд үйлдвэрлэлийн бүтээмж өндөр тул 5-6 шахмал түлшний машины дунд нэг ширхэг холигч ажиллуулж болно.

II.Техникийн үзүүлэлт

Загвар: WJ500

Чадал: 7.5kw

Үйлдвэрлэлийн бүтээмж: 10-12 тонн/цаг

Холигч голын эргэх хурд: 35эрг/мин

Гадна хэмжээ: 3200x1200x 520мм

Жин:2100кг

Холих хэлбэр: Хутган ирээх болон эргэгч голоор зуурмаг хийнэ.

III. Бүтэц болон ажиллах зарчим

Энэхүү машин нь маш сайн чанарын ган арал, өндөр хурдтай редуктор, хүч дамжуулах ремень, холбогч, холигч гол (хоёр ширхэг), бэхлэгч суудал (хоёр ширхэг), эргүүлэгч, онгоц, хайрцаг, толгой эргүүлэгч, бэхлэгч, араа, арааны хамгаалалт, хөдөлгүүр, хөдөлгүүрийн хаалт зэргээс бүрдэнэ.

Ажиллах зарчим нь хөдөлгүүр редукторыг жолоодож, нэмэлт хүч үүсгэнэ. Нэмэлт хүчээр эргэлдэх редуктор холбогчоор дамжин холигч голыг эргүүлж, зуурмаг бэлтгэх процессийг эхлүүлнэ.

Энэхүү төхөөрөмж нь шахмал түлшний найрлагыг тодорхойлогч хамгийн гол багаж бөгөөд олон жилийн турш найдвартай ажиллаж чадна.

Зураг дээр: Шахмал Хос голтой хөндлөн холигч

Шахмал түлшний серийн преслэгч

1. Шахмал түлш преслэгчийн үндсэн хэрэглээ

Шахмал түлш шахаж хэвлэх зориулалттай.

Металл боловсруулах үйлдвэрт төмөрлөг болон нэмэлт төмөрлөг бус материалыг (төмрийн шаар, исэл, үнс тоосонцор, төмөр, нунтаг түүхий эд, манганий хүдрийн нунтаг болон цахиурт манган гэх мэт) бөмбөлөг хэлбэрээр шахаж, дахин боловсруулна.

Нүүрсний уурхай, уурын бойлер, хотын уурын зуухнуудын хаягдал нүүрс, кокс, хагас шатсан түлш, шавар зэргийг шахаж шахмал түлш үйлдвэрлэнэ. Мөн химийн үйлдвэр болон барилгын материалын үйлдвэрлэлд ашиглагдаад хаягдсан нүүрсний хог хаягдалыг дахин боловсруулж, шахмал түлш болгон шаазангийн үйлдвэр, шилний үйлдвэр, нүүрсний хийн үйлдвэр, барилгын материалын үйлдвэрүүдэд дахин ашиглах, үйлдвэрлэлийн зардлыг хэмнэнэ.

Химийн бордооны үйлдвэрлэлд ашиглагдах бүхэл нүүрс, хийн түлшийг орлуулах шахмал түлш үйлдвэрлэж болно.

Гэр хороолол, нийтийн хоолны газар, хөдөө орон нутагт ахуйн зориулалтаар хэрэглэгдэх шахмал түлшийг үйлдвэрлэнэ.

2. Шахмал түлш преслэгчийн ажиллах зарчим

Энэ серийн шахмал түлш преслэгч машинууд ын хөдөлгүүр нь редукторт анхан шатны хүчийг дамжуулах бөгөөд редуктороор дамжин хүч нэмэгдсэн эргэлт V хэлбэрийн гурвалжин реминээр дамжин эргэгч булыг эргүүлнэ. Эргэгч бул нь маш сайн хромжуулсан хатуу материалаар хийсэн.

Зуурмаг түүхий эд нь гидрийн тосон цлиндрийн бүлүүр болон гидрийн систем нь түүхий эдийн цоргоноос ирэх материалыг хэвлэгч машин дээр шахаж даралт өгнө. Хэвлэгч машины бункерт жигд хэмжээгээр орж ирж байгаа материал эргэгч төхөөрөмжөөр дамжин бул руу асгарна.

Маш нарийн тохиргоогоор чийгшилт авсан түүхий эд хэвлэгч бул руу шахагдан эцсийн бүтээгдэхүүн машинаас гарна.

3. Шахмал түлш преслэгчийн бүтэц

Шахмал түлшний преслэгч машин нь бэхлэгч суурь, хурдтай редуктор, дээд доод каркас, эргэгч голны суудал, эргэгч гол, үндсэн холхивч, холбогч, бул, хажуугийн бул, дугуйт бул, үндсэн хүч дамжуулагч, бөмбөлөгийн хонхорын хазайлтыг тохируулагч, холхивчийн суудал, пүрш, тосон цлиндр, тосны насос, тэжээгч туннель болон гадна ремень зэргээс бүрдэнэ.

Шахмал түлш преслэгч нь үндсэн 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд: Түүхий эд оруулагч – удирдах хэсэг – хэвлэх хэсэг – гидрийн буюу пүршний хэсэг гэх мэт

Машиныг ажилд бэлтгэхдээ зааврын дагуу тосолгоо үйлчилгээг сайтар хийсэн байхаас гадна шинэ машиныг ажиллуулахаас өмнө 4 цаг хоосон ажиллуулна. Энэ хугацаанд суларсан эрэг боолтуудыг шалгаж, сайтар чангалж өгөх хэрэгтэй.

4. Шахмал түлш преслэгчэд шаардагдах түүхий эд

1 мм-ээс бага нунтаг эдийн хэмжээ 30~40% , 1-2мм-ийн хэмжээтэй жижиг эдийн хэмжээ 30~40%, 3мм хүртэл хэмжээтэй том эдийн хэмжээ 20% байна. Түүхий эдийн үндсэн чийглэгийн хэмжээ 8~12% байна. Гараар атгахад бага зэргийн чийглэгтэй байгаа нь мэдрэгдэхэд болно.

Хавтгай хэлбэртэй болон өндөр хатуулагтай материал оруулж болохгүй. Түүхий эдийг урьдчилан бэлтгэх төхөөрөмжийг заавал суурьлуулж, стандартын дагуу түүхий эдийг оруулах хэрэгтэй.

Нүүрсний төрлөөс хамааран нэмэлт бодис (хүхэр гэх мэт) болон бүхэл эдийг хэрэглэгч бэлтгэх ба шахмал түлшний тусгай тохирсон жорын дагуу түүхий эдийг бэлтгэж болно.

5. Үзүүлэлт:

Бага оврын хэвлэгч

Марк LGJX-290 LGJX-360 LGJX-400 LGJX-500
Хүчин чадал 1тн/цаг 4тн/цаг 8тн/цаг 11тн/цаг
Жилийн бүтээмж 3000 тн 10,000 тонн 20,000 тонн 30,000 тонн
Булны өргөн 220мм 250 мм 280 мм 300 мм
Булны диаметр 290мм 360 мм 400 мм 500 мм
Чадал 5,5 квт 7.5квт 11-15квт 18.5-22квт
Эргэлт 18 эрг/мин 18 эрг/мин 15 эрг/мин 13 эрг/мин
Редуктор ZQ250 ZQ350 ZQ400 ZQ500
Үнэ 18600 юань 27500 юань 40000 юань 64000 юань

Том оврын хэвлэгч

Марк LGJX-650 LGJX-750 LGJX-850

LGJX-1250

Хүчин чадал 18тн/цаг 25тн/цаг 35тн/цаг 70тн/цаг
Жилийн бүтээмж 50,000 тонн 70,000 тонн 100,000 тонн 200,000 тонн
Булны өргөн 336 мм 400 мм 500 мм 650 мм
Булны диаметр 650 мм 750 мм 850 мм 1250 мм
Чадал 20-30квт 45квт 75квт 130квт
Эргэлт 13 эрг/мин 13 эрг/мин 10 эрг/мин 10 эрг/мин
Редуктор ZQ650 ZQ750 ZQ850 ZQ1250
Үнэ 93000 юань 128000 юань 188000 юань 308000 юань

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Зураг дээр: Шахмал түлш преслэгч машин

Зураг дээр: Шахмал түлш преслэгч машин

Зураг дээр: Шахмал түлшний том оврын машин

Зураг дээр: Шахмал түлшний хэв

Зураг дээр: Шахмал түлшний хэв ба хэлбэрүүд

Туузан дамжуулагч конвейор

Туузан дамжуулагч конвейор нь дулааны станци, далайн боомт, уурхай, эрдэс бодисын үйлдвэр, нүүрс болон төмөр олборлох уурхай, барилгын материалын үйлдвэрт өргөн хэрэглэх бөгөөд бага зардлаар ихээхэн хэмжээний ажиллах хүч хэмнэх зөөврийн төхөөрөмж юм.

Шахмал түлш боловсруулах үйлдвэр болон металл бөмбөлөгийн үйлдвэрт нэмэлт тоног төхөөрөмж болгон ашиглах бөгөөд үйлдвэрлэгч ажлын байрны онцлогт тохируулан хэмжээг нь өөр өөр хийдэг.

Техникийн үзүүлэлт

Загвар: PD500
Хурд: 0-35м,/цаг
Хөдөлгүүр: Y100L-4 туйлт
Чадал:3kw
Туузны өргөн: 500мм
Эргэлтийн хурд: 74эрг/мин

Тайлбар:

Туузан дамжуулагч конвейор нь үйлдвэрлэгчийн стандартын дагуу 1.6кг/м3 нягтралтай буталсан чулуун материал дамжуулах хүчин чадалтай бөгөөд захиалагчийн хүсэлтээр энэхүү пропорцыг өөрчилж болно. Тэгш талбай дээр суурьлуулна. Захиалагчийн хүсэлтээр өгсүүр хэлбэрийн туузан дамжуулагч үйлдвэрлэж болно.

Коксжуулагч машин -2ширхэг

Энэхүү машин нь шахмал түлшний түүхий эдийг модны нүүрс болгон коксжуулна. Өндөр температуртай уурын хөргөлтийн системээр тоноглогдсон бөгөөд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хурдацыг нэмэгдүүлнэ. Нүүрсийг 430°с-д халааж, түүнээс гарах хагас коксыг шахмал түлш болгож хэрэглэнэ.

Загвар: JX1
Хүчин чадал (кг): 1500
Температур: 4300С
Жин(кг): 3000
Шаталтын хугацаа: 8 цаг
Үйлдвэрийн үнэ 4818 Ам. доллор/ширхэг

Нүүрсний коксжуулалт гэж юу вэ?

Коксжуулах ба хагас коксжуулах аргаар ихэвчлэн сайн чанарын нүүрс тухайлбал, коксждог болон чулуун нүүрсийг өндөр температурт (900-1100oС) боловсруулж, хар төмөрлөгийн үйлдвэрийн чухал хэрэгцээт түлш ба ангижруулагч кокс, байгаль орчинд хоргүй утаагүй түлш, нүүрсжсэн нүх сүвэрхэг материал зэрэг үндсэн хатуу бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэж иржээ.
Эдгээр үндсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх явцад бага хэмжээний шингэн бүтээгдэхүүн (давирхай ба задралын ус) ба хий дагалдан үүсдэг. Давирхай нь өмхий үнэртэй, бор өнгийн нунжгай бодис бөгөөд органик химийн үйлдвэрийн гол түүхий эд болдог. Давирхайг боловсруулан шатахуун, эм, бордоо, тэсрэх ба угаалгын бодис, будаг зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, фенол, нафталин, антрацен, карбазол, хинолин, аналин, бензол зэрэг 270 гаруй химийн бодисыг гарган авах боломжтой.
Хүрэн (исэлдсэн) нүүрс, занар зэрэг нь өндөр температурт коксжуулж сайн чанарын кокс гарган авахад тохиромжгүй бүхэллэг болон нүх сүвэрхэг чанар муутай байдаг. Ийм учраас түүнийг харьцангуй нам температурт (600-700oС) коксжуулж (энэ тохиолдолд хагас коксжуулалт гэнэ) үндсэн бүтээгдэхүүнээр хагас кокс, шингэн давирхай гарган авдаг. Хагас коксжуулалтын дараа үлдсэн хатуу бүтээгдэхүүнийг хагас кокс буюу нүүрсжсэн хатуу үлдэгдэл гэж нэрлэдэг. Түүнийг брикетлэн утаагүй түлш үйлдвэрлэдэг.

Шахмал түлшний машинууд -5ширхэг

Загвар: JXIII-1
Хүчин чадал (кг/цаг): 200-250
Хөдөлгүүр (квт): 7.5 (Эрчим хүч хэмнэгч)
Цахилгаан халаагчийн мотор (квт): 3*1.5
Үйлдвэрийн үнэ: 21000 юань/ширхэг

Шахмал түлшний бат бөхийг тодорхойлохдоо “уналт шидэлтийн” аргыг хэрэглэнэ. Бүтээгдэхүүнээс таваас зургаан дээжийг сонгон авч 1,5 м–ийн өндөрөөс эгц доош чулуун болон хатуу шалан дээр унагаана. Унасан дээжийн 25 мм–ээс дээш хэмжээтэй тэнцэх хэсгийг цуглуулан хэмжиж тэрхүү хэмжээ нь анхны хэмжээний 80%–тай тэнцэх буюу түүнээс дээш байвал шаардлага хангаж байна гэж үзнэ.

8. Хавтгай конвейор:

Урт: 7м
Өргөн: 500мм
Хөдөлгүүр: 5.5квт
Үйлдвэрийн үнэ: 140000 юань

Үйлдвэр дээр бэлэн төхөөрөмжүүд байдаг тул захиалга өгсөн өдөрт нь Эрээн хот руу илгээнэ. Үйлдвээс Эрээн хүртэл 7-10 хоног тээвэрлэж, нийлүүлэгдэнэ.

Шахмал түлшний түүхий эд

1. Шахмал түлшний түүхий эд материалд хүрэн ба чулуун нүүрс, модны үртэс, хагас коксжуулсан нүүрсийг ашиглах ба эдгээрийн орц нь 70%-иас доошгүй байх ба эдгээрийн ширхэглэлийн хэмжээ 0-6 мм –ийн хэмжээнд байна.

2. Шахмал түлшинд эрдэс ба органик холбогч материал, шаталт дэмжих бодис утаа тортог бууруулах бодис, дулаан баригч бодис хэрэглэж болох ба эдгээрийн нийлбэр орц хэмжээ 30%-иас хэтрэхгүй байна.

Шахмал түлшний техникийн шаардлага

Түлшний төрөл

Чийглэг (Wr) %, ихгүй Дэгдэмхий бодис( v) %, ихгүй байна. Үнслэг Ас % Илчлэг (Qrб) Бутармагийн хэмжээ Бат бөх %, багагүй
ихгүй (Ккал/кг) багагүй
  багагүй  
1 Нүүрсэн шахмал түлш 15 - 40 3800 - 80
2 Хагас коксжсон шахмал түлш 10 18 40 4500 40мм 85
3 Хагас коксжсон түлш 10 18 30 5500 25мм  
4 Модны үртсэн шахмал түлш 10 - 5 3500 - 80

Нүүрсэн шахмал түлш

Чулуун ба хатуу хүрэн нүүрсний нунтагийг (0-6мм) ямар нэгэн холбогч материал ашиглан тодорхой даралтаар тодорхой хэлбэр дүрсээр шахаж хийсэн түлш.

Хагас коксжсон шахмал түлш

Хагас коксжуулсан нүүрсний нунтагийг (0-6мм) ямар нэгэн холбогч материал ашиглан тодорхой даралтаар, тодорхой хэлбэр дүрсээр шахаж хэлбэржүүлж хийсэн түлш.

Хагас коксжсон түлш

Хүрэн ба чулуун нүүрсийг агааргүй орчинд дулааны аргаар битүү халааж нэрж боловсруулсан түлш (дэгдэмхий бодисын хэмжээ18%-иас доошгүй байна ).

Үртсэн шахмал түлш

Модны үртсийг ямар нэгэн холбогч материалаар бэхжүүлж тодорхой даралтаар, тодорхой хэлбэр дүрсээр шахаж хийсэн түлш.

Хагас коксжсон буюу утаагүй шахмал түлшний үйлдвэр

Монгол улсын хот суурин газрын халаалтын жижиг зуух, гэр хороололын дулаан хангамжийн эх үүсвэрийг ашигладаг нүүрс нь түүхий чулуун ба түүнийг дутуу шатааснаас агаарын бохирдолтын хэмжээ жилээс жилд өсч дэлхийн томоохон хотуудад зөвшөөрөгдсөн хэмжээнээс давж байгаад анхаарлаа хандуулж 1973 оноос уул уурхайн хүрээлэн нүүрсийг гүн боловсруулах шатдаг хий утаагүй түлш хагас коксжсон нүүрс гарган авах асуудлаар олон төрлийн туршилт судалгаанаас хуучнаар Оросын холбоот улс, Герман, Фенлянд зэрэг улсын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй хамтран хийсэн маш олон бүтээл байна.

Эдгээр судалгааны үр дүнг гадаад орны шахмал, утаагүй түлш хийх тэргүүний технологитой уялдуулан зарим туршилт ялангуяа хүрэн нүүрсийг хагас коксжуулах талаар хийсэн судалгаа туршилтын үр дүнд Улаанбаатар хот болон аймаг сумын төв, суурин газруудын гэр хороололынхны хэрэгцээг утаагүй түлшээр хангах үйлдвэрийн төслийг боловсрууллаа.

Оросын Холбоот улс, Хятад, Солонгос, Япон, Герман зэрэг орны тэргүүний техник технологийг судалсаны үндсэнд хүрэн нүүрсийг хагас коксжуулан шахмал түлш хагас кокс үйлдвэрлэх чулуун нүүрсээр коксны үйлдвэр байгуулахн зэрэгцээ шатдаг хий давирхай зэргийг ялган авч эрчим хүчийг бий болгох зэрэг 2 үе шаттайгаар байгуулахад төслийн зорилго оршино. Энэ төсөл нь төлөвлөгдсөн арга хэмжээний дараалсан зорилтыг хэрэгжүүлэхэд хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

Төслийн ач холбогдол:

- Хот суурин газрын агаарын бохирдолыг 70-85% багасна.
- Хорт утааны хэмжээг багаснаар хот суурингийн хүн амын өвчлөл буурахад нөлөөлнө. 
- Хүрэн нүүрсийг утаагүйжүүлснээр нүүрсийг илчлэг чанар 1.4 дахин өснө.
- Дутуу шатсан нүүрсний хог хаягдал эрс багасна.
- Ойн нөөцийг нэмэгдүүлнэ.
- Ажлын байр шинээр бий болгоно.
- Нүүрсийг боловсруулж ахуйн хэрэглээнд шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгоно.
- Нүүрсний хэрэглээ нэмэгдэнэ.
- Экологийн цэвэр орчинг бий болгох боломж нэмэгдэнэ.
- Хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг өөрсдийн боловсон хүчин, тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэх бололцоо бүрэлдэнэ.

Утаагүй шахмал түлш үйлдвэрлэж буй дэлхийн улсуудын тойм хандлага
Дэлхийн улс орнуудын туршлагаас үзэхэд хүн ам нягт суурьшсан хотуудад утаагүй шахмал түлш хэрэглэх замаар агаарын бохирдлыг багасгах асуудлыг шийдвэрлэж иржээ. Нүүрсийг шатаахад үүсэх утаа тортгийн хэмжээ тухайн нүүрсэнд агуулагдаж байгаа дэгдэмхий бодисын хэмжээнээс шууд хамааралтай. Олон улсын хэмжээнд мөрдөж байгаа үзүүлэлтээр 10% дэгдэмхий бодис агуулсан утаагүй түлшийг утаагүй, 15-25% хүртэл агууламжгай бол утаа багатай түлш гэж үздэг.

Англид: Утаагүй түлш үйлдвэрлэж байгаа гол арга нь 1930-1940 онд Германд боловсрогдсон бөгөөд нүүрсийг 400-600°с-д халааж, түүнээс гарах хагас коксыг шахмал түлш болгож хэрэглэж байна.

Германд: Айл өрхөд зориулж жилд 1.5 сая.тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Нүүрсийг 500-600°с-д /халуун боловсруулалт/-д оруулж хагас коксжуулах 7-8 төрлийн зуух ашиглаж байна. Эдгээрээс 30-40 тонн нүүрс хоногт боловсруулах хүч чадалтай Крупп-Лургийн зуух, 60-80 тонн хүч чадалтай KSG-маркийн зуухнууд харьцангуй сайн зуухнууд юм.

Японд: Мөн ижил пиролизийн аргаар шахмал түлш үйлдвэрлэдэг.

Францад: Байгалийн дэгдэмхий багатай /10% иас илүүгүй/ антрацит, тощий маягийн нүүрсийг халууны боловсруулалтанд оруулалгүйгээр шахаж, жилд 1.5 сая тонн утаагүй шахмал түлш үйлдвэрлэдэг.

Хятадад: Францынхтай ижил аргаар шахмал түлш үйлдвэрлэж хэрэглэгчдийнхээ хэрэгцээний 25%-ийг хангадаг. Томоохон хотуудад энэ үзүүлэлт 50 гаруй хувьд хүрдэг.

Эдгээр улсуудад байгалийн нүүрсийг боловсруулахад гардаг нэмэгдэл зардлыг эрүүл мэндийг хамгаалах болон байгаль хамгаалах салбараар санхүүжүүлдэг.

Төсөлд хүн амын төвлөрөлөөр улсын хэмжээнд нэгдүгээрт ордгийн хувьд эхний ээлжинд Улаанбаатар хотыг авч үзэж байна. Улаанбаатар хотыг нүүрсээр хангаж байгаа Багануур, Шарын гол, Налайх, Шивээ-Овоо зэрэг орд газруудын нүүрсний чанарын үзүүлэлтээс харахад дэгдэмхий бодисын хэмжээ 35-45% байгаа нь шатаахад утаа тортог их хэмжээгээр үүсгэхийг харуулж байна. Эдгээр нүүрсэн дотроос Улаанбаатар хотод харьцангуй ойр оршдог, зам тээврийн асуудал шийдэгдсэн, ихээхэн нөөцтэй, илүүтэй судлагдаж, туршилтанд орсонтой холбогдуулж Багануурын нүүрсийг шахмал түлшний түүхий эд болгон сонгон авч байна. Багануурын нүүрс гумусын гарлын Б-2 маркийн нүүрсэнд хамааралтай дундаж үнсжилт 12-17%, зарим өндөр эрдэсжсэн төрөл 40% хүртэл үнсжэлтэй. Дэгдэмхий бодисын хувьд 33.9-59.3%, дундажаар 42-44% байдаг.

Шахмал түлшний талаархи судалгаа, туршилтын дүн. Утааны найрлага дахь дэгдэмхий бодисын хэмжээ

Налайхын шахмал түлшний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Байгаль орчны шинжилгээний төв лабораторид шилжүүлэхэд дараах дүн гарав.

Утааны найрлага Химийн элемент Ердийн нүүрсийг энгийн зууханд түлэхэд

 

Шахмал түлшийг
зориулалтын зууханд түлэхэд
Өөрчлөлт
1 Хүхрийн исэл S02 ррm 80 21 2.8 дахин
2 Азотын исэл NOx ppm 50 36 72%
3 Хүчилтөрөгч O% 20.1 20.3 -
4 Угаарын хий CO,ppm 1464 904 62%

Шинжилгээний дүнгээс харахад шахмал түлшин дахь хүхрийн исэл 2.6 дахин, азотын исэл 72% угаарын хий 62%-иар тус тус буурсан байна.

Үнсний хаягдал: Хоёр төрлийн шахмал түлшийг Уул уурхайн хүрээлэнгийн лабораторид шинжлүүлэв.

Нэр Үнслэг Өсөлт Огноо
  Аа Ас Ар
1 Налайхын нүүрс     15    
2 Налайхын нүүрсээр хийсэн шахмал нүүрс /ердийн аргаар/ 32.7 35.2 31.4 209.3% 1996.09.04
3 Багануурын нүүрс     18    
4 Багануурын нүүрсээр хийсэн шахмал түлш /халуун аргаар/ 27.3 28.0 26.9 149.4% 1999.03.09

Налайхын нүүрсийг шууд шахаж шахмал түлш хийхэд илчлэг нь ойролцоо, харин Багануурын нүүрсийг хагас коксжуулсаны дараа шахмал түлш хийхэд илчлэг нь 42.2% өсчээ.
Нүүрсэн дэх хүхрийн хэмжээ харьцангуй бага 0.7-0.8% юм. Илчлэг 3400-3500 ккал/кг. 1982 онд Улаанбаатарын ТЭЦ-3 дээр ЗХУ-ын ЭНИН-ий техник, арга зүйн тусламжаар туршилтын стенд суурилуулж Багануурын нүүрсийг 500-660°-т задалсан. Ингэхэд 12% давирхай, 19% хий, 65% кокс гарган туршсан билээ.

Багануурын нүүрсний техникийн шинжилгээний дүн

Туршилтын дундаж үзүүлэлт

    Ердийн нүүрс Пиролизийн нүүрс

1

чийглэг

W0,% 6.75 -

2

Үнслэг

AC, % 12.39 22.75

3

Дэгдэмхий хий

Vr,% 45.37 20.12

4

Ерөнхий хүхэр

SCoб, % 0.42 -

5

Илчлэг Ккал/кг

  6834 7688

6

  Qpб 3993 5781

7

  Qph 3578 5577

Нүүрс болон хагас коксжсон элементийн шинжилгээ

8

сr

67.5 78.78

9

Нr

5.12 3.31

10

/Q+N+S/

27.39 17.66

Нүүрсийг хагас коксжуулахгүй өдрийн аргаар шахахад дэгдэмхий бодисын агууламж багатай Сайхан-Овооны нүүрсийг ашиглаж болно. Сайхан-Овоогийн нүүрс Ж ангилалд ордог. 21.7% үнслэгтэй, 10-46% дэгдэмхий бодистой, 0.6% хүхэртэй, 5000-6000 ккал/кг илчлэгтэй. Энэ төсөлдөө холбогдуулж Сайхан-Овоогийн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх нүүрсийг 450-600° пиролизын аргаар газар дээр нь боловсруулах, хэрэгцээт газар нь кокс эскпортлох, хагас коксжсон нүүрсийг хот суурин газрын хэрэгцээнд нийлүүлэх, шатдаг хий үйлдвэрлэх уур усны энерги ашиглах эрчим хүч үйлдвэрлэх, бордоо, эм, эрүүл ахуйн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах зэрэг бололцоо байгаа юм.

Монголд утаагүй шахмал түлш үйлдвэрлэх техник технологийн сонголт.

Утаагүй шахмал түлш ашиглаж буй хоёр арга байна.

1. Англи, Орос, Герман, Япон зэрэг орнуудад нүүрсийг нэрж халаах аргаар тусгай барьцалдуулалтын тусламжтайгаар тодорхой халуун орчинд шахах хэлбэрээр бэлтгэдэг.

2. Хятад, Солонгос, Франц зэрэг орнуудад орнуудад нүүрсийг хорт хий дэгдэмхий бодисыг халаах аргаар зайлуулж бэлтгэсэн нүүрсийг барьцалдуулагч материалтай хольж шахаж өргөн хэрэглээнд ашигладаг. Мөн нүүрснээс шатдаг хий дэгдэмхий бодисыг ялган авч цаашид боловсруулж өтгөн шингэн шатдаг хий болон шатахуун, барилга замын материалд хэрэглэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Манай орны хувьд Б1, Б2 ангилалын хүрэн нүүрсийг задгай болон битүү орчинд хагас коксжуулан хорт хий дэгдэмхий бодисыг ялган авч шахмал түлш хийх үндсэн материалыг боловсруулах нэн шаардлагатай байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэх хялбар арга нь Багануурын нүүрсийг газар дээр нь 2-р цахилгаан станцад хагас коксжуулах Налайхын нүүрсийг газар дээр нь задгай баюуны аргаар хорт хий дэгдэмхий бодисыг багасгаж шахмал түлшний түүхий эдийг бэлтгэх хэрэгтэй юм. Мөн төв суурин газар дунд зэргийн хүчин чадалаар нүүрсийг хийжүүлж цахилгаан үйлдвэрлэх, жижиг төв сууринд 50-100 км байрласан ил уурхай дээр нүүрсийг хагас коксжуулах, хий, давирхай ялган авах цахилгаан үйлдвэр техник технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Ингэснээр олон арван жил нүүрсийг түүхийгээр ашиглаж байсан хоцрогдлыг арилгаж нүүрсний түүхий эдээс гаргаж авах бололцоотой юм. Ийм үйлдвэр, салбарын нэгэнд манай ирээдүй ажилчин хүч болох залуучууд хүчээ үнэлүүлэн мөнгөний төлөө зүтгэж байна. Тэдэнд төрийн халамж, оюун ухааны чиглэл хэрэгтэй байна.

Төслийн үйлдвэрийн бүтээгдэхүүний шинж чанар, үзүүлэлтүүд.

Манай оронд ашилаж байгаа нүүрсний ордын ашиглалтын системын хоцрогдлыг арилгаж нүүрсний хаягдал, нунтагралтыг багасгаж зөвхөн хөрсийг зайлуулж, нүүрсийг шороо нунтагтай нь хольж хэрэглэгчид өгдөг сэтгэхүйд өөрчлөлт оруулах цаг болсон. Техник хүн хүчний хөдөлмөр шингэсэн өртөг үүссэн бүтээгдэхүүн бүхнийг боломжтой шаардлагатай бүхэнд зориулах, түүнийг боловсруулах технологи техник, мэргэжилтэн, үйлдвэр байх ёстой. Бидний боловсруулж байгаа төслөөр нүүрсийг зөвхөн түлшний зориулалтаар ашиглахад шахмал түлш хагас коксжсон нүүрс, кокс, шатдаг хий, өтгөрүүсэн шингэн хий, шингэн хий, болон бусад химийн нэгдэлүүд, мөн эрчим хүч дулааны уурын эрчим хүч, цаашилбал бордоо, керосин, нүүрсний тос, эм гэх мэт маш олон зүйлийг дурдаж болно.

Үүнээс үйлдвэрлэж хэрэглэж байгаа урьд хөршийн шахмал түлшний талаар 5000 ккал.кг дэгдэмхий бодисын хэмжээ 10-20% түлшний дулаан барих чадвар нь нэг удаагийн галлагаанд 0.7-4 кг хэрэглэж шаталтын хугацаа 2-8 цаг үргэлжилж байна.

Хийсэн шахмал түлшний хэмжээ нь дугуй зөгийн үүр хэлбэртэй нь Ф102-120 мм өндөр нь 75-95 мм жин 0.7-1.0 кг дөрвөлжин нь урт өргөн 100-1000 мм өндөр 70-80 мм жин 0.7-1.0 кг. Зууван хэлбэртэй нь урт өргөн 40-30 мм өндөр 20-25 мм жин 150-250 гр байна. Манайд үйлдвэрлэж байгаа түлшнээс онцлог нь шахмал түлшний түүхий эд нүүрсийг хотоос алслагдсан уурхайд хоногт 200-300 тн нүүрсийг 3x3x30 м орчим баюуны гал, усаар хорт хий дэгдэмхий бодисыг багасгаж хөргөөд жижиглээд хотын захыг тойруулж байгуулсан шахмал түлшний цехийн хэрэгцээг ханган нийлүүлж байна.

Шахмал түлшний түүхий эдийн найрлага

Утаагүй шахмал түлш
Нэр Ердийн аргаар Халуун боловсруулалт
1 Нүүрс 85 90
2 Шавар 10 -
3 Давирхай - 10
4 Ус 5 -

Үйлдвэрийн байршил.

Кокс, хагас кокс гаргах үйддвэрийг Налайх, Багануур болон аймгийн, сумын хэрэгцээг хангаж байгаа газруудад байрлуулах хэрэгтэй.

Зам харилцаа.

Нүүрсийг чулуу шорооноос ялгаж сайтар цэвэрэлэнэ. Аль болох гол түймэрт өртөх бололцоогүй газрын хөрсөн дээр нүүрсгүй байрлалыг сонгож, дотоод тээвэр ашиглана. Сонгосон газраа нүүрснээс гарсан давирхай хийг агуулах, боловсруулах бололцооны хэтийн төлөвийг бодолцох хэрэгтэй. Гарсан түүхий эд (кокс хагас коксжсон нүүрс, шахмал түлш, хий шатдаг хий гэх,мэт). Гадаад тээвэр, агуулах, тээвэрлэх зай талбайг төслөөр шийдвэрлэх шаардлагатай. Дотоод тээврийг өргөн ашиглана. Нүүрс коксжуулахад нэн шаардлагатай, усан хангамжийн асуудлыг ус тогтоох, хиймэл цөөрөм байгуулах гүн худаг гаргах зэргээр дотооддоо шийдвэрлэнэ. Эрчим хүчийг дэд станц байгуулах, хийгээр эрчим хүч гаргах гэх мэт аргаар өөрсдөө шийдвэрлэнэ. Нүүрсийг пиролизын буюу баюугийн аргаар боловсруулахад халуун ус уурны асуудал хамтдаа шийдвэрлэнэ. Нүүрсийг утаагүйжүүлсэн учир түүнийг хагас чийглээд л үйлдвэрлэх явуулдаг учраас байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл байхгүй. Хүн амыг эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл эрс багасна.

Доктор, проф Д.Батжаргал (ШУТИС-УУХ) 
МУ-ын зөвлөх инженер Г.Бямбаа (ШУТИС-УУХ) 
МУ-ын шилдэг зохион бүтээгч инженер Н.Зоригт 
магистр Л.Батцэцэг (ШУТИС-УУХ)

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч